НийгмийнНИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

БАЙР СУУРЬ: “Баян-Айраг”-ийн уурхайг хаалгах, лицензийг нь цуцлуулах санал УУХҮЯ-нд гаргана

-“Баян-Айраг”-ийн уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ-

Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэд сөхөрч, туйлдаж сууна. Нутагт нь эзэн суучихаад, дөрвийн дөрвөн удаа цианид алдсан  “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК-ийн өмнө Дөрвөлжин сум төдийгүй Завхан аймгийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд хүчин мөхөстжээ. Үйл ажиллагааг нь эхлүүлсэн цагаас эсэргүүцсээр ирсэн нутгийн иргэд Хонконгийн хөрөнгө оруулалттай, бэлтэй компанийн өмнө хүчин мөхөстөн, цөхөрч байна. Дөрвөлжин сумын төвөөс 25 км-ийн зайд байрлах “Баян-Айраг”-ийн уурхай өчигдөр дахиад цианид алдахад “Яана аа” гэж санаа алдахаас өөр хийж чадах зүйл тэдэнд алга.

Удаа дараа алдагдсан үхлийн хортой бодисын аюул иргэдийн амьдралд ямар эрсдэл учруулж буйг, ирээдүйд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг хэн ч мэдэхгүй, урьдчилан таах аргагүй. Дөрвөлжин сумын олон зуун иргэн тус уурхайд ажилладаг. Ажлаасаа халагдахаас эмээсэндээ тус уурхайн талаар тэмцэж, дуугарч чаддаггүй гэнэ. Жаахан сөрөг юм ярьсан нэгнийг ажлаас нь халж, арга хэмжээ авч хашраахдаа “Баян айраг Эксплорэйшн” компани гаргуун. Дөрвөлжин сумын зарим иргэдийг дуугүй байлгаж, харцаараа хөдөлгөж буйн нэг шалтгаан нь ажлын байр.

Хэд хэдэн удаа ноцтой алдаа гаргасан, Хонконгийн танил тал ихтэй, бэлтэй  компанийн тус уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд хаах, торгууль оногдуулах төдийхнөөр аргацаан, толгойг нь илсээр яагаад өдий хүрэв. Ингэж яваагийнх нь горыг иргэд л амсана.

Ганцхан жилийн өмнө уулнаас үер буусны улмаас “Баян-Айраг Эксплорэйшн” компанийн 1693 хавтгай дөрвөлжин талбайд цианид надритай ус хальсан нь тогтоогдсон. Лабораторийн дүгнэлтээр уснаас цианид илэрсэн ч “Хөрснөөс илрээгүй” гэсэн дүгнэлтээр өөрсдийгөө хаацайлаад л өнгөрсөн. Гэтэл энэ удаа тус компани дахиад алдаа гаргалаа. Алдаа гаргах бүрт нь ард иргэдийн амьдрал, байгаль орчинд тэр хэрээр аюул учирч, Дөрвөлжин төдийгүй Завхан аймаг бүр цаашлаад Монгол Улс химийн хорт бодист хордох аюултайг мартаж үл болно, уг нь.

Элсэн чихрийн бизнесийг атгадаг “Керри холдинг” группийн охин компани, 12.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Роберт Куокын эзэмшил “Баян Айраг Эксплорэйшн”-ийн “Баян-Айраг” уурхай 50 орчим тонн алт, 150 мянга гаруй тонн зэс, 2.6 сая унци мөнгөний нөөцтэй.

“Баян айраг”-ийн уурхай Дөрвөлжин суманд дөрвөн ч удаа цианид алдан, удаа дараа ноцтой алдаа гаргасан асуудлаар мэргэжлийн хүмүүсийн, нутгийн иргэдийн байр суурийг сонирхлоо.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд “Баян Айраг Эксплорэйшн” компани руу хэд хэдэн удаа холбогдохыг оролдсон ч ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзав. Тиймээс тус компани цахим хуудсаараа дамжуулан ийм мэдэгдэл гаргасныг нь нийтэллээ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: бичвэр

А.ДАВААДОРЖ: АЛДАГДСАН ЦИАНИДЫН ДЭЭЖИЙГ ХОТ РУУ ИЛГЭЭЛЭЭ

(Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга)

1.2 ТОНН ЦИАНИД ГАДНА ТАЛБАЙД АСГАРЧЭЭ

-“Баян-Айраг”-ийн уурхайд алдагдсан цианид хэр талбайг хамрав. Та бүхэн ямар арга хэмжээ авч байна вэ?

-Уурхайн уусмалын танкнаас боловсруулах үйлдвэр рүү уусмал дамжуулах хоолой наалтаараа задарсны улмаас 553 ам метр талбайд 1120 литр (1.2) тонн цианид гадаа талбайд асгарсан. Цианид алдагдаж буйг уурхайнхан мэдсэн даруйдаа хавхлагыг нь хааж, уусмалын гоожилтыг зогсоосон юм билээ.

Цианидын уусмал дамжуулах хоолой ингэж задарчээ

Улмаар Дөрвөлжин сумын Байгаль орчны байцаагч өнөө өглөө (өчигдөр) 08.23 минутад “Цианид алдагдлаа” гэж манайд мэдээлсэн. Үүний дагуу Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын баг шуурхай очиж ажиллалаа. Биднээс гадна Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын А/447 тоот захирамжийн дагуу Цагдаагийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 13.20 минутад энд ирсэн. Одоогоор “Баян-Айраг”-ийн уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байна.

Уурхайн дөрвөн агуулахад 157 тонн цианид, 12 тонн идэмхий натри, 5600 литр азотын хүчил байсан. Цианид найруулах танк, агуулахуудыг лацадлаа.

-Хохирлын хэмжээг нь тогтоосон уу?

-Одоохондоо тийм хэмжээний хохирол учирсан гээд шууд хэлэх боломжгүй. Шалгалт ид үргэлжилж байна. Шалгалт дуусаад, шинжилгээний хариу гарсны дараа тодорхой болно. Одоо бид цианидын хоолой яагаад задарсныг тогтооно. Стандартын бус угсарснаас болсон уу эсвэл хүний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхийг тодруулна. Мөн Цагдаагийн байгууллага цианид алдсан газарт үзлэг хийж байна.

“БАЯН-АЙРАГ”-ИЙН УУРХАЙД ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО

-“Баян Айраг Эксплорэйшн” ХХК удаа дараа цианид алдлаа. Тэдний буруутай үйл ажиллагааг таслан зогсоох, давтуулахгүй байх тал дээр хэрхэн анхаарч, ямар хариуцлага тооцох вэ?

