ЭХЭМҮТ: 10 настай охины шинжилгээний хариу сөрөг гаран, эмчилсэн ч амийг нь аварч чадсангүй

Сэлэнгэ аймгаас тархины цус харвалт оноштой ирсэн 10 настай охин ЭХЭМҮТ-д хүргэгдэн, эмчлүүлж байгаад нас бараад байгаа билээ. Тухайн охинд эмнэлгийн тусламж хэрхэн үзүүлсэн тухай ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа ийм мэдэгдэл хийлээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай
НЭГ: Үйлчлүүэгчийн танилцуулга
П.Н 10 настай, эмэгтэй. Сэлэнгэ аймаг Баянгол сумын харъяат. 2010 оны арванхоёрдугаар сарын 3-д төрсөн.
Эцэг эхийн мэдээллээс:
Хүүхэд орны ар хөндий рүү эвгүй унасан. Яг хэдийд гэдгийг санахгүй байна. Хүүхэд 16/XI толгой өвдлөө гэсэн . Баянгол ( Баруун хараа ) сумын түргэн дуудаж үзүүлэхэд “Хордлого” гээд дусал, өвчин намдаах эмчилгээ хийсэн. Зовиур намдсан боловч унтаадуу унжгар байсан. Хоёр хоног зовуурь хэлээгүй, тоглож өнжсөн. 19/XI-ны өглөө босохдоо толгой өвдөнө гэсэн бөөлжсөн. Түргэн дуудаж Зүүн хараагийн эмнэлэгт хэвтсэн.
ХОЁР: Мэдээлэл авсан тухай
20/XI-ны 17 цаг 35 минутанд ЭМЯ-ны шуурхай удирдлага дээр ажиллаж байгаа мэргэжилтэн Долгорсүрэн утсаар холбогдож мэдээллийг өгсөн. Хүнд хүүхэд 22-ын товчоон дээр байна. УГТЭ-т ирсэн, эмнэлэг өнөөдөр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Цэргийн төв эмнэлэгт батлагдсан тохиолдол авч эхэлсэн гэсэн. Манайх зохих журмын дагуу тусгаарлаад авъя гэж ярилцаж шийд гаргасан. 17.44 цагт Зүүнхараагийн машиныг хот руу оруулахгүй тул танайх очиж ав гэсэн.
ГУРАВ: Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай
Ажлын бус цаг тул эмч, сувилагчийг яаралтай дуудсан. Эмчтэй холбогдож хүүхдийн биеийн байдлыг тодруулсан. Одоогоор хүчилтөрөгч аваагүй, халуураагүй, бөөлжөөгүй гэсэн. Эмч сувилагч нар яаралтай тусламжийн бэлтгэл хангаад 18.40 цагт ЭХЭМҮТ-өөс хөдөлсөн. Тэднийг Таван шар орчим явж байхад Зүүнхараагийн машин зөрөөд 19.11 цагт хүүхдээ аваад ирсэн.
Дуудлагын машинаа замаас буцаасан. Журмын дагуу тархвар судлаач эмч, ерөнхий захирал нарт мэдээлсэн. Тархвар судлаач 17 цаг 54 минутанд ерөнхий захирал 18.34 минутад ЯТТ–т ирсэн. Тусгаарлах өрөөнд амьсгалын аппарат ажиллуулахаар бэлдсэн.
ЯТТ-ийн эмч М.Ц, Сувилагч Ц.Б нар тусгаарлах өрөөнд ажиллахаар 19.30 цагт орж түргэвчилсэн сорил болон PСR шинжилгээг авсан. PСR хийлгэхээр шинжилгээг ЗӨСҮТ-д хүргэж өгсөн. Шинжилгээний хариу 21/XI-ны 17.15 цагт гарсан. (сөрөг) Эмч хүүхдийн биеийн байдлыг 19.40-08.10 минутын хооронд мэдээлж байсан.
21/XI-ны өглөө КТ-ийн шинжлгээ хийсэн.Тархинд том хэмжээний цус харвалт оношилогдсон. Хүүхдийг ХЭЭТ тасагт шилжүүлж тусгаарлах палатанд авч,
- 21/XI-ны өдөр эмч Ч.А, сувилагч А.Б нар,
- 22/XI-ны өдөр эмч Б.Б, сувилагч Г.З,
- 23/XI-ны өдөр Б.Д, Б.М нар 24 цагаар ажилласан.
- 23/XI-ны өдөр давтан PSR шинжилгээ авч хариу сөрөг гарсан тул 24/XI-ны өдрөөс тусгаарлах өрөөндөө боловч ердийн дэглэмээр ажиллаж эхэлсэн.
Хүүхэд өвчний явцаар хүндэрч 23/XI-ны 16 цагт амьсгалыг аппаратаар удирдаж эхэлсэн, 25/XI-ны өдөр 13 цаг 45 минутанд эндсэн. Эмчлэгдэх хугацаанд дараах шинжилгээг хийсэн. Үүнд:
- Лабораторийн бүх шинжилгээ
- ЭХО, КТ, Нүдний уг багажаар шинжлэх,
- ЧХХ, Зүрхний эмч, ГССҮТ-ийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авсан.
