НийгмийнНИЙГЭМЯРИЛЦЛАГА

Г.Ариунболд: Хүссэн хүн бүхэн ийм нарны халаалт хийн, гэрээ ямар ч зардалгүйгээр халаах боломжтой

Эсрэг тэсрэг уур амьсгалтай, өвөлдөө чөмөг царцам хүйтэрдэг Монголын жавар тачигнасан өвлийг өнтэй давна гэдэг амаргүй даваа. Тэр тусмаа гэр хорооллын иргэд түлээ, нүүрсэнд хэчнээн мөнгө зарцуулдаг билээ дээ. Халаалт муутай орон сууцны айлууд ч мөн тухгүй, үстэй дээл нөмөрч унтах нь холгүй өвөлждөг.

Хэдийгээр Улаанбаатар хотод нүүрсийг халж, сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн ч тодорхой тоо заадаг тул олноор нь авах боломжгүй, өдөр бүр зөөдөг, буруу түлвэл угаартах түүгээр ч үл барам амиа алдах эрсдэлтэй зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг шүү дээ.

Зөвхөн хүйтний гэлтгүй бусад үед ч гал алдчихалгүй, түлээ, нүүрсээр тасарчихгүй байх нь иргэдийн “шүдний өвчин” болсоор ирсэн. Техник, технологийн эрэн зуунтай хөл нийлүүлэн алхаж буй өнөө цагт Улаанбаатарт сайжруулсан түлш, хөдөө орон нутагт өнөө л нүүрсээ түлж суугаа нь үнэндээ хоцрогдсон, болхи арга.

Тэгвэл энэ бүхнийг өөрчлөх, шинэчлэх гарц байгааг жирийн нэгэн иргэний хийсэн халаалтын системээс бэлхнээ харж болмоор санагдав. Бусад хүн үлгэрлэж, санаа авмаар, амьдралдаа нэвтрүүлэх боломжтой халаалт хийсэн түүнийг Ганболдын Ариунболд гэдэг.

“Багануур” ХХК-д ажилладаг, Багануур дүүргийн V хороонд эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг тэрбээр гадаадынхны туршлагыг судалж байгаад нарны энерги ашиглан халаах систем хийсэн нь олны сонирхлыг ихэд татаж байна. Г.Ариунболд 200 гаруй мянган төгрөг зарцуулж хийсэн нарын халаалтаар гэрээ халааж байх үед хажуугаар нь гал түлэх ер шаардлагагүй, ямар нэгэн зардалгүй гэнэ. Нар хэдий чинээ элчтэй байна, төхөөрөмж нь тухайн орчныг төдий чинээ дулаацуулна. Нарны халаалт хийн, түүнийгээ нэг ч болтугай хүнд заагаад, зөвлөөд өгчих юм сан гэж суугаа Г.Ариунболдтой ярилцлаа.

НАРНЫ ХАЛААЛТАА ХИЙХЭД 200.000 ТӨГРӨГ, ДОЛОО ХОНОГ ЗАРЦУУЛСАН

-Нарны энерги ашиглан ийм халаалт хийх, байшингаа халаах боломжтой талаар анх хэзээ мэдсэн бэ. Хэр хугацаанд судлав?

-Би электроникийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн болохоор хийхэд арай ойр байлаа. Интернетээс судалж байгаад л үүнийг хийсэн юм. Гадаадын олон сайтаас судаллаа. АНУ-д сурч байсан болохоор судлахад, орчуулахад ямар нэгэн бэрхшээл байгаагүй. Ер нь ийм халаалт хийн, гэрээ халаах боломжтой талаар өнгөрсөн есдүгээр сард мэдсэн. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Тэсгэм хүйтэнд хэр ажиллах, халаах, монголчуудад хэр тохиромжтой нь миний сонирхлыг татав. Тиймээс мэдэнгүүтээ шууд хийгээгүй.