-За, юуны түрүүнд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт дууссаны дараа тодорхой дүгнэлт гаргана. Дээжийн хариу яаж гарах нь уу. Энэ бүхнийг харгалзаж байгаад хуульд заасны дагуу хариуцлага тооцно. Ер нь “Баян-Айраг”-ийн уурхай удаа дараа ийм алдаа гаргалаа. Алдаанаасаа суралцахгүй байна. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт дууссаны дараа харьяа яам (УУХҮЯ)-нд хандан, тус компанийн лицензийг цуцлуулах санал тавина.

-Лицензийг нь цуцуулна гэхээр “Баян-Айраг”-ийг хаалгах санал гаргана гэж ойлгож болох уу?

-Болно оо.

-Дээжийг нь шинжлүүлэхээр Улаанбаатар руу хэзээ илгээх вэ

-Илгээчихсэн байгаа. Хөрсөнд хэр гүн шингэсэн эсэхийг тодруулахаар хөрснөөс, алдагдсан цианидаас дээж авсан даруйдаа шууд илгээлээ. Маргааш (өнөөдөр) амралтын өдөр. Улаанбаатар хотод хөл хориотой байгаа. Тиймээс шинжилгээний хариу хэзээ гарахыг тодорхой хэлэх боломжгүй байна.

М.ГАНТОГТОХ: “БАЯН-АЙРАГ” ГҮНИЙН УСАНД ЦИАНИД АЛДСАН ГЭХ ХАРДЛАГА НАДАД БИЙ

No description available.

(Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга)

-“Баян-Айраг”-ийн уурхайд өнөөдөр (өчигдөр) дөрөв дэх удаагаа цианид, натри алдлаа. Та бүхэн шуурхай очиход нөхцөл байдал ямар байв?

-Хөрсөн дээр 413, цементен талбай дээр 298 мкв талбай дээр цианид, натри өнөө өглөө 08.00 цагийн үед алдагдсан. Энэ талаарх мэдээлэл анх 08.23 минутийн үед ирсэн. Үүний дагуу 08.45 минутийн орчимд уурхай дээр шуурхай очив. Цианид ихээхэн хэмжээний талбайг хамарсан, хөрсөн дээр тогтчихсон байсан. Яаралтай арга хэмжээ аван, хөрсөн дээр тогтсон цианидыг арилган, холбогдох байгууллагуудад дуудлага өглөө.

-Улиастай хотоос мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагынхан очсон уу?

-Ирсэн, ирсэн. Одоо ид шалгаж байна. Цианидын агуулхуудыг лацдаад, цагдаагийн байгууллагынхан дээж авч байна.

-Цианид хортой бодис. Та хэд зориулалтын хувцас өмссөн үү?

-Үгүй ээ. Яараад, өмссөн хувцастайгаа л хүрээд ирсэн.

-“Баян-Айраг Эксплорэйшн” компани цианид алдсан алдаагаа удаа дараа давтлаа. Энэ хэрээр байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж байна. Ер нь Сумын ИТХ-ын даргын хувьд та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ асуудалд би хатуу байр суурьтай байсаар өдий хүрсэн. Өмнө нь хэвлэл мэдээллийнхнийг авч ирээд, тэмцэл өрнүүлж, бослого гаргаж байсан удаатай. Ер нь үргэлж эсэргүүцэж, дуу хоолойгоо хүргэдэг. Тэгсэн ч өнөө хүртэл хугацаанд мэргэжлийн байгууллагаас “Баян айраг”-т ганц ч удаа арга хэмжээ авч байгаагүй.

Өмнө нь “Баян-Айраг”-ийн уурхай цианид алдах бүрт дээжийг нь шинжлүүлэхээр хот руу явуулсан. Тухай бүрт хариу нь эргэлзээтэй гарсаар ирсэн. Хэрвээ хууль бус үйлдэл байгаа бол үүнийг нь хуулийн байгууллага тогтоох хэрэгтэй. Одоо би ИТХ-ын дарга болсон юм чинь “Баян-Айраг”-ийн алдааг давтуулахгүйн төлөө чадах бүхнээ хийнэ.

-Дөрвөлжин сумын Засаг даргатай хамтраад “Баян-Айраг”-ийн уурхайд ямар арга хэмжээ авах вэ?

-Одоогоор хуучин дарга Ч.Батдөл ажиллаж байгаа. Шинэ Засаг дарга батлагдаж ирээгүй байгаа. Завхан аймгийн МХЕГ, Цагдаагийн багууллага, мэргэжлийн байгууллагуудад санал хүсэлтээ баримтжуулж өгнө.

Би одоогоор ажлаа аваад нэг сар болж байна. Юуны түрүүнд шинжилгээний дүгнэлт нь гараадахаг. Дээжийнх нь хариу, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг харгалзаж байгаад шийдвэр гаргана.

-Таны бодлоор “Баян-Айраг” удаа дараа цианид алдсан тул үйл ажиллагааг нь зогсоох нь зөв үү, буруу юу?

-Зөв л гэж бодож байна. Миний өмнө ажиллаж байсан ИТХ-ын дарга энэ асуудалд шүүмжлэлтэй хандан, тэмцсээр ирсэн. Өнөөдөр би “Баян-Айраг”-т цианид алдагдах үеийн зураг, бичлэгийг хүмүүс рүү явуулсан. Сошиалаар сайн тарж байна лээ. Тэгж байж олны сонорт хүрнэ. Тэгэх тусмаа төр засгийн анхаарлыг татаж, зохих шийдвэр гаргахад нь нөлөөлөх боломж бүрдэнэ.

-“Баян-Айраг”-ийн уурхай гүний усанд цианид алдсан гэх хардлага иргэдийн дунд байдаг юм билээ. Танд тийм эргэлзээ бий юү?

-Байгаа, байгаа. Өмнө нь “Баян-Айраг”-ийн уурхай үерийн усанд ч хэд хэдэн удаа цианид алдсан. Сүүлийн хоёр жил Дөрвөлжин сумын ойролцоох хоёр нууранд шувууд их хэмжээгээр үхэж байгаа. Шувууны гэдэсний өвчин эсвэл нуурын давс багасан, хүчиллэг чанар нь ихэссэнээс хордож байна гэдэг. Яг юунаас болж үхэж буйг нь мэргэжлийн байгууллагууд яг тодорхой тогтоож чаддаггүй.

В.БАТМЭНДЛЭХ: “БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” ДӨРВӨЛЖИНД ДАХИАД УУРХАЙ НЭЭХИЙН ТУЛД СОНГУУЛЬД НӨЛӨӨЛЖ, БИДНИЙГ УНАГААСАН

No description available.

 (Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга асан)

ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ҮЛ ТООН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН

-“Баян-Айраг”-ийн уурхай удаа дараа цианид алдсан асуудлаар та тууштай тэмцэн, дуу хоолойгоо хүргэсээр ирсэн хүн. Тодорхой үр дүнд хүрч байна уу?

