ПАРАДОКС: Харь гарагийнхан яагаад БАЙХ БОЛОМЖГҮЙ ВЭ ба Фон Нойманны машин

Израилын цэргийн албаны сансрын дивизийн ахлах асан Хаим Эшед, АНУ-ын засгийн газар харь гарагийн “Галактикийн холбоо”-той харилцаа тогтоосон гэх зүйлийг яриад буй. Хүн төрөлхтөн сансар огторгуйн “үнэн”-д бэлэн бус байгаа гэх Эшедийн хачирхалтай ярилцлага Израилийн “Yedioth Ahronoth” сонинд нийтлэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Манай "Сүүн зам” галактик тун чиг энгийн харагддаг. Одод нь энгийн л нэг одод шиг, сансрын биетүүд нь Ньютоны таталцлын хуулийг яг таг дагаж эргэлддэг, галактикийн хамгийн хачирхалтай биет болох хар нүх нь хийдэг зүйлээ л хийнэ. Ямар нэгэн өндөр хөгжилтэй соёл иргэншил энд "тоглож” байгаа шинж огт байхгүй, зөвхөн физикийн хуулиуд л сансар огторгуйг захиран буй нь харагдана.
Хүн төрөлхтний одоог хүртэл цуглуулсан мэдлэг баримтаас үзэхэд минжний далангаас том байгууламж барьдаг цорын ганц амьд организм бол бид. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаанч үзэлтэй олон хүн дээр дурдсан ярилцлага дотор яригдаж буй “Галактикийн холбоо” гэж зүйл байхгүй гэж боддог.
Бүр шижлэх ухаанчаар тайлбарлавал, өндөр хөгжилтэй харь гарагийнхны үүсгэсэн холбоо байх боломжгүй гэж үзэх хэд хэдэн том шалтгаан буй. Учир нь "Сүүн зам” ойролцоогоор 13.6 тэрбум жилийн настай, харин нарыг 4.6 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг бөгөөд дэлхийг 4.5 тэрбум ± 50 сая жилийн турш оршин байсан гэж эрдэмтэд тооцоолдог. Манай галактикт 100-гаас 400 сая од байдаг бөгөөд дор хаяж үүнтэй ижил тооны гараг байгаа гэсэн үг.
Кеплер телескопыг ашиглан НАСА-гийн "Амес” эрдэм шинжилгээний газрын судлаачид "Сүүн Зам”-д манай нартай ижил хэмжээтэй одыг тойрон амьдрал байх боломжтой бүсэд хэдэн гараг байгааг тооцоолсон юм. Амьдрал байх боломжтой гэх бүс нь шингэн төлөвтэй ус агуулах тохиромжтой хэсэг. Тийм хэсэгт таван тэрбум гаруй гараг бий хэмээн эрдэмтэд тооцоолжээ.

Гол асуудал нь үүнд байгаа юм, ийм олон тооны амьдрал байх тохиромжтой гараг байна. Тэгтэл "Сүүн зам” 13.6 тэрбум жилийн настай. Тийм учир биднээс өмнө үүссэн ямар ч соёл иргэншил эх гарагийнхаа байгалийн нөөцийг барагдуулаад цаашид оршин тогтнохыг хүсэж байвал заавал өөр гараг руу нүүх хэрэгтэй болно. Юу гэвэл, үнэндээ эх гарагаа тэлэх хүсэлтэй ямар нэгэн соёл иргэншил манай галактикийг бүхэлд нь эзлэх хангалтай хугацаа өнгөрсөн юм. Үүнийг Фермигийн парадокс хэмээдэг. Зарим хүн өндөр хөгжилтэй соёл иргэншлүүд “матрикс” шиг виртуал ертөнц бүтээгээд тэндээ сая сая жил өнгөрөөхийг илүүд үздэг эсвэл тэд хэд хэдэн оддын системийг эзлэх хэмжээнд хэзээ ч хүрэхгүй, эсвэл одод хоорондын аялал гүйцэтгэхэд хэтэрхий хэцүү хэмээн энэ парадоксыг шийдэх гэж оролддог.
Эдгээр хувилбарууд үнэн байсан ч өнгөрсөнд үүссэн соёл иргэншлийн технологи манай галактикаар дүүрэн байх ёстой. Үүний учир нь “Фон Нойманны машин”-д байгаа юм. Өөрийгөө хуулбарладаг роботон сансрын хөлөг, хүн жолоодох шаардлагагүй технологийг “Фон Нойманны машин” хэмээдэг.