Ямрыг нь хийвэл Монголд илүү тохиромжтой талаас нь илүү сонирхон, бусад орны туршлагаас нэлээд судалсан. Тэгж байгаад есдүгээр сарын сүүлчээр халаалтаа хийв. Хийхэд нэг их цаг ороогүй. Гарын доорх материалаа ашиглан, долоо хоног л зарцуулсан. Тэсгэм хүйтрэхээс өмнө, хавар, намрын улиралд зэвэргэн байдаг шүү дээ. Тийм үед халаахад илүү тохиромжтой юм билээ. Хийсэн төхөөрөмжөөрөө намаржингаа гэрээ халаалаа.

-Одоо өдөр бүр ашиглаж байгаа юу. Халаахын хажуугаар гал түлэх шаардлага бий юү?

-Ерөөсөө тэгэх шаардлагагүй. Нар хэдий чинээ сайн гарна, тэр хэрээр гэрийг дулаацуулна. Одоо гэртээ өглөөний 10.00 цагаас өдрийн 15.30 минут хүртэл ашиглаж байгаа. Тэгж автоматаар ажиллахаар цагийг нь тохируулсан. Энэ хугацаанд огт гал түлж, өөр нэмэлт зүйл ашигладаггүй. Үүлэрхэг, цас орсон өдөр ашигладаггүй, унтраачихдаг.

-15.30 минутаас хойш ашиглаж үзсэн үү?

-Манайх гэртээ цахилгаан халаагууртай. 15.30 минутаас хойш шөнөжин цахилгаан халаагуураа ашигладаг. Бас автомат. Ер нь 15.30 минутаас хойш хугацаанд нарны энергийг ашигласан халаалтыг хэрэглэх боломжтой. Мэдээж харанхуй байдаг тул шөнө ашиглах боломжгүй.

НАРНЫ ХАЛААЛТ ХИЙХЭД 140 ШИРХЭГ ЛААЗ АШИГЛАСАН

-Цахилгаан, нүүрс, түлш бага зарцуулаад дулаахан өвөлжихийг хүн бүхэн хүсдэг. Тэр хэрээр санхүүд хэмнэлттэй. Нарны энерги ашиглан хийсэн халаалтаа хэрхэн бүтээсэн бэ. Хийсэн аргачлалаасаа сонирхуулна уу?

-Ер нь янз бүрийн материалаар хийх боломжтой. Би арай энгийнээр хийсэн. Хүрээг нь банзаар, нүүрийг нь шилээр хийн, ар талд нь хавтан ашиглалаа. Дулаан хуримтлуулах дотор хэсгийг нь ундаа, пивоны лаазаар хийсэн. Миний хийсэн халаалт 240×120 см хэмжээтэй. Ийм хэмжээтэй халаалт хийхэд 140 лааз орсон. Ийм халаалтын төхөөрөмж хийхэд бүх юм нь ороод 200 орчим мянган төгрөг зарцууллаа.

-Тэгэхээр ундаа, пивоны лаазаар хийсэн хэсэгтээ нарны энергийг хэрхэн хуримтлуулж, гэр рүү дамжуулдаг вэ?

-Цагийн реле ашигласан. Автоматжуулалтад хэрэглэдэг эд. Нарны гэрлээр орж ирж буй агаарын урсгалыг бий болгох зорилгоор вентилятор ашиглаж байгаа. Вентиляторыг хэдэн цагт ажиллаж, хэдэн цагт унтрахыг цагийн релээр тохируулдаг. Нарны энергиэр бий болсон дулааныг гэрт нэвтрүүлэх, халаах үүргийг вентилятор гүйцэтгэдэг. Нэг ёсондоо агааржуулалтын сэнс гэсэн үг.

-21 ХЭМИЙН ХҮЙТЭНД ТУРШИХАД ХАЛААЛТААС ГЭРТ ОРЖ БУЙ АГААРЫН ДУЛААН НЬ 61 ХЭМ БАЙСАН

-Та халаалтийн төхөөрөмжөө байшингийнхаа гадна байрлуулсан юм билээ. Нарны энергийг вентилятороор дамжуулан, гэртээ оруулж халаана гэж ойлголоо. Зөв үү?

-Зөв өө, зөв. Ханаа цоолоод, агааржуулалтын хоолой ашиглан оролт, гаралтын хоёр нүх хийсэн. Тэгж залгасан.

-Идэр есийн хүйтэнд ч ашиглах боломжтой юу?