-“Баян-Айраг”-ийг уурхайн зориулалтаар ашиглах эсэх асуудлаар иргэдээс санал авсан юм, 2012 онд. Тухайн үед би Дөрвөлжин сумын залуучуудын холбооны дарга байлаа. Санал асуулгад 800 гаруй иргэн хамрагдан, 86.6 хувь нь дэмжээгүй. “Баян-Айраг”-ийг уурхай болгохгүй гэдэг дээр иргэдийн байр суурь нэгдсэн гэсэн үг. Тэгээд байтал Дөрвөлжин сумын тухайн үеийн Засаг дарга захирамж гаргаад зөвшөөрчихсөн. “Баян Айраг Эксплорэйшн” газрын зөвшөөрлөөс бусдыг нь зохицуулчихаад байсан юм билээ. Ингээд л энэ бүхэн эхэлсэн.

За, тэгж байтал удаа дараа цианид алдлаа. Цианид ямар их хортой химийн бодис билээ. Үүнийг хүн бүхэн мэднэ. Дэлхийд хориглосон бодисыг Монгол Улсад “Бороо гоулд”, “Баян-Айраг”-ийн уурхайд л ашиглаж байна. Цианид алдагдахаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар дээжийг нь аваад л явдаг. Хариу нь дандаа “Хөрсөнд алдагдаагүй” гэж гардаг. Бид хэд хэдэн удаагийн хөндлөнгийн дээж авч яваад, Улсын төв лабораторид шинжлүүлсэн.

-Хариу нь яаж гарсан бэ?

-Яг адилхан гарсан. “Баян-Айраг”-ийн уурхай 2018 оны зургаадугаар сарын 14-нд цианид алдахад бид ЗГХЭГ-т албан бичиг илгээсэн, харьяа яаманд хандсан. Яг Л.Оюун-Эрдэнэ сайдад очсон эсэхийг мэдэхгүй. “Улсын төв лабораторийнхаа хариуг хүндлэхээс аргагүй. Буруутай гэж үзэх боломжгүй байна” л гэдэг. Тийм л хариу өгдөг. Ер нь ёстой хөгийн шүү дээ.

2018 онд “Баян-Айраг”-ийн уурхай цианид алдахад үйл ажиллагааг нь зогсоосон. Гэтэл дараа нь Аймгийн мэргэжлийн хяналтын газар Дөрвөлжин сумын ЗДТГ-т ч мэдэгдэлгүйгээр шууд лацыг нь аваад, нээсэн шүү дээ. Манай сумын байгаль орчны байцаагч “Сумаас явуулсан дээжийн хариу гараагүй. Одоо нээх боломжгүй” гэснийхээ төлөө арга хэмжээ авахуулах шахсан. Тийм юм гэж юу байх вэ дээ, уг нь. Манай энд ийм л юм болдог. Монголд өнөөдөр шударга, үнэн юм гэж алга.

БИ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНД ИТГЭДЭГГҮЙ

-Та улсын төв лабораторийн шинжилгээний хариунд итгэдэг үү?

-Итгэдэггүй болохоор эргэлзсэндээ ЗГХЭГ-д албан бичиг хүргүүлсэн юм шүү дээ. Цианидын асуудлаар би олон жил тууштай тэмцэж байгаа. Манай энд ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад байр сууриа илэрхийлсээр ирсэн. Харамсалтай нь, зарим хэвлэл мэдээллийн байгууллага албаар худлаа мэдээлдэг, хүний ярьсныг гуйвуулдаг. Нэг сэтгүүлч ёстой шударга мэдээлсэн, энд болж байгаа бүхнийг тэнцвэртэйгээр олон нийтэд сайн хүргэсэн. Одоо МҮОНРТ-ийн Экологийн албанд ажиллаж байгаа сэтгүүлчийг хэн гэдэг билээ?

-Ц.Цэвээнхэрлэн эгч үү?

-Аан, тийм. Мөн, мөн. Хүний хэлснийг хэлснээр, ярьсныг ярьснаар шударга нийтэлдэг сэтгүүлч байна лээ. Бусад нь худлаа юм билээ. Одоо бүр хаширчихсан. Баруун таван аймгийн усны ай сав газрын тархин дээр Завхан гол байдаг. “Баян-Айраг”-ийн уурхай гүнийн усанд цианид алдахгүй гэх баталгаа алга. Хэрвээ алдвал баруун таван аймгийн усаар цианид дамжаад ёстой сүйрүүлнэ.

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДААР “ЦИАНИД ХӨРСӨНД АЛДААГҮЙ” ГЭЖ ДҮГНҮҮЛЭЭД Л БИДНИЙГ МУХАРДУУЛДАГ

-Завхан аймгаас сонгогдсон гишүүдэд хандахаар ямар хариу өгдөг вэ?

-Бид З.Нарантуяаг гишүүн байхад нь хандахад өөрийн биеэр ирээд танилцаж байсан. “Баян-Айраг”-ийн уурхай ийм олон алдаа гаргачихаад байхад мэргэжлийн байгууллагууд “Хуулийн дагуу байна” гэсэн дүгнэлт гаргахаар бид арга мухарддаг. Хэцүү шүү дээ. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” л болоод үлддэг.

“Баян-Айраг” үнэхээр даварчихсан уурхай шүү. Нэг юм болохоор л “Хонконг руу илгээсэн. Хариуг нь өгнө” гээд нам гацаачихдаг. Сум хооронд ганц зам засчихаж чадахгүй л өдий хүрсэн шүү дээ. Би хэд хэдэн удаа шаардлага тавьсны эцэст сайжруулсан шороон зам тавьмар аядсан. Тэгж байтал орон нутгийн сонгууль болоод, би ажлаасаа мултарсан. Одоо тэд замын ажлаа дуусгах ч үгүй. Би саяхныг хүртэл сумынхаа ИТХ-ын даргаар ажиллалаа. Өнөөг хүртэл тодорхой үр дүнд хүрэхийн төлөө тууштай дуугарсаар ирсэн. Албан ёсоор тодорхой тогтоогдсон нь дөрөв болохоос цианид алдсанаа нуугаад өнгөрсөн хэд хэдэн тохиолдол бий.

-Нуугаад өнгөрсөн нь хэд бол?

-Миний мэдэхийн лав хоёр. Маш олон шувуу, болжмор үхсэн. Үхэнгүүт нь хар торонд хийгээд, уурхайд булсан. Энэ талаар яриад, шуугиад л өнгөрдөг.

МАНАЙ СУМЫН ЗАРИМ ИРГЭН АЖИЛГҮЙ БОЛОХООС АЙГААД “БАЯН-АЙРАГ”-ИЙН ЭСРЭГ ДУУГАРЧ ЧАДДАГГҮЙ

-Дөрвөлжин сумын олон иргэн “Баян-Айраг”-ийн уурхайд ажилладаг. Ажилгүй болохгүйн тулд эцэсгүүцэж, дуугарч чаддаггүй юм байна. Танд тийм зүйл анзаарагддаг уу?