Энэ машин нь оддын систем хооронд аялан, зорьсон газартаа хүрээд хүрээлэн буй орчноосоо материал цуглуулж, өөрийгөө хувилан цаашид аялах чадвартай байх юм. Зөгнөлт кинон дээр л гарах робот шиг санагдаж байгаа биз? Гэхдээ хүн төрөлхтөн тун удахгүй өөрийнхөө зарим бүтцийг хэвлэдэг 3D принтертэй болно. 1940 онд математикч, физикч Жон Фон Нойманн онолын хувьд бүтцийг нь гаргаж “Бүхнийг Угсрагч” хэмээн нэрлэснийг одоо бид “Фон Нойманны машин” гэлцдэг. 80 жилийн өмнө л гэхэд онолын хувьд боломжтой мэт байсан зүйл одоо үеийн технологийн хөгжил дэвшлээр харахад “Фон Нойманны машин”-ыг хийхэд илүү амар болсон нь мэдээж. Иймд бид зөвхөн өөрийгөө хуулбарлаад зогсохгүй, маш том хэмжээний байгууламж барих чадвартай “Фон Нойманны машин”-ы талаар төсөөлж болно.

Аливаа оюун ухаантай соёл иргэншил ийм төрлийн машин ашиглаж бүхэл галактикийг эзэлж авч болно. Мөн солироос металл олборлох, гарагуудыг терраформ хийж бүхэлд нь өөрчлөх, эсвэл нарны ихэнх эрчим хүчийг цуглуулах аварга том “Дайсоний бөмбөрцөг” барихад ашиглах хамгийн тохиромжтой технологи бол “Фон Нойманны машин” юм.
Ямар нэгэн соёл иргэншил гэрлийн хурдны 10 юм уу 20 хувьтай тэнцэх хэмжээний хурдтай өөрийгөө хуулбарлаж чаддаг "Фон нойманны" машин ганцыг бүтээгээд нисгэлээ гэж бодьё. Хэдэн арваны дараа уг машин эх одтойгоо ойролцоох одны системд хүрнэ.
Дараагаар нь том хэмжээний солир, эрхэс эсвэл гараг дээр буулт хийж хүрээлэн буй орчноосоо материал цуглуулан өөрийгөө олон дахин хувилбарлаад өөр өөр одны систем рүү нисэх юм.

Эсвэл газардсан гарагаа терраформ хийж одыг нь тойроод “Дайсоны бөмбөрцөг” барих гэх мэт зүйлс хийнэ. Машин дунджаар гэрлийн хурдны 10 хувьтай тэнцэх хурдтай явж, ойр байгаа одны системийг 10 гэрлийн жилийн зайтай гэж таамаглаад, анхны хувилбараа бүтээх гэж 500 жил болдог гэвэл хэдэн сая жилийн дотор галактикийг бүрэн эзэлнэ. Тэгэхээр:
1. “Фон Нойманны машин”-ыг бүтээх боломжтой. Үнэндээ бид хэдэн зуун жилийн дараа нэгийг бүтээх технологитой болсон байх магадлал их.
2. Ганц “Фон Нойманны машин”-ыг бүтээснээр манай галактикийг дээд талдаа 10 сая жилийн дотор эзлэх болно.
Иймд бид Нарны аймагт өөрийгөө хуулбарладаг машин илрүүлэх ёстой. Нэгэнт ганц ширхгийг ч олоогүй тул ямар ч соёл иргэншил ийм машин бүтээхээр шийдээгүй эсвэл 10 сая жилийн өмнө өндөр хөгжилтэй харь гарагийхан огт байгаагүй эсвэл маш цөөн байсан гэж дүгнэх хэрэгтэй болно.
Гэвч энэ таамаглалуудад итгэх хэцүү. Манай галактикт таван тэрбум гаруй амьдрал оршин байх боломжтой гараг байгаа гэсэн тооцоо судлаачид гаргасныг дээр дурдсан. Техник технологи бүтээдэг соёл иргэншил тохиолдлоор хэдэн зуун сая жилийн өмнө манай гараг дээр үүсэж болох байсан.
