Нийгмийн

Б.Азжаргал: Дархан-Уул аймагт сүүлийн 72 цагт нэг ч халдвар илрээгүй

Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ “Өнгөрсөн 72 цагийн дотор нэг ч халдвар илрээгүй. Нийт батлагдсан 45 тохиолдолтой холбоотой шаардлагатай иргэдийг тусгаарлах, шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Голомт нь хоёр эх үүсвэрээс гэдэг нь бүрэн тогтоогдсон.

Батлагдсан 45 иргэн ХӨСҮТ-д эмлүүлж байна. Зургаан иргэний бие хүндэвтэр байна.  

Улаанбаатараас ирэх, явах иргэдийн хөдөлгөөн явагдаж байна. Өнөөдөр 459 иргэнийг Дарханаас гаргах ажлыг зохион байгууллаа. Маргааш үлдсэн 1100 орчим иргэдийн шинжилгээний хариу ирсэн тохиолдолд нийтийн тээврийн хэрэгслээр гаргана. Иргэд хүлээцтэй хандахыг уриалж байна. Тань руу утасдаагүй бол аймгийн Онцгой комисс руу утасдах хэрэггүй.

Өнөөдөр Увс, Архангай, Өвөрхангай аймгийн 230 орчим оюутныг шинжилгээнд хамрууллаа. Хариу нь маргааш гарна. Хариуг харгалзан оюутнуудыг аймгууд руу нь явуулна.

Иргэдийг гэрт нь 14 хоног тусгаарлан ажиглана. Энэ хугацаанд зөвлөмж тараана. Зөвлөмжийн дагуу ямар нэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой. Гэр бүлийнх нь хүмүүс аль болох гэртээ байхыг хичээгээрэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button