-Анзаарагдалгүй яах вэ. Ерөөсөө манай энд тулгамдаж буй асуудлын нэг нь энэ. Малчид, орон нутгийн иргэд тэмцээд, дуу хоолойгоо нэгтгээд хөдлөхөөр уурхайд ажилладаг иргэд нэгддэггүй. Манай энд хэчнээн олон хүн банкны зээлтэй, амьдрал ямар байгаа билээ. Тэднийг буруутгах аргагүй. Өөрсдийнх нь эсрэг жаахан эвгүй үг хэлсэн, эсэргүүцсэн хүнийг “Баян-Айраг” ажлаас нь шууд халдаг. Тэр ч битгий хэл хамаатныг нь ч халчихдаг шүү дээ. Ийм даварчихсан, манай нутгийнхныг дарангуйлаад суучихсан компани.

БАРУУН БОР ТОЛГОЙД АВСАН ЛИЦЕНЗИЙНХ НЬ ГАЗРЫГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ӨДИЙ ХҮРЭЭД БАЙСАН ЮМ, УГ НЬ

-Тэгэхээр та бүхэн цаашид яах вэ?

-“Баян-Айраг”-ийн уурхайн олборлолт ханачихсан шүү дээ. 2021 оны зургадугаар сард дуусах ёстой байхгүй юу. Одоо Баруун бор толгой гэдэг газар дахиад уурхай нээх гээд хайгуул хийж байгаа. Лицензийг нь аль 2015 онд авсан.  Сумын засаг дарга Ч.Батдөл бид хоёр газрын зөвшөөрлийг нь өгөхгүй гэж гүрийсээр өдий хүрсэн юм, уг нь. Тэгэнгүүт сая орон нутгийн сонгуульд “Баян-Айраг Эксплорэйшн” нөлөөлж, Дөрвөлжин сумын Засаг дарга бид хоёрыг унагаасан.

-Би сая таны оронд шинээр томилогдсон ИТХ-ын дарга М.Гантогтохтой ярилцахад “Баян-Айраг”-ийн уурхайн эсрэг тууштай тэмцэнэ гэж хэлсэн. Тэгэхээр таны үйл хэргийг үргэлжлүүлж, газрынх нь зөвшөөрлийг өгөхгүй юм биш үү?

-Учраа мэдэхгүй жаахан хүүхэд томилогдсон болохоор сэтгэлийн хөдлөлөөр л тэгж байхгүй юу. Яах вэ, тийм бодолтой явдгийг нь үгүйсгэхгүй. Гэхдээ түүний дээр олон хүн байгаа. “Дуугүй бай” гээд загнахад л нам болно шүү дээ. Над шиг зоригтой дуугарч, тэмцэж чадахгүй.

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН: ЦИАНИД НАТРИЙГ ОЛГОХ ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТ СУЛ БАЙГАА НЬ ХАМГИЙН ТОМ ЭРСДЭЛ

Ц.Цэвээнхэрлэн "Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ "Балдорж” шагналын  эзэн боллоо - UBinfo.mn

Завхан аймгийн Дөрвөлжин суманд очин, “Баян-Айраг”-ийн уурхайн талаар газар дээрээс нь хэд хэдэн сурвалжилга бэлтгэн, энэ асуудлыг тууштай хөндсөөр буй сэтгүүлчдийн нэг нь МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга, БАЛДОРЖ шагналт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн эгч. Байгаль орчны чиглэлээр олон жил дагнан, тууштай бичиж буй, “Өнөөдөр” сонины “бүтээгдэхүүн” тэрбээр энэ талаар байр сууриа ийн илэрхийлэв.

-Та “Баян айраг”-ийн уурхайн талаар газар дээр нь очиж, цуврал сурвалжилга бэлтгэсэн. Сурвалжилга нь ямар үр дүнд хүрсэн бэ?

-“Баян-Айраг”-ийн алтны үндсэн орд нь Улаанбаатараас 1250 км-т буюу Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт оршдог. Энд үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” цианид натригаар нуруулдан уусгах технологи ашиглан алт олборлодог компани. 2019 оны зургаадугаар сард үерийн ус даланг сэтэлж орж ирснээс 1700-гаад м.кв талбайд цианид натритай ус хальсан нь тогтоогдож, бид газар дээрээс нь сурвалжилга бэлтгэн хүргэж байсан. Лобараторийн шинжилгээний эхний дүгнэлтээр л усанд нь цианид илэрсэн бөгөөд энэ нь хөрсөнд нэвчилт үүсэх аюултай байдгийг мэргэжилтнүүд баталж байлаа.

Сурвалжилгын үр дүн гэхээр хүмүүс тухайн компанийн хаалгыг нэг мөсөн барих, эсвэл өндөр хэмжээний торгууль шийтгэл ногдуулснаар дүгнэх гээд байдаг талтай. Хамгийн гол нь бид нутгийн иргэд малчид, төдийгүй, олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэж, цианид гэж чухам ямар аюултай бодис болох талаар, алтны үндсэн ордод ашигладаг нуруулдан уусгах технологи гэж яг юуг хэлээд байгааг, бусад орны алдаа, туршлага, Монголын хууль эрх зүйн орчин, эрсдэлийн талаар албаны болон мэргэжлийн хүмүүсийн байр суурийг хүргэж, нэгдсэн, зөв ойлголттой болгоход туслах нь хэвлэл мэдээллийн гол үүрэг юм.

Алтны хүдрийн овоолго дээрээс цианидыг бороожуулах байдлаар цацдаг энэ технологийг нуруулдан уусгах технологи гэдэг бөгөөд маш аюултай, өндөр эрсдэлтэйд тооцогддог. Иймдээ ч улс орныхоо аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цианид натрийг дэлхийн цөөнгүй оронд хуулиар хориглосон юм билээ.

-Дөрвөлжинд дахиад цианит алдлаа. Таны бодлоор энэ уурхайг хаах нь зөв үү, буруу юу?

-Тус компанийн хариуцлагагүй, эрсдэлээс хамгаалаагүйгээс өнөөдрийн байдлаар гэхэд албан ёсоор нийт гурван удаа цианид алдчихаад байна. Азаар хүний амь эрсдээгүй ч хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд энэ бодис ямар хор хохирол учруулж, нөлөөлж байгааг харамсалтай нь хэн ч хэлж мэдэхгүй байна. Ер нь аюул ойрхон байгааг удаа дараагийн үйл явдлууд гэрчилсээр байна. Гэхдээ эхний удаад цианид алдсан хэрэг гарахад бор шувуу гэхэд л 2000 гаруй үхэж байсан мэдээлэл бий. Харамсалтай нь, хууль хяналтын байгууллагаас 14 хоног лацдах, торгуулийн арга хэмжээ авах, шаардлага тавих төдийгөөр хариуцлага тооцож, толгойг нь илсэн явдал өнөөдөр дахин осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гээд хэлчихэд буруудахгүй болов уу.

