Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭВ: Д.Батбаярын 32 тэрбумын залилан нь Г.Алтанцагийн ЯЛ АВСНААС өөр хэрэг

Ц.АЛТАНЦАГ Д.БАТБАЯРЫГ ГҮТГЭСЭН ГЭЖ БИШ ДАЛАЙЛГАН СҮРДҮҮЛЖ  МӨНГӨ АВСАНДАА ЯЛЛУУЛЖЭЭ

Японы сумогийн дэвжээн дээр “Мэхний их дэлгүүр” гэгдэж явсан Д.Батбаяр өчигдөр олон нийтийг айхтар төөрөгдөлд оруулах заль хэрэглэв. Тэрбээр  иргэн Ц.Алтанцагт хамаарах шүүх хурлын дараа “Д.Батбаяр нар 32 сая ам.долларын залилангийн хэрэг хийгээгүй, гүтгүүлсэн байна гэдгийг тогтоолоо”  гэх агуулгаар хэвлэлд яриа өгөв.

Гэвч үнэн хэрэгтээ иргэн Ц.Алтанцаг 32 сая ам.долларын залилангийн хэргийг нь илчилнэ гэж Д.Батбаярыг “шантаажилсан”, хууль бусаар түүнийг мөрдөж мөшгөсөн гэсэн үндэслэлээр шүүхээс дөрвөн жилийн ял авсан юм. Өөрөөр хэлбэл, иргэн Ц.Алтанцагийг Д.Батбаяртай харилцаа үүсгэхдээ хууль ёсны хэм хэмжээг давж гишгэсэн гэж шүүх үзэж, шийтгэвэр ногдуулсан. Зарим хэвлэлүүд “Д.Батбаярыг Г.Алтанцаг гүтгэсэн нь тогтоогдлоо” гэж мэдээлсэн нь агуулгын хувьд буруу юм.

Д.Батбаярт хамаарах залилангийн хэрэг нь Г.Алтанцагийн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргээс тусдаа шалгагдаж буй гэдгийг тодотгоё.

ТАНИЛЦ: Д.БАТБАЯРТ ХАМААРАХ 32 ТЭРБУМЫН ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙН ТОВЧ АГУУЛГА

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярын БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп” -ээс залилан мэхлэх замаар 32.7 тэрбум төгрөг авсан баримтыг бид өмнө нь дэлгэж байв.

БАРИМТЫН АГУУЛГЫГ ЭРГЭН САНУУЛВААС, Кёкүшюзан Д.Батбаяр нар нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Батболд, Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн албан бичиг, батламжууд үйлдэж, урд хөршийн компанид Монголын газрын зургийн нэгээхэн хэсгийг илгээн “Засаглан захир, казино, банк байгуул, 80 жил үнэгүй ашигла, өвлүүл” хэмээсэн байдаг нь ихээхэн анхаарал татдаг.

Д.Батбаяр нарт хамаарах уг хэрэг 2009-2014 оны хооронд нийтдээ таван жил үргэлжилсэн, олон удаагийн үйлдэлт залилангийн зүйлчлэлд орж буй. УИХ-ын гишүүний өндөр сэнтийд сууж байсан Д.Батбаяр Ерөнхийлөгч асан Ц.элбэгдоржийг хүүгийнхээ хуурай аав хэмээн гадны иргэдэд танилцуулж, М.Энхболдын  гарын үсгээр таван орд бэлэглэн, Тавантолгойн ордын 63 хувийг амласан байдаг. Улмаар Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулах 50 мянган га талбайн зургийг жаазлан бэлэг мэтээр илгээж байсан зэрэг хачин жигтэй зүйлүүд баримтаар нотлогдсон байдаг.