-Одоогоор ашиглаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан сүүлд, гадаа -21 хэм хүйтэн байхад туршихад байшинд 30 орчим хэм дулаан байсан. Халаалтын төхөөрөмжөөс, гаднаас орж ирж буй агаарын дулаан нь 61 хэм байсан. Тэгэхээр ер нь тэсгэм хүйтэнд ч ашиглах боломжтой. Гол нь нарнаас л шалтгаална. Нар л сайн гарвал идэр есийн хүйтэнд ч ашиглах, гэрээ дулаацуулах боломжтой.

 Хөл хорио тогтохоос өмнө өглөө халаалтаа ажиллуулчихаад явахад орой гэр дулаахан байдаг. Одоо гэртээ үргэлж байгаа тул бүр ч илүү нарийн туршиж байгаа. Ер нь хэрэглэхэд авсаархан, их сайхан тухтай байна.

-Хэрвээ ийм халаалт гэртээ тавилаа гэхэд бүрхэг өдөр яах вэ гэдэг асуудал тулгарах нь.

-Харин тийм ээ. Яалт ч үгүй нарны энергиэр ажиллах учраас нарнаас л бүх зүйл шалтгаална. Би нарны энерги ашиглан ийм халаалт хийсэн тухайгаа бичлэг хийн, фэйсбүүктээ нийтлэсэн юм. Олон мянган хүн сонирхсоор байгаа. “Бүрхэг, үүлтэй өдөр яах вэ” гэж их асууж байна. Бүр болохгүй юм гэхэд өглөөнөөс орой нар жаргатал ашиглан, гэрээ халааж болно шүү дээ. Тэр хэрээр цахилгаан, түлш хэмнэнэ.  

НАРНЫ ХАЛААЛТЫГ АШИГЛАХАД БАРАГ ЯМАР Ч ЗАРДАЛГҮЙ

-Ингэж халаахад ямар нэгэн зардал гарах уу?

-Халах процесс нь 100 хувь нарны гэрлээр. Халаалтын төхөөрөмжөөс нарны дулааныг гэр рүү оруулах, дамжуулахад л сэнс ажиллуулдаг. Энэ сэнс нь 220 кВт-аар ажилладаг, тог маш бага зарцуулдаг. Тэгэхээр зардалгүйтэй адил.

-Иргэд ийм халаалт ашиглавал цахилгаан, сайжруулсан түлш, нүүрсний мөнгөө хэр хэмнэх вэ?

-Үнэнийг хэлэхэд яг тэдэн төгрөг хэмнэнэ гэсэн нарийн тооцоо гаргаагүй. Өдрийн цагаар гэрээ дулаацуулахад ямар ч тог, түлш зарцуулахгүй гээд бодохоор мэдээж нэлээд хэмнэх нь ойлгомжтой. Тэгээд шөнийн цагаар цахилгааны хөнгөлөлт эдэлчихнэ шүү дээ.

ХҮМҮҮС ХҮССЭН МАТЕРИАЛ, ЗАГВАРААРААХИЙХ БОЛОМЖТОЙ

-Нарны энерги ашиглан ийм халаалтын төхөөрөмжийг өөрөөр яаж, яаж хийх боломжтой бол?

-Өө, янз бүрийн арга бий. Гадаадын туршлагаас судлахад янз бүрээр хийсэн байдаг юм билээ. Ундаа, пивоны лаазны оронд хөнгөн цагаан ашиглах, нүүрийг нь шилээр бус пластик материалаар, хүрээг нь төмрөөр хийх боломжтой. Ерөөс тухайн хүн ямар материал, загвар хийхийг хүснэ түүгээрээ урлаж болно.

-Тэгэхээр хүссэн хүн бүхэн гар доорх материалаар ийм халаалт хийгээд, гэрээ халаах, цахилгаан, түлшний мөнгөө хэмнэх боломжтой юм байна.

-Тэгэлгүй яах вэ. Хүссэн хүн бүхэн хийх боломжтой. Миний энэ хийсэн халаалт хагас автомат. Бүрэн автоматжуулаад ч хийх боломж бүрэн бий.