Миний бодлоор жишээ нь, хүн амынхаа эрүүл мэнд, байгаль экологид онцгой ханддаг өндөр хөгжилтэй улс оронд ийм осол гарсан бол яах байсан бол. SOS зарлаж, хариуцлагагүй ажилласан тухайн компанид маш өндөр торгууль төлбөр ногдуулж, нөхөн сэргээлт болон химийн аюултай бодисын тархалтаас сэргийлэх, саармагжуулах, бохирдлыг цэвэршүүлэх зэрэг ажлыг онцгой дээд түвшний хяналтын доор зохион байгуулалттайгаар хийх байсан биз. Гэтэл Монголд тэгдэггүй. Энэ бол эмгэнэл юм.

-“Баян айраг”-ийн уурхайн алдааг давтуулахгүй байх, нутгийн иргэд, байгаль орчныг химийн хорт бодист хордохоос сэргийлэх хамгийн зөв гаргалгаа юу вэ?

-Цианид натрийн хэрэглээ цаашид улам өсөх төлөвтэй байна. Монгол Улсын алтны шороон ордын нөөц шавхагдаж эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн ордын ашиглалт нэлээд нэмэгдэх хандлагатай байна. Тэгэхээр өнөөдөр ганц “Баян айраг” компанийн хариуцлагын асуудлыг яриад өнгөрөх биш, илүү өргөн хүрээнд энэ асуудал хөндөгдөх, гэнэтийн осол, эрсдэл гарах магадлал улам нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй байна гэсэн үг. Иймдээ ч бид цуврал сурвалжилгаа “ХААН ХОР”-ны давалгаа хэмээн нэрлэсэн. Мөн энэ сэдвийн хүрээнд холбогдох албаны мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг урьж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт олон нийтэд хүргэхээр бэлтгэж байна.

Хамгийн гол нь, цианид натрийн технологийн стандарт, эрсдэлээс хамгаалах менежмент, энэ бодисын зөвшөөрлийг олгох механизм, тавих хяналт гээд олон асуудал бүрхэг төдийгүй сул байгаа нь хамгийн том эрсдэл юм. Өөрөөр хэлбэл, алтны үндсэн ордод ашиглаж байгаа нуруулдан уусгах технологиор цаашид алтаа олборлох нь зөв үү, ашиглах бол ямар өөрчлөлт хийх ёстой вэ гээд Монгол Улс ойрын хугацаанд бодлогоо тодорхойлж, хууль эрх зүйн орчин, дүрэм журамдаа нэн яаралтай өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд анхааруулж байна. Иймд МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах, экологийн алба энэ асуудлаар цаашид ч үргэлжлүүлэн сурвалжилж, олон нийтэд мэдээлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

В.ЦЭРЭНБАТ: БҮР БОЛОХГҮЙ БОЛ “БАЯН-АЙРАГ”-ИЙН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХЫН ТУЛД ДАЙРЧ ОРНО

(Дөрвөлжин сумын Цогт багийн дарга)

-“Баян-Айраг”-ийн уурхайд цианид өнөөдөр алдагдахад та очсон уу?

-Сүлжээгүй газар явж байгаад бүр 14.00 цагийн үед мэдсэн. Тэгээд очих нь ээ дотогш нь оруулаагүй. Дөрвөлжин сумаас ИТХ-ын дарга, байгаль орчны байцаагч зэрэг дөрвөн хүнийг оруулсан.

 -“Баян-Айраг”-ийн уурхайн асуудлаар та төдийгүй танай багийнхан олон жил эсэргүүцэж буй. Тодорхой үр дүнд хүрч байна уу?

-Үр дүнд ерөөсөө хүрэхгүй байгаа. Бид мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг л хүлээдэг. “Ямар ч хор нөлөөгүй” гээд дүгнэхээр яах ч арга байдаггүй. Манай багийн малчдын өвөлжөө бүхий нутагт “Баян-Айраг”-ийн уурхай бий. Малчид яг энэ хавиар өвөлждөг.

-Уурхайн удирдлагуудтай уулзахаар ямар хариу өгдөг вэ?

-Манай нутгийнхан үйл ажиллагааг нь зогсоох гэж олон удаа үзсэн, эсэргүүцсэн. 2010-2013 онд тууштай гурван жил эсэргүүцэж, тэмцсэн. Уурхайн удирдлагууд нь “Хууль, дүрмийн дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа” гэдэг.

-Та багийн даргаар хэдэн жил ажиллаж байгаа вэ. Энэ асуудлаар хөөцөлдөөд хэр удаж байна вэ?

-Би Цогт багийн даргаар 2010 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. “Баян-Айраг”-ийн уурхай 2008 онд лицензээ авсан. Тухайн үед нутгийн иргэд бид мэдээгүй. Дараа жил нь мэдсэн. Тэгээд 2010 оноос эсэргүүцэж эхлээд 2013 он хүртэл уйгагүй эсэргүүцсэн. Өвөлжөөнийхөө газар нутгийг манаж хоноод л тэмцсэн. Сүүлдээ яалт ч үгүй хүчин мөхөстсөн, залхсан. Төр, засгаас “Баян-Айраг”-ийн уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх гээд улайрчихсан. Юу ч хийх, яах ч боломж  бидэнд байгаагүй.

-Тус уурхай дөрөв дэх удаагаа цианид алдлаа. Байгаль орчинд, иргэдийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө анзаарагддаг уу?

-Малын дотор эрхтэн эвгүй өнгөтэй, үнэртэй байх хэвийн үзэгдэл шахам болсон. Бид гайхаад шинжилгээнд явуулдаг, хариу нь “Эрүүл байна” л гэж гардаг. Хуулийн, мэргэжлийн байгууллагууд нь хяналт сайн тавьдаггүй. Дандаа л “Баян-Айраг”-ийн талд шийдвэр гаргадаг.

-“Баян-Айраг”-ийн уурхай орон нутгийн иргэдэд хэр ээлтэй, өгөөжтэй байгууллага вэ?