Харин таван жил залилуулсан гэх хятад иргэний тухайд, Д.Батбаярт 32 сая ам.доллар өгсөн гэж мэдүүлдэг байна. Гэвч ч мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 14 сая ам.доллар өгсөн нь баримтаар нотлогдоод буй. Эл дүн нь  хятад иргэний гомдол гаргасан  үеийн ханшаар 32 тэрбум, 2009-2011 оны ханшаар 16-17 тэрбум төгрөгтэй тэнцсэн байна. Эрхзүйн байдлыг дээрдүүлэх үүднээс 2009-2011 оны  ханшаар хохирлын хэмжээг тооцох аж. Товчхондоо Д.Батбаярт хамаарах 32 сая ам.доллар, 32  тэрбум гэж өөр өөрөөр нэрлэгддэг хэргийн түүх нь ийм юм.

Д.БАТБАРЫН ЗАЛИЛАНГИЙН ХЭРГИЙГ БОГД УУЛЫН ГАЗРЫН ХЭРЭГТЭЙ НЬ НЭГТГЭЖ, ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ

Д.Батбаяр нарт хамаарах дээрх залилангийн хэргийг АТГ-аас Цагдаагийн байгууллага руу шилжүүлж, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалган, яллагдагчаар татсан байдаг. Эдүгээ уг хэрэг прокурор дээр хянагдаж байгаа бөгөөд Д.Батбаярын Богд уулын газрын хэрэгтэй нэгтгэгдэх чигтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Д.Батбаярын шалгагдаж буй залилангийн хоёр төрлийн хэргийг нэгтгэж шүүх асуудал хүлээлт  үүсгээд байна.

Д.Батбаярыг 32 тэрбум төгрөг залилсан хэрэгт холбогдуулан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь,

“Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан…” гэх үндэслэлээр,

Мөн хуулийн 17.3.2.2.2:

“Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл ХОЁР ЖИЛЭЭС НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ” гэсэн зүйл ангиар яллахаар зүйлчилжээ.

Шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол, Д.Батбаяр найман жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх зүйл ангитай. Түүнчлэн тусгаар улсынхаа газар нутгийг таслаад, гадны иргэнд зарах замаар залилан хийдэг хүн УИХ-д нэр дэвшиж,  хэрэг нь удаан царцаж буй зэрэг нь өнөөгийн нийгмийн нэг гажуудал юм. Түүний хэрэг өнөөг хүртэл шүүх рүү шилжихгүй гацсаныг ч тэр жинхэнэ завхрал гэж харж болохоор.


Энэ талаарх өмнөх контент:

БАРИМТ: Д.Батбаяр 32 тэрбумыг ЗАЛИЛАХДАА Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Батболд, Н.Алтанхуяг нарын гарын үсгийг ХУУРАМЧААР ЗУРЖЭЭ контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2020-12-08 09:52

Жинхэнэ зөв мэдээлэл өгсөн байна. Алтанцагийн хэрэг бол өөр хэрэг шүү. Хүмүүсийг төөрөгдүүлэх гэж ийм арга сэдэж, гүтгэсэн нь нотлогдсон гэж ярилцлага олон нийтэд өшч байгаа Батбаярын буруу. Одоо Алтанцаг "... намайг Батбаяр гүтгэсэн гэж ГҮТГЭЛЭЭ" гээд гомдол өгвөл Батбаярт бас нэг зүйл анги нэмэгдэнэ.

Үнэн
Үнэн
2020-12-08 17:56
Reply to  Irgen

Хуурамч гарын үсгээр олон сая доллар з�##�илна гэж байхгүйг манай хуулийнхан ойлгохгүй юм. Тийм юм байдаггүй юм. Жастын Батхүү хуурамч гарын үсгээр гадны банкнаас 100 сая доллар з�##�илаад авлаа гэдэг. Тийм юм байхгүй. Жинхэнэ гарын үсэг байдаг байхгүй юу. Гарын үсэг зурсан хүмүүс нь өөрсдөө олох мөнгөнөөс нь хувь авахаар тохирсон байдаг. Стандарт банкны мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрт ирж дарга, захирлуудтай нь уулзаад бат�##�гаа өгснийг нь үндэслэн зээл өгсөн байдаг. Арбитрийн шүүхээр гарын үсэг нь жинхэнэ гэдэг нь батлагдаад байхад манай хуулийнхан хуурамч гэж �##�бан туша�##�тнуудыг хэргээс мулт�##�ж, авилга авдаг. Кекшүзангийнх мөн адил. Тэгэхээр Элбэгдорж, Мие, Сү, Алтанхуяг нар түүний хамжигчаар хэрэгт татагдах ёстой.