МОНГОЛ ГЭРТ ИЙМ ХАЛААЛТ ТАВЬЖ БОЛОХ ЭСЭХИЙГ СУДАЛЖ БАЙНА

-Ийм халаалтыг монгол гэрт, гражинд тавих боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Монгол гэрт хэрхэн тавих, халаах талаар судалж байна. Фэйсбүүктээ тавьсан бичлэгээ Багануурын V хорооныхондоо л сонирхуулъя, туршлагаасаа хуваалцъя гээд нийтэлсэн юм. Ийм олон мянган хүн сонирхоно гэж ёстой төсөөлөөгүй. Олон мянган хүн надаас асууж, тодруулж байна. Тэр болгонд нь хариулж, зөвлөгөө өгч амжихгүй сууна. Зарим хүн “Юм асуугаад байхад хариулаач” гээд уурласан (инээв). Яалт ч үгүй амжихгүй байгаа болохоор фэйсбүүкт ийм халаалт хийх онлайн сургалтын групп нээхээр шийдлээ. Өөрийнхөө болон бусад орны туршлага, аргачлалыг хослуулан, видео хэлбэрээр хичээл орно. Гадаадын эх сурвалж, сайт, инженерүүдийн шийдлийг орчуулаад, видео хэлбэрээр заахад бэлэн болчихсон байгаа. Одоо хүмүүсээ бүртгээд эхэлчихсэн.

-Одоогоор (өчигдөр) фэйсбүүктээ фостолсон бичлэгийг тань 110.000 хүн үзэж, 500 гаруй хүн сэтгэгдэл бичиж. Хүмүүс юуны талаар түлхүү асууж байна вэ?

-Тэсгэм хүйтэнд ашиглах боломжтой юу, өөр ямар материалаар хийх болох вэ гэж ихэвчлэн асууж байна. “Сайхан болсон байна, баярлалаа” гэж байгаа хүмүүсээс их урам авч байгаа. Үүний сацуу сөрөг хандлагатай хүмүүс их байна аа. Тиймэрхүү хүмүүс их хэцүү юм. “Ямар ч хэрэггүй зүйл хийлээ. Бусдад заах хэрэггүй” гэж шүүмжилж байна.

ИЙМ ТӨХӨӨРӨМЖ  ХИЙЛЭЭ, ЗААГААД ӨГЬЕ ГЭХЭД ШҮҮМЖИЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙГ ГАЙХСАН

-“Ийм халаалтын төхөөрөмж хийлээ, заагаад, зөвлөөд өгье” гэж байхад сөрөг хандлага гаргаж, шүүмжиллээ гэж үү?

-Харин тийм ээ. Би ч бас цочирдож, гайхаад л сууна. Өмнө нь би ингэж олон хүнтэй харилцаж байгаагүй болохоор сонин санагдсан.

-Танайх “Манай хороо-Миний гудамж” аяны “Шилдэг тохижилттой өрх” төрөлд хоёрдугаар байрт орсон юм билээ. Хашааныхаа бүх зүйлийг та өөрөө хийж, тохижуулсан уу?

This image has an empty alt attribute; its file name is cover-2-2-1024x768.jpg

-Тэгсэн. Хашааныхаа бүх чимэглэлийг өөрөө хийж, мод, бутаа тарьсан. Орон нутагт тэр тусмаа гэр хороололд сайхан амьдрах боломж дүүрэн. Уралдаанд оролцох зорилгоор бус гэр бүлийнхэндээ зориулаад л хашаагаа ингэж тохижуулсан юм. Нэг өдөр V хорооноос холбогдоод “Манай хороо-Миний гудамж” гэдэг аян зохион байгуулагдаж байна, танайх оролцох уу” гэсэн. Тэгэхээр нь хашааныхаа тохижилтын зургийг явуултал дэд байранд орсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

