НИЙГЭМ

Дэлхийн 155 гаруй улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ХУУЛЬ БАТАЛСАН

НҮБ Эмэгтэйчүүд байгууллагын мэдээлж буйгаар дэлхийн 155 гаруй улс орон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа баталсан байдаг бол 140 гаруй улс орон ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой хуультай байдаг байна.

Монгол улс анх 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг (ГБХТтХ) баталж, 2017 онд тус хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсноор гэр бүлийн хүчирхийллийн асуудал, цар хүрээг ил болгож, хохирогчдод үзүүлэх тусламж, үйлчилгээ нэмэгдсэн билээ.

Тус хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button