Зочин
Зочин
2020-12-09 10:20
Reply to  Үнэн

Жаст Батхүүгийн хэрэглэсэн аргыг л�##�арын бөхөнцөр хэрэглэсэн заан Батзориг энэ хэрэгтэй хамтран ажилласан тэр хүнд эрүү үүсгэж ш�##�гах ёстой .Нэг тэрэгны 2 дугуй хол өнхөрсөнгүй дээ.Луйварчингууд Шүүхэд мөнгөө өгчихсөн байлгүй дэд.

Иргэн
Иргэн
2020-12-08 11:28

овжин ашиглаж аргагүй л мэхний дэлгүүр юмаа

nnn
nnn
2020-12-08 11:41

shuuhin novshnuud ulsad buyu mini tatvariin 3 terbumiig idsen Undarmaag torgood, bayart 2 jil ugchuud olon niited medeelel tsatsna gej surduuleheer 4 jil ain. hogiin huuli shuuhtei oron shu

Зочин
Зочин
2020-12-08 13:24

Батбаяр явах нь ч явна аа, харин эби хурц гансүх нтр нь цэвэр үлдэх бх даа

Уншигч Н.Тунгалаг
Уншигч Н.Тунгалаг
2020-12-08 13:26

Ёстой л мэхний их дэлгүүр юм. Амьдр�##� дээр ч ийм хөгийн з�##�ьтай амьтан байх гэж.

Зочин
Зочин
2020-12-08 13:41

АН ын гаршсан ЛУЙВАРЧИН байна даа. ХУУЛИЙН авлигачид хэргийг нь уяад байна даа

ховд
ховд
2020-12-08 15:50
Reply to  Зочин

Алтангадас пракцын хүн Алтанхуягын зөвлөх байхдаа хужаа нарыг монголын баялагыг өгнөө би бол том хүн гээд Цэрэндоржтой нийлж их мөнгө хусжээ

Zochin
Zochin
2020-12-08 17:18

Arai ch dee yu dutsan gej ter ve

хэхэ
хэхэ
2020-12-08 20:17

Ингээд Луйварчин болчлоодоо

зочин
зочин
2020-12-08 22:51

Баясг�##�ан билүү тэр авгай нэг их баян царайла�##� яваад бсан машиных нь араас мөргөж уург�##�аж авсан з�##�ь мэхний их дэлгүүрээ з�##�илан хийгээд баяжсаныг мэдэж л бсан бж таараа ш дээ зогсоохгүй өдий хүргэхийг блюодоход уутлагч нь бсан бна ш дээ муухай авгай юмаа

Ккк
Ккк
2020-12-09 09:10

Энэ хүнийг ёстой ойлгохгүй юм байнаа хөөрхий яг юу амьдр�##�д нь болохгүй болчоод гэмт хэрэг хийв баян тансаг л хүн шд ард нь нэг хатгаас бат�##�гаа болно гэсэн эрх мэдэлтэн байсан болоод л зоригтой хөдөлж дээ

Зочин
Зочин
2020-12-09 10:21

Жаст Батхүүгийн хэрэглэсэн аргыг л�##�арын бөхөнцөр хэрэглэсэн заан Батзориг энэ хэрэгтэй хамтран ажилласан тэр хүнд эрүү үүсгэж ш�##�гах ёстой .Нэг тэрэгны 2 дугуй хол өнхөрсөнгүй дээ.Луйварчингууд Шүүхэд мөнгөө өгчихсөн байлгүй дэд.

Unshigch
Unshigch
2020-12-09 10:54

Tseverhen hudlaa yariad evgui hun ve. Ingej hudlaa yarij zalilan hiihed oiriin humuus ni medej baisan l baij taarna. Zorigtoi buguud mulguu hun yum . Ard biden shig tetgeveriin hedee huleej hurgen yadan amidardag amidraliig medeh ch ugui hun iim yum hiij yavah gejde.

Холбоотой мэдээ

Back to top button