41 Сэтгэгдэл

  1. Үүнийг ялангуяа гэр хорооллын эсвэл жижиг байшинтай хүмүүс хараасай гэж боддог байлаа. Юүтүүбээр дүүрэн хүйтэндүү орны хүмүүс өөрсдөө хийж ашигладаг эд. Юүтүүбээр diy solar air heater гэж хайв#### зөндөө гарч ирнэ. Хэл мэдэхгүй бол энэ з####уугийн яриаг сонсоод бусад орны хүмүүс яаж хийснийг хэл мэдэхгүй ч харж болно. Нарны гэрлээр х####аасан агаар гэр рүүгээ оруулна гэсэн үг. Нар бол үнэгүй энергийн үүсвэр шүү хүмүүс ээ. Манайхан шиг жижиг байшингуудыг элбэг х####ааж болно. Мөн зун эсрэгээр нь өөрөөр хийж сэрүүцүүлэх зүйл болгож бас ашиглаж болно. Гэр хорооллын х####уун усанд холбогдоогүй хүмүүс ядаж зундаа гадаа хашаандаа жижигхэн шүршүүр (жорлон шиг дөрвөлжинг) модоор зангидаж бүрэхдээ хуучин нэвт харагддаггүй хуванцар сав хэлбэрийг нь өөрчлөөд хавтан болгож ашиглаж хана дээвэрт (байг####ийн гэрэлтэй) хадаад дээр нь нэг ёонгос нэг үүнтэй төстэй зарчмаар ажиллах нарны ус х####аагуур тавьчихв#### х####аад х####уун устай хэдэн тоглоод х####тайсан хүүхдүүдээ угаах боломжтой. DIY solar water heater гэж юүтүүбээс хайв#### гарч ирнэ. Хэл мэдэх мэдэхгүй хамаагүй өөрөө үзэж болно. Үүнийг ашиглаж зарим хүмүүс хөдөө явахдаа шүршүүр хийдэг. Машин дээрээ тавьж нараар х####аагаад. Уг санааг ашиглаад юу л бол юу хийж болно. Мөн нарны энергийг х####уун агаар , ус х####аахад ашиглахгүйгээр шууд цахилгаан болгоод түүнийгээ хадг####б#### наргүй үед хадг####сан цахилгаанаа ашиглаж болдог. Нэг хүн ч гэсэн энэ т####аар монголчуудад танилцуулж байгаад баяртай байна. Намайг гэрийнхэндээ хэлэхээр манайхан надад ер үнэмшдэггүй юм. Өөрөө хийхээ байг гэхэд компаниудын хийсэн бэлэн ш####ны х####аагуур байдаг гэдэгт ч үнэмшдэггүй, тийм бол айлууд нүүрс түлэхгүй аваад тавьчихсан абйгаа гэж хариулдаг тэрнээс хойш би энэ т####аар ярих ч дургүй болсон. Манайх газар өмчлөлөөр хэдэн хашаа байшинтай болсон түүнд ашиглаж үзэх юм сан гэж боддог. Үнэхээр зард#### ийм бага бол нэг шүршүүр, х####уун агаар х####аагуур 2 хийж үзнэ ээ ! Би оюутан байхдаа нарны энергийн сэдэвтэй төсөлд орж үзээд л үнэгүй юм байна гэж мэдэж авч байсан.

    1. Шүршүүр хийхээр гол нь муу усаа яахаа бодох хэрэгтэй. Төвийн шугамд холбогдсон байшинтай хүмүүс зүгээр шууд муу устайгаа холбочихдог. гэр хороололд тийм зүйл байхгүй тул муу усны ёонгос газарт хийж соруулуулах хэрэгтэй болох байх. тэгэхгүй бол байнга газарт асгахаар мөд нурна.

    2. Манай гэрийнхэн миний хэлсэнд үнэмшдэггүй тул өөрөө л үнэгүй газраа өмчилж авч юм хийх санаатай. Орон сууцанд ч гэсэн гэрэлтүүлэгт / зун сэрүүцүүлэхэд ашиглаж болох санаа байдаг.

    3. З####уу минь мэдлэгээ ажил бүтээл болгож бай. Худлаа завгүй гэж ш####таг хайгаад л хойш нь тавиад байгаа биз. Хөрхөн бизнес болгочихооч.