-Дөрвөлжин суманд зохих хэмжээнд дэмжлэг үзүүлж байгаа. Нутгийн олон иргэн ажилтай болсон сайн тал бий. Тэрний хажуугаар өнөөдрийг хүртэл яг тодорхой мэдэгдэхгүй байгаа ч иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд яаж сөргөөр нөлөөлж буйг нь бид мэдэхгүй. Алдагдсан цианид хөрс рүү, гүний ус руу ороогүй л гэдэг. Ард түмэн ялангуяа малчид “Баян-Айраг”-ийн уурхайг бүгд эсэргүүцдэг. Тус уурхайд ажилладаг манай сумын зарим иргэн эсэргүүцдэггүй, бидэнтэй санаа нийлээд тэмцдэггүй. Ажлаасаа халагдахаас айгаад байдаг юм.

-“Баян Айраг Эксплорэйшн” компани дахин өөр газар уурхай нээхээр лицензийг нь авчихсан байгаа юм билээ. Танай багийн нутагт байдаг уу?

-Тийм ээ. Баруун бор толгой гэдэг газар бий. Лицензийг нь 2015 онд авсан юм билээ. Одоо газрын зөвшөөрлөө л хүлээж байгаа гэнэ лээ. Мөн манай багийн малчдын өвөлжөөний нутагт бий.

-Цаашид та бүхэн яах бодолтой байна вэ?

-“Баян-Айраг”-ийн уурхайн үйл ажиллагааг төр засаг хэзээ ч зогсоохгүй. Одоо хэд хоног үйл ажиллагааг нь түр хаасан болоод л өнгөрнө. Тэгээд л нээчихнэ. Хэрвээ тэгвэл манай багийн малчид үйл ажиллагааг нь зогсоохын тулд уурхай руу дайрч орно. Одоохондоо мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг харзная. Хэрвээ болохгүй бол дайрч орохоос өөр арга бидэнд алга. “Баян Айраг Эксплорэйшн” компани төрсөн нутгийг минь ухаж, төнхөж, хамаг өнгөтэй, өөдтэй бүхнийг нь хуу хамаад яваад өгнө. Овоолгоостой шороон дээр нь бид л үлдэнэ. Одоо ямар нэгэн сөрөг нөлөө мэдэгдэхгүй байгаа ч цаашид юу болохыг, яахыг урьдчилан таах аргагүй.

Б.ЁНДОН: НУТГИЙГ МИНЬ УХАЖ, УХЧИХААД ТЭД ЯВААД ӨГНӨ. БИД Л ҮЛДЭНЭ ШҮҮ ДЭЭ

Б.Ёндон: Улсын наадамд 21 насандаа анх түрүүлж байлаа

(Дөрвөлжин сумын уугуул, үндэсний сурын харвааны улсын даян мэргэн)

Би ШУТИС-ийг Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Тэгээд төсөл, судлагааны компанид таван жил ажилласан. Ер нь энэ асуудлаар нэлээд судласан. Уул уурхайн салбарыг сайн мэднэ, ойлгоно. Хуулийн дагуу, стандарт, нормативыг нь мөрдөөд ажиллаж чадвал уул уурхай байх ёстой юу гэвэл байх ёстой.

Удаа дараа ноцтой алдаа гаргаж, химийн хорт бодис алдаад үйл ажиллагаа явуулна гэж юу байх вэ. Тийм хачин зүйл байх ёсгүй. Энэ хэрээр нутгийн иргэдийг химийн хорт бодист хордож мэдэх эрсдэлд оруулж байна. Байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд цианид хэр хор хөнөөлтэй билээ дээ. Өнгөрсөн жил энэ асуудлаар дуу хоолойгоо хүргэхийн тулд нутагтаа очсон. “Баян-Айраг”-ийн уурхай биднийг дотогш нь оруулаагүй.

Өнөөдөр бодит байдал ямар байгаа билээ. Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хувийг уул уурхайн салбар нуруундаа үүрч явна. “Баян-Айраг”-ийн уурхайд Дөрвөлжин сумын өрх бүрээс шахам ажиллаж байна. Тэр хэрээр иргэд цалинтай, орлоготой байгаа. Энэ олон айлын амьдрал эл уурхайтай хамааралтай. Өнөөдөр би “Баян-Айраг”-ийн уурхайн асуудлаар дуугарахад хүн бүхэн дотроо дэмжинэ, тэгсэн мөртлөө дуугарахгүй, дэмжиж буйгаа илэрхийлэхгүй. Ажлаасаа халагдчихна, ажилгүй болчихно гэж айсандаа тэр. Үйл ажиллагааг нь хаалгачихъя гэхээр тэр олон хүн яаж амьдрах, ажиллах асуудал хөндөгдөнө. Хөдөөгийн малчид голдуу тууштай эсэргүүцэж байна.

“Баян-Айраг”-ийн уурхайгаас алдагдаж буй цианид алсдаа иргэдийн амьдрал, байгаль орчинд ямар аюул учруулах эсэхийг одоо хэлэх боломжгүй.

Би улсын наадамд хоёр удаа түрүүлсэн. Түрүүлэх бүртээ нутаг орноороо бахархаж, Дөрвөлжин сумынхаа уул усанд залбирч явдаг. Тийм болохоор энэ асуудалд их эмзэглэдэг. “Баян-Айраг”-ийн уурхай хэдэн жил Дөрвөлжинд туйлж байгаад яваад өгнө. Хэдэн жилийн дараа нутгийн иргэд нь цианидад хордчихсон, байгаль, орчинд нөхөж баршгүй хохирол учирчихсан байвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

Би уул, уурхайн мэргэжилтэй хүний хувьд “Баян-Айраг”-ийн уурхайг шууд хаах хэрэгтэй гэж муйхарламааргүй байна. Одоо тэгэхээр тус уурхай стандарт, аюулгүй ажиллагааны дүрмээ ягштал баримтлах хэрэгтэй. Хэрвээ тэгж стандартын дагуу ажиллаад, алдаагаа давтахгүй, сум орон нутагт, иргэдэд ээлтэй байвал энэ асуудлаар дуугарч, эсэргүүцэх шаардлагагүй. Гэтэл “Баян-Айраг”-ийн уурхай ер тэгэхгүй, удаа дараа цианид алдаж байгаа нь өөрөө том асуудал. Байгаль орчны талын хүмүүс нь уурхайг авч үлдэх, ажиллуулахын талд байдаг юм билээ. Би өнгөрсөн жил очоод тэгж анзаарсан.

Үнэндээ ингэж хэлэхээс, ярихаас өөр хийж чадах юм бидэнд алга. Алдагдсан цианидын дээжийг нь шинжилгээнд өгөхөөр “Хор нөлөөгүй” л гэж гардаг. Дээрээс нөлөөлдөг байхыг үгүйсгэх аргагүй. Хардах эрх бидэнд бий.

