НИЙГЭМ

Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллагын хараа хурц, мэлмий нь тунгалаг байх болтугай

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100, Дотоодын цэргийн 99 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр:

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 100, Дотоодын цэргийн 99 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан улс нийгэм, ард иргэдийнхээ аюулгүй байдал, энх амгаланг сахиулах үйлсэд мэдлэг ур чадвар, бие сэтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, алба хаагч, ажилтнууд Та бүгдэд болон гэр бүлд нь чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Анх 1865 онд Арван тавны цагдаагаас сууриа тавьж, 1921 онд Ардын хувьсгал ялсаны дараахан Ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр байгуулагдан өдгөө нэгэн зууны түүхэн ойтойгоо золгож байна.

Монголын цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нэгэн зууны хугацаанд эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр шинэлэг санал, санаачилга гарган ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгааг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын албан хаагчид нь дэлхийн халуун цэгүүдэд Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, олон улсын мэргэжил нэгт нөхдийн хамт улс орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тэдгээр ард түмний энх амгалан, амар тайвны төлөө хамтран ажиллаж, мэргэжлийн ур чадвар, чадавх нь олон улсын түвшинд үнэлэгдэж байгаад баяртай байна.

Цаашид та бүхэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахдаа хуулиа дээдэлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, шударга ёсыг эрхэмлэн ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүндээ эрүүл энх, сайн сайхан бүхний хүсэн ерөөе.

Монгол цагдаагийн байгууллага олон түмнийхээ өмөг түшиг нь байж, хараа хурц, мэлмий нь тунгалаг байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-20 11:01

Нямка минь Авилг�##�ыг нэг тийш нь болгох асуудлыг бүү март. Та бол Монголын зоригт хөвгүүн шүү.

Зочин
Зочин
2021-07-20 11:03

Муу бүхний ард шүүх цагдаа нар нуугдаж байхад улс оронд шудрага ёс тогтохгүй лдээ

R
R
2021-07-21 23:25

Цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг уг үндсээр нь цэвэрлэх хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт авилга, хээл хахууль, хүний эд хөрөнгийг хуулийн аргаар үнэгүйдүүлж хөрөнгөжсөн бүхэл бүтэн сүлжээ бий болсоныг сайд анхаар�##�даа авна биз. Гэрчүүд зөндөө байна.

Зочин
Зочин
2021-07-22 14:59

naaduul chin bugd luivarchidtaigaa niilchihsen

Захиалагчид
Захиалагчид
2021-07-24 14:17

Ариунбуян даргын 2016 онд хятад улсын иргэнтэй гэрээ байгуулж Ажиллагсаддаа зориулан ОНЦГОЙ хотхоныг бариулахаар шавыг нь тавилцсан байдаг. Түүнээс хойш бүтэн 6 жил тэр хотхон нь баригдаагүй өдий хүрч ажиллагсад, захи�##�агчид биднийг хохироож байна. Бид жил бүр ОБЕГ очиж уулзах, ТВ ээр хэвлэлийн хур�##� хийлгэж байгаа ч ямарч үр дүнд хүрэхгүй байна. Өнгөрсөн онд ОБЕГ ын хурандаа БАтболд бид нарын төлөөлөлтэй уулзаж түр тайвшруулаад орхисон ч хотхон маань ямар ч ахиц �##�га байна. Яагаад Ариубуян дарга ямар ч арга хэмжээ авдаггүй юм бэ. Энэ хавар Эрээн хотоос ОБЕГ тай хамтран гэрээ хийсэн хятад хүн фасебүүкээр энэ хавар очиж барьж гүйцээнэ гэж хэлж байсан. Гэвч одоо �##�га л байна. Ямар учир байна вэ. Авилгын асууд�##� байгаа юм биш үү. АТГ т ш�##�гуулмаар байна.
Нямбаатар сайдаа, Энэ асуудлыг анхаарч арга хэмжээ вач өгөхийг хүсч байна.

zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:20

You made several good points there. I did a search on the theme and found nearly all people will have the same opinion with your blog.

Зочин
Зочин
2021-08-19 21:51

Энэ одоо зүүдлээд байнауу.

Зочин
Зочин
2021-09-02 22:44

haraa melmii yah veee...zugeer shudarga l bailgaj uz

ҮНЭН
ҮНЭН
2021-10-17 18:17

НЯМБААТАРЫН СОЛИОРОЛ ХЭРЭЭС ХЭТЭРЧЭЭ

Stromectol
Stromectol
2021-10-29 23:59

Bacteria Treated By Keflex

viagra heart rate
viagra heart rate
2021-10-30 01:02

Cephalexin 550 For Tooth Pain

Cialis
Cialis
2021-11-02 07:17

Cheap Drugs Canada

propecia reviews
propecia reviews
2021-11-08 06:53

cialis 10 ou 20 mg

Lasix
Lasix
2021-11-10 17:23

Generic Pharmacy Rts

Priligy
Priligy
2021-11-10 17:47

Does Amoxicillin Work On Dogs

can i leagally buy prednisone online
can i leagally buy prednisone online
2021-11-15 11:51

Propecia Marbella

Холбоотой мэдээ

Back to top button