  2. har zah der haima higed oboo boljiloo tegtel nik oyungerel genet garj irel ulaan said nileel hamag baidag bugdig deremdej absan. odo boltol mongo min b utsaj ugdugui ee. he;her tsagdaan chi oroo hulgailsan geel daajignaal. ene reket enhee reket moojig reket galaa reket boldo geed id garj irsen ied bi deremduslen. hohirolo nehjina. bolohgui bol u butag said helne shuu oyunhuu oyunchimeg luibarchin.

  3. petrobis chin 3 gishuuntei bishee 4 huntei neg hunig danda gadaa uldeedeg. petrobizs oyungerel mongo butsaaj abbii esbel petrobis kompanig hubaaj mongo salgaj abna. ene oyungerel huuhen ih muuhai zalitai. reket shar enhee reket uranbayar reket tomorohuyag geed nadig zoduulad deredmuulsen. odoo bezin ardag hun bolgonos reekt tatbar abdag ih muhai reket #####la mojig uhaanzaya geed. hohine shuu bi odoo hariugaa abnaa.

  4. reket tomorhuyag chi udahgui huure chirnee. reekt tomorhuyag heduule neg shuhed ugulgui baisar baigad ih dabarsan lagaan baigan ma daa. ene shar enhee reket dabanim duutei susan zolbinguud.

  5. МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ХИЙХ АРГЫГ НЬ ЗААЖ ӨГВӨЛ ЭНЭ ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ИДЭХ ХООЛГҮЙ, ТҮЛЭХ ТҮЛЭЭГҮЙ АРГАА БАРЖ БАЙГАА ГЭР ХОРООЛОЛЫН ИРГЭДЭД ИХ БУЯН БОЛНО ДОО, БОЛДОГСОН БОЛ ХОРОО ХОРООНДОО ҮЛДВЭРЛЭЭД ЯДУУСТАА ТАРААЖ ӨГМӨӨР ЮМ БАЙНА, ХӨДӨӨГИЙН ЦАС ЗУДТАЙ МАЛЧДАД Ч МӨН ГЭР МАЛЫН ДУЛААН БАЙРАНД Ч ХЭРЭГ БОЛОХ Л ЭД БАЙНА САЙХАН САНАА…

    1. Үнэгүй зуух гэх мэтээр тарааж байхаар энэ з####ууд ждү зээл өгч үйлдвэр байгуулаад иргэддээ хөнгөлттэй үнээр юмуу эсвэл зуухныхаа оронд үнэгүй тараамаар юм. Нэг з####уу үйлдвэртэй болж ажлын байр бий болгон татвар төлнө, утаа багасна, иргэд мөнгө хэмнэнэ, цаг хэмнэнэ гээд маш олон т####ын ашиг байна даа. Даан ч манай дарга нар чадваргүй, хүсэлгүй, зөвхөн амиа л бодох юм даа

  6. Ямар мундаг з####уу вэ? Чамд амжилт хүсэе. Одоо наадхаа олшруулж хийх үйлдвэр байгуул, хядадын хачин юм авч байснаас өөрийн чинь бүтээгдхүүнийг авна.

  7. Ярих юм ####га утаа 100% арилна шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй чамд амжилт хүсье

  8. Эхлэл нь сайхан болжээ цааш нь баяжуулаад цахилгаан соронзон. Өсгөгч.хуримтлуулагч ашиглав#### ямар вэ.хүн нэг юм хийхээр муулах.шүүмжлэх хэлэх.шүүмжлэгч нар гарна тоохгүй орхичих амжилт хүсье

  9. Маш их баярл####аа МОНГОЛЧУУД бид эвтэй байхдаа хүчтэй Эвтэй байхдаа дэлхийг төвхнүүлж, эерэг хандлага, хөгжил дэвшлийг түгээж явсан агуу ард түмэн Эсэргүүцэл үзүүлээд байгаа нөхдүүд бол МОНГОЛД үүрлэсэн гадны цус холилдсон харь элэгтнүүд гээд хаячих сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

  10. sain baina. amjil husie.
    bi eniig ene jil hiigeed turshaad baishingaa halaaj baigaa. dajgui yum baina le. hiij uzeerei humuusee.
    youtube deer solar air heater geed bichiheer mash olon turliin air heater-uud garch irne.
    oros, amerik, canadad 10 jiliin umnu hiij baisan baina le shu.
    mun haluun usiig iimerhuu mayagaar beldej bolno.