“Баян-Айраг”-ийн уурхайн удирдлагад нутгийн иргэдийн амьдрал, байгаль орчин ямар ч хамаагүй юм билээ. Надад тэгж анзаарагддаг. Нутгийг минь ухаж, ухчихаад тэд яваад өгнө. Бид л үлдэнэ шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
47 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
би
би
2020-12-12 09:33

Уурхайг хаав�##� нинжа нарын хоол болоод дуусна

хаха
хаха
2020-12-12 14:02
Reply to  би

дөрвөлжин сумынхан өөрсдөө улаан нинжанууд ш дэ

Зочин
Зочин
2020-12-12 11:50

Ерөнхий сайдад сумын иргэдийн хурлын шийдвэрийг мөн аймгийн засаг даргын болон ИТХ ын шийдвэртэй хамт өгч үтэр түргэн лицензийг цуц�##�ж, хүн ард, 5 м�##� м�##�аа хамга�##�ж, паспортыг Монголд 20 жил орж болохгүйгээр хар дарж хөөн гаргах хэрэгтэй

Манж
Манж
2020-12-14 20:42
Reply to  Зочин

Битгий д о н г о с муу манжийн шээс минь

Зочин
Зочин
2020-12-12 11:53

Баян Айргийн уурхайн цаад эзэн нь Элбэгдорж юм шүү дээ. Эби Ми?е хоёр хамтарч эзэмшдэг.

Зочин
Зочин
2020-12-12 12:14

‼‼Гадаад эзэн яахав, Монголын т�##�аас ямар хулгайчууд, нууц ноёнтнууд байгааг олж ил тод зарламаар байна. Хагартлаа баяжихын тулд хариуцлагагүй уул уурхайг ажиллуулж, ард түмэн, байг�##�ь эх дэлхийг уландаа гишгэж буй монголын т�##�ын луйварчдыг нэн даруй зарла‼‼ БАЯЛГИЙГ НЬ ЦӨЛМӨЧИХӨӨД ЗАВХАН АЙМГИЙН ХӨГЖИЛ ДЭВШИЛД ЯМАР Ч ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГГҮЙ ЭНЭ КОМПАНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭН ДАРУЙ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА‼‼‼

иргэн
иргэн
2020-12-12 14:01

хаачихаа хаачих. тэгээд Завхан аймаг улсаас татаас авахаа больчоорой. ц�##�ин тэтгэвэр зардлаа өөрсдөө босгоод амьдарцгаа. м�##�аа м�##�лаад амьдарцгаа

Зочин
Зочин
2020-12-13 06:14
Reply to  иргэн

Байг�##�ь нь эрүүл байв�##� м�##�аа м�##�лаад харинч сайхан эрүүл амьдарна шүү.

Хаха
Хаха
2020-12-13 20:28
Reply to  Зочин

Г у ц х о ш н о г о минь

Зочин
Зочин
2020-12-12 14:20

Уурхайг хаав�##� таарна. Улсд бүртгэл байхгүй дэлхийн мафуулын эзэлсэн газар юм бишүү. Хаа хаа. Монгол улсад ашиггүй. Эрхийг нь өгсөн хэдхэн хүн л хувь хүрттдэг уурхай.

Хахахах
Хахахах
2020-12-14 21:20
Reply to  Зочин

Бид Гонкгонгд байгаа болохоор хордохгүй хахахахахахахахахахахахаха

Гохчин заяа чинь
Гохчин заяа чинь
2020-12-12 16:17

Гохин

Хохь чин
Хохь чин
2020-12-12 16:19

Өөрсдөө ажилладаг өөрсдөө �##�дчаад юундаа гонгиноод байнаа гохьчин

zavhan
zavhan
2020-12-12 18:25

naad balai uurhaigaa haalgaachee.hun m#lgui hordood ehleheer yah bolj bna.

Хахахах
Хахахах
2020-12-12 22:02

Одоо ц�##�ин байхгүй болохоор бас БаянАйраг буруутай юу гохь чин хахахаха

Зочин
Зочин
2020-12-13 23:04
Reply to  Хахахах

hi

Зочин
Зочин
2020-12-12 22:04

Одоо ц а л и н байхгүй болохоор бас Баянайраг буруутай юу муу юмандаа сайн хүмүүс чацарганнаа түүгээд амьдар хохь чин хэхэхэхэ

Байгаль орчин
Байгаль орчин
2020-12-13 00:58

Энэ хохь чинь гээд байгаа нөхдүүд өөрийн болон үр хойчоо бодох хэрэгтэй. Эсвэл Монгол хүн биш байх. Удаа дараа цианит натри �##�даад байг�##�ь орчин хордуулаад байна гэдэг бол энэ компани авлига өгдөг бүр тулт�##� өгдөг гэсэн үг. Жаахан сэтгэлтэй мэргэжлийн хүн, МХ-ын байцаагч, цагдаа, мөрдөгч, сэтгүүлч, нутгийн ард иргэд, удирдлагууд баг болоод ажиллахад хөврөнө дөө. Уурхайд ажиллаж байгаа гадныхан бол даанч нэг тоохгүй ээ. Харин Монголчууд жижигхээн сэтгэл гаргаад бодитой мэдээлэлийг олон нийтэд зарлах хэрэгтэй. Жаахан ч гэсэн ахиц гарна. Иймэрхүү авилгач компанид захын нэг ноцтой зөрчил байгаа. Тэгээд хурдан сайн бэлдэж байгаад наад лицензийг нь цуц�##�т�##� тэмцэх хэрэгтэй.

Хаха
Хаха
2020-12-13 20:26

Гохь чин муу л а л а р минь

Зочин
Зочин
2020-12-13 06:19

Энэ хохь дуудаад байгаа хүмүүс өөрсөдөө тэнд амьдардаггүй ,хордож хохирохгүй хүмүүс л байгаадаа.

Ооо
Ооо
2020-12-14 21:18
Reply to  Зочин

Г у ц г ө л ө г минь танай муу нутаг хорднуу яана уу хэнд хамааай юм х о х и н ь

Зочин
Зочин
2020-12-15 20:08
Reply to  Ооо

Хүүхдүүд л тоглож байгаа байлгүйдээ битгий тоо энэ сэтгэгдлүүдийг ххэ

Шш
Шш
2020-12-14 21:17
Reply to  Зочин

Г у ц м а л минь

Хрр
Хрр
2020-12-14 21:16
Reply to  Зочин

Д�##�д ор м а л минь

Мад
Мад
2020-12-13 20:31
Reply to  Зочин

Чам шиг юм х о р дож байхдаа тарсан м�##�

зочин
зочин
2020-12-13 07:47

MCS holding 15% эзэмшдэг гэсэн. Энэ компани ард нь байгаа ш дээ.

