Нийгмийн
Сүхбаатарын талбайд гацуураа засаж эхэллээ

Жил бүрийн өдийд нийслэлийн төв талбайд гацуур модыг засаж чимэглэдэг. Энэ жил хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж нийтээр тэмдэглэх баяр наадмыг алгасаж буй ч, шинэ жилийн баярыг гацуургүйгээр төсөөлшгүй билээ. Энэ жилийн сүлд модны гэрлийг ирэх 15-нд асаахаар төлөвлөж буй аж.
Ирэх Даваа гаригаас эхлэн хатуу хөл хориог сулруулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж буй. Хэдий тийм ч иргэд гэр бүлийнхээ хүрээнд ёслон, шинэ оноо угтах юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.