ДӨРӨВ: Эцэг эхтэй холбогдож мэдээлэл өгч байсан тухай
Онцгой байдлын штабаас эхийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлах чиглэл өгсөн тул Зүүнхараагаас ирсэн эмч, жолооч нар хүргэж өгөхөөр болсон. 21/XI-ны өдөр ар гэрээс нь холбогдоогүй тул ээжтэй нь утсаар холбогдоход хамаатныхаа ( нөхрийн эгчийнх) айлд байна. Шинжилгээ өгөөгүй гэсэн. Шинжилгээг хамгийн ойр газар өг гэхэд энэ айл мэдэж байна, 20-р сургууль дээр өгнө гэсэн байна. Гэвч 21/XI түргэвчилсэн шинжилгээг нөхрийн хамт “Эмүжин” эмнэлэгт өгсөн. 6 цагийн дараа хариу гарна гэсэн боловч гарахгүй байна, гадуур явуулахгүй байна гэж жижүүрийн эмчид хэлсэн байна. 22/XI-ны өглөө 10 цагийн үед шинжилгээний хариугаа аваад ЯТТ-т ирсэн байсан. Түүнээс хойш өдөр бүр хүүхэд дээрээ орж, эмч нараас мэдээлэл авч байсан.
ТАВ: Зүүнхараагийн эмнэлэгт үзүүлсэн тусламж
2020 оны 11-р сарын 20-ны өглөө 07 цаг 30 минут, 10 цаг 38 минутад тус тус Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн эмнэлгээс утсаар мэдрэлийн эмчээс зөвлөгөө авсан. Мэдрэлийн эмч тархины цус харвалт онош тавьж, эмчилгээг нэг бүрчлэн хэлж өгсөн байна. Хүүхдийг зөөвөрлөж огт болохгүй тухай хэлсэн боловч зөөвөрлөсөн. Зүүнхараагийн эмнэлэгт нугасны ус авсан.
Мэдээлэл бичсэн ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхлэгч дэд захирал Ц.Алтантуяа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Онош нь угаасаа тодорхой ирсэн байна. Яар�##�тай мэс зас�##� хийж цус харвасан бол юм хумыг нь авдаггүй байлгаад байдаг уу? Коронагийн юм зөрчих вий гэж бодохоос өмнө энэ хүний амь нас илүү хүнд нөхцөлд байна гэж бодож яар�##�тай арга хэмжээ авах ёстой. Бүтэн 1 өдөр коронагийн хариу хүлээдэг ёстой тэнэг байна ! Энэ эмч нарын нэр дээр өргөдөл өгөх хэрэгтэй шүү ! Цагдаад ! Өмгөөлөгч олоорой ар гэрийнхэн нь ! Хүүхдийг чинь зүгээр хэвтүүлж байгаад л хүндрэхээр нь нэг амьсг�##�ын аппаратанд з�##�гаад үхүүлсэн байна.
hagalgaa hiidguim u. tuslamj ydaan ugsun bn. bas anhnaasaa 10 nastai tom huuhed orni ar luu tsus haravtlaa unah uu. sejigtei l yum bn.
15.6 нд унаад толгой өвдлөө гэчээд 21нээс хотод эмчилгээ эхлээд 25 нд эндсэн байна. Бараг 10аад хонож, цус харв�##�ттай бол ингэж удахаар тархи үхэжээд эхэлдэг ш тээ. Бараг 5 хоног �##�даж иржээ. Эмч бүхий л арга хэмжээ авсан байна ш тээ. Эмч бурхан биш шүү дээ. Яагаад цус харватлаа унасныг хуулийнхан тогтоох хэрэгтэй шүү, сэжиг бүхий л юм
Хүүе ээ өмнөх мэдээн дээрээ дэвэргээд л миний сэтгэл өвдөж байна я�##�аа ийлээ гэж уйлагнаж уйланаж нийтлэчихээд з�##�руулгаа боловсруулаад гаргаж болохгүй байгаа юм уу? Хүн ойлгохын аргагүй баримтын бөөгнөрөл. Хүний явуулсан мэдээг боловсруулчихгүй юм бол сэтгүүлчдээр яах юм? Редакторгүй сайт баймааргүй юм.
tsar tahal hden hunii hariutslaggui bdlaas uusev? hor urshig n ymar bv? ulsad hden tug hohirol uchrav? humuusd ymar hohirol uchrav aa hichnen hun tsag aldaj tuslamj avch chadku ami nasaa aldab. aimshigtai yumaa. hariutslaga heregtei bna
Ард түмнээ юуч биш гэж боддог хар�##�ган �######� долоогч түшмэд онцгойхний гаргач байгаа сэтгэл ийм байна даа одоо тэгээд уйчл�##� гуйгаад өнгөрөх байх даа ард олноо үхүүлсээр байгаад сүүлдээ үхүүлж уйчл�##� гуйх ард түмэнгүй болчихов даа эрхэм авилгач шун�##�тангууд аа
Эмнэлэг маш удаан арга хэмжээ авчээ онош нь батлагдаад харв�##�т өгсөн байхад ковидын хариуг л хүлээгээд байсан бнаа. Х�##�двар хамга�##��##�таа хийгээд эмчилгээгээ түргэвчлэх байж харамс�##�тай. Манайд ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭНЭ их назгай байд�##� хэзээ арилах болоо. Хүний амь нас цаг минут секүнтээр л хэмжигдээд эмнэлэгт найдаж ирдэг шүү дээ.
tarhind tsus harvasniig 21nd medsen bol yaraltai hagalgaa hiideggui yum yy 25 hurtel yamar emchilgee hiideg yum be arai chde
ковидын шинжилгээний хариу хүлээгээд х чнээн хоног �##�джээ.ковидын нөхцөлд өөр бусад өвчнийг ковидтой уялдаатайгаар цаг �##�дахгүй оношилгоо эмчилгээг хийх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. нөгөө т�##�аар хүүхэд яагаад эвгүй унасан т�##�аар хэнэггүй царайлж өнгөрөөж болохгүй.