Жамьян гүн
Жамьян гүн
2020-12-13 10:34

Энэ сайт арай л муухай жандарам маягийн юм бичих юм. Нөгөөдүүл нь хөөрчихсөн яриад л. Ярьдаг юм эсвэл зохиодог юм уу? Ярицлага өгсөн хүмүүс нь дандаа хов гутагдаг хүмүүс

УНШ
УНШ
2020-12-13 13:40

Яг үнэнийг хэлхэд Завхан аймгийн ганц са�##�ийн үнээ шүү. Энэ эсэргүүцээд байгаа хүмүүсийн гол хандлага нь "НАДАД ЯМАРЧ АШИГГҮЙ ЮМ ЧИНЬ" гэдэг хар�##�ган байдлаар хандаж байна. Бүхэл бүтэн том үйлдвэр ажиллаж 500-600 хүнийг ц�##�инжуулж үүний цаана гэр бүлийн 1500 гаруй хүмүүс ажил амьдр�##�аа з�##�гуулж байгаа. Адаглаад Баян Айргийн төлсөн татвар МУ болон эргээд Завхан аймагт хөрөнгө оруул�##�т болж та бидний тэтгэвэр х�##�амж болж байгаа шүү дээ. Юу юугүй үхэж хатах гээд байгаа юм шиг сүржигнэх юм аа.

Зочин
Зочин
2020-12-13 15:04

Энэ уурхайд цианит натрийг эхнээсээ л ашигладаг байсныг ажиллаж байгаад х�##�агдсан 2 эмэгтэй хэдэн жилийн өмнө ярьж байхыг сонссон. Энэ их баялгаа, газар нутгаа ингэж СҮЙТГҮҮЛЖ байх ХЭНД? ашигтай юм бэ!!! Нутгийн иргэдийн тэмцлийг нухчин дарахгүй байхыг АНХААРУУЛЪЯ!
Монголын бүх ард түмэн дэмжиж байгаа гэж Найдаж байна. Одоо бол �##�даан дээр нь дөрөөлөөд л үйл ажиллагааг нь БҮРМӨСӨН ХААГААд ӨГӨӨ. Дөрвөлжин сумынхны мэдэлд өгвөл зохино.

Роо
Роо
2020-12-14 20:41
Reply to  Зочин

битгий улиад бай хршного минь

Хэн нэгэн
Хэн нэгэн
2020-12-13 18:58

Хаах ёстой шүү дээ дахиж ухуулахгүй хаах ёстой шүү дээ

Хахаха
Хахаха
2020-12-13 20:23

Заяа чинь тэр дээ хохь чинээ муусайн л�##�руудааа

Бөөс
Бөөс
2020-12-13 20:30

Ү х э э р и йн муу бөөснүүд минь

Хуц
Хуц
2020-12-13 20:37

Х у ц а цхаахаас өөр чадах юм байдгиймуу та нарт ер нь

Хошногнууд минь
Хошногнууд минь
2020-12-13 21:41

баянайраг цианит �##�длаа гээд х у ц а ц гаагаад байх юм баянайраг чинь дан дөрвөлжингийн м а л нууд л байгаа биз дээ өөрсдө а лдчаад одоо хэнийг �##�дчлаа гээд г у ц ацгаагаад байгаа юм бэ

Галаа
Галаа
2020-12-14 20:28

Дөрвөлжингийн муу п и з д а н ууд

Хар
Хар
2020-12-14 20:37

Дөрвөлжингийн хар п и з д а н ууд

Хаха
Хаха
2020-12-14 21:22
Reply to  Хар

Гонгконгод хордохгүй сайхан байнөө хахахаха

Нохойн
Нохойн
2020-12-14 21:25

Тэрмуу Терри гэдэг золбин түргэний тэрэгний жолоочийг амбаардаад �######�уулах хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2020-12-14 21:26

Хариуцлагатай уул уурхайг орон нутагт хөгжүүлэх хэрэгтэй юм.Энд сум орон нутгийн иргэд хян�##�т,шаардлага тавих шаардлагатай.Хариуцлагатай уул уурхай гэдэг нь ашигл�##�тын техник,технологи нь стандартын дагуу буюу байг�##�ь орчин,хүн ардад �##�ь болох хохиролгүй байх иноваци шийдэлтэй байх,сум орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр үзүүлдэг,байг�##�ь орчин,ашигл�##�тын зохих хууль тогтоомжуудыг ягшт�##� мөрдөж нөхөн сэргээлтийг байнга гүйцэтгэж,техник технологоо ямагт сайжруулж байхыг хэлэх бөгөөд эдгээрийг мөрдөж ажиллахгүй бол хуулиар хаах хүртэл арга хэмжээг авах учиртай.

x
x
2020-12-15 02:52

alban bichigiig ingej hiihgui ee, ene company tsagdaagiin gazartai bolson yumuu, BA exploration company bolon zavhan aimagiin tsagdaagiin gazar gene uu...

Хар
Хар
2020-12-15 14:06
Reply to  x

Чи бол т э н э г

зочин
зочин
2020-12-15 12:53

Яар�##�тай арга хэмжээ аваач ээ, эхний ээлжинд мэргэжлийн хян�##�таас хордсон газрийн хэмжээ, байг�##�ь орчинд нөлөөлөх нөлөөлөл, цаашид ямар арга хэмжээ авах зэргийг гарган танилцуулах, дараа нь техник технологийг стандарт хангуулах /цаашид ашиглах тохиолдолд/, аймаг орон нутагт үр өгөөж нь үлддэг юм уу? Хүмүүс бухимдах нь зөв өө, тодорхойгүй зүйл их байна.

Хаха
Хаха
2020-12-15 14:06
Reply to  зочин

үлгэрийн баатрууд амилсан нь

зочин
зочин
2020-12-15 17:39

энэ уурхайг Хонконгын эзэнтэй гэх юм.Анх хэдэн онд хаанахын хэнд манай хэн гэгчийн шийдвэрээр лицензийг олгосныг АТГ-ш�##�гах ёстой.М�##�айзын ерөнхий сайд НАЖИБ гэгчид өгсөн гэдэг юм. Тэр цааш нь арилжсан .Үүний төлөөсөнд ШАНГРИЛАГ бариулсан байдаг. Энэ байгууламж хэн гэгчийнх вэ? гэхэд л асууд�##�ын учиг эхлэнэ байх.Цианит натрийн тухайд тэндээс ЗАВХАНЫ эрх мэдэлтнүүд хувиа хүрттэг болохоор ард түмэнд хүртээлгүй асууд�##� байгаа байх. Их дээрээс нөлөөтэйгээр ухаж эхлэсэн байхаа.

Хахах
Хахах
2020-12-15 19:50
Reply to  зочин

Чи яаг зөв хэллээ гэхдээ та нар яаж ч чадахгүй.

Хэхэхэх
Хэхэхэх
2020-12-16 17:50

Энэ уурхай одоо хаагдана. Харин энд ажиллаж байсан 300 хүний ц�##�инг ха�##�гасан хүмүүс нь олгоорой.

Холбоотой мэдээ

Back to top button