НийгмийнУЛС ТӨР

У.Хүрэлсүх: Ард түмнээ бухимдуулж, алтан амь үрэгдсэнд Засгийн газрын өмнөөс уучлалт гуйя

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын түүхэнд анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, Улаанбаатар хотод тэг зогсолт хийлээ. Хариуцлага, дэг журмыг улам сайжруулах шаардлагатай байна. Олон сургамж авлаа. Ард иргэдээ бухимдуулсан, хүний алтан амь үрэгдсэн тохиолдлуудад Монгол Улсын Засгийн газар ард иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйж буйгаа илэрхийлье.

Аюулт цар тахлын тархалтыг газар авхуулалгүй зогсоохын төлөө Ерөнхийлөгч, Засгийн газар, төрийн бус байгууллагаад, ард иргэд нэг зорилгын төлөө хамтарч чадлаа. Үүний үр дүнд коронавирусийн халдварыг цурманд оруулж чадлаа. Цагдаа, эмнэлэг, онцгой, хилийн байгууллага, бусад хүчний байгууллагын, бүх шатны байгууллагын төрийн албан хаагчдад талархаж буйгаа илэрхийлье.

Одоо бид энэ амжилтаа улам бататгаж, хязгаарлалтаа цаашид үргэлжлүүлнэ. Монгол Улсад халдварыг алдаагүй 10 сар болоод байсан. Мөн дэлхий нийтээс суралцаж байна. Хамгийн гол хувь хүний сахилга бат, хариуцлага хамгийн чухал шүү. Үүнийг ард иргэддээ дахин сануулъя” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button