  11. Ene ug ni shine technology bish yum bgaan. Europe d nileen heregledeg uursduu hiiged l. Manaihan ene met zuiliig erdemted ni mongoliin tsag agaartaa sudlaad turshaad uzmeer bgaan. Tegdeg hun alga.

  12. би ийм тохижилтыг зүүдэндээ үзэж сэтгэлдээ мөрөөдөж л баысан. амьдр#### дээр харж маш их гайхлаа. үлгэр шиг хийжээ. кино зураг ав####танд ашиглаж болох юм.өнгөний хослол ванлий б. өөрсдөө бас ванлий.

  13. За Дүү маш хэрэгтэй юм хийжээ ах нь т####рхан дэмжиж байна ах нь хийхээр шиидлээ ядаж гражаа х####аая даа

  14. Avatar ямар мундаг юм бэ, амжилт хүсьe .Олон хүн, олон айлын эдийн засагт тус болмоор санаа байна хэлдэг:

    Ямар

  15. Баяр хүргэж урам хайр####сан та бүхэндээ маш их баярл####аа. Энэ авсан урмаараа цааш үргэлжлүүэн хөгжүүлж ажиллана. Баярл####аа

  16. Ер нь бол бүхэл бүтэн улс орны амьдр####д эргэлт хийхээр мундаг юм хийжээ. Надад хэрвээ мэдэл нь байсан бол би энэ хүнийг шууд эрчим хүчний яамны сайдаар томилох байлаа. Шудрага ёс гэж байдаг бол ямар л өндөр шагн#### байна тэрнийгээ шууд өгөх хэрэгтэй. Жинхэнэ дэмжих ёстой сан#### санаачлага гэдэг чинь энэ байна. Гэртээ эрчим хүчнийхээ асуудлыг шийдэх гээд байгууллага, хамт олон, сум, орон нутаг, цаашлаад улсынхаа асуудлыг шийдэж байгаа хүнийг яадгийг нь хармаар байна. Магтан сайшаах өөр сайхан үг олдохгүй байна. Сайн байна. Сайхан байна. Мундаг байна. Дэмжиж байна. Одоо өөр юу гэх вэ баярл####аа. Амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье

  17. sain bna tegehdee sergeegdeh erchim huch tiim ch naidvartai zuil bish bolohoor tsahilgaan halaaltaa tejeeltee ATS (Automatic transfer switch )-eer holbochvol zuer shvv esvel zuuuhaa bailgaj bolzoshq uyd ashiglahq bol balrana shvv ene huitend olon2 ail eniig hiigeesei #controlengineering

  18. Манайх хотын төвд АОС лазаар бас трубагаар хийсэн байгаа. Хавар намарт сайн Харин өвөл муу, Нар гарсан үед ганц хоёрхон цаг ажиллуулдаг. Трубагаар хийгээд ахуйн тосол хийгээд гэрт радиатортай холбож тавихад нартай өдөр маш сайн х####даг

  19. Маш сайн байна. Баяр хүргэе.Хийнээ.Сург####танд яаж хамрагдах вэ? Ийм төрлийн х####а####т үзээд байгаа үзэж, зөвлөгөө авч хиймээр байна.

  20. dornodiin halamjiin darga avgai avliga alban tushaalaa ashiglaj ih hemjeenii mungu huvidaa zavshsnaa nuun daldlah arga ni tanil tal alban tushaaltan or hunjluur togtohgui НАМЗХ, НАМЭХ, МАН ыхндаа хандаж baigaa ni Mongol turiin emgenel yumdaa. НАМЗХ ны төрд ####бан туша#### хашиж байгаа нэр бүхий дарга нөлөөлөх хүмүүсээр дамжуулан хууль бус бүхнийгээ арг####уулах гэж гуйж явна. Газрын дарга авгайн хамтрагч аймгийн засаг дарга байх магадл####тай!!! эдгээр хүмүүс эх орноосоо уравсан, худ####дсан бохир үйлдлүүд илэрсээр, илчлэгдсээр ..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button