Амьдрал үүсэх боломжтой 1000 гараг тутмын нэгд нь амьд организм үүсдэг, тэдгээр амьдралтай гарагуудын 1000 тутмын нэгд технологи бүтээдэг иргэншил үүсдэг гэж үзье. Тэгвэл манай галактикт хэдэн арван мянган гарагуудад хэзээ нэгэн цагт техник технологи хөгжсөн гэсэн үг. Сүүн замд үүсэх боломжтой соёл иргэншлүүдийн 90 хувиас нь өмнө хүн төрөлхтөн үүссэн гэж үзсэн ч мянга мянган оюун ухаант харь гарагийхан биднээс өмнө байсан болж таарна.
Тэдний заримд янз бүрийн юм бүтээх хэдэн арван мянган жилийн хугацаа байх байсан. Ийм учир өндөр хөгжилтэй иргэншлүүд зарим зүйлсийг хэзээ ч хийхгүй гэсэн аргумент бүтэлгүйтэж байгаа юм. Учир нь том зорилготой ганц эсвэл хэдхэн л хүн ямар зүйл бүтээж чадахыг бид түүхээс мэднэ. Жишээлбэл Томас Эдисон гэрлийн лампыг бүтээгээд патентжуулсан, уурын хөдөлгүүрийг Томас Ньюкомен, нисэх онгоцыг Райтын ах дүүс бүтээсэн.
Тийм учир хэдэн мянган жилийн турш оршин байсан мянга мянган соёл иргэншлийн зуу зуун их наяд харь гарагийхнаас нэг нь ч ганц ширхэг өөрийгөө хувилбарладаг сансрын хөлөг хийхгүй гэж үү? Бид хэдэн зуун жилийн дараа хийж чадах зүйлийг үү? Үгүй ээ.
Ийм учир нэг бол өндөр хөгжилтэй соёл иргэншил огт байхгүй, “Фон Нойманны машин” бүтээх хэмжээнд хүрээгүй, эсвэл бүтээсэн боловч манай галактикийг эзлэх хэмжээний удаан хугацаа өнгөрөөгүй гэсэн гурван боломж л байна. Энэ гурваас хамгийн магадлал ихтэй нь өндөр хөгжилтэй соёл иргэншил огт байхгүй гэсэн хувилбар юм.
Эх сурвалж: PBS Space Time
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Биднээс өмнө бий болсон ч хөгжихгүй байгаад байсан байж болно. Хоорондоо дайтаад бид нар шиг. Бид нар ч гэсэн шувтан тэгж амьдарсаар сүүлийн 200 жил ялангуяа сүүлийн 100 жилд л нэг юм урагшилж байна. Одоо ч дайтсаар бүх юм устгана гэж сүрдүүлэгтэй байна.
Би багадаа монголд хөдөө 50-аас дээш хүний хамт ойроос биш зайнаас нисдэг гэрэл харсан. Ногоондуу өнгийн гэрэлтэй бөгөөд агаарт жижиг гүвээний дээр байж байж байгаад биднийг харсаар байт�##� 2 хуваагдаад нэг нь тэндээ үлдээд нөгөөдөх нь гэнэт асар их хурдаар баруун хойд зүгт нисээд явчихсан. Үлдсэн ногоон гэрэл нь харанхуй тэнгэрт аажим аажмаар хүрээгээ тэлж шингэрсээр уусаж �##�га болсон байх. Учир нь яг энэ хэсэг нь маш удаан үргэлжилсэн тул тэрийг байнга гарч харж зогсоогүй. хааяа нэг гарч харж байхад уусч байгаа бололтой харагдсан. Одоо гэтэл би өөрөө шинжлэх ухааны чиглэлийн мэргэжилтэй болсон бөгөөд дэлхий дээр тийм хэмжээний хөдөлгөөн хийж чадах хамгийн сүүлийн үеийн онгоцны мэдээлэл цуглуулахад одоогоор тийм онгоц хүмүүс хийгээгүй байна. Мөн өөр нэг сонин зүйл нь тухайн гэрэл тэнгэрт цацарч байгаа байд�##� нь хүмүүсийн хийсэн гэрэл цацардгаас өөр. Ерөнхийдөө миний хардаг нисдэг биет хаашаа ч хамаагүй манай дэлхий дээрхээр бол зундаа шавьж яаж нисдэг вэ тэдэн шиг хаашаа л бол хаашаа гэнэт хөдөлж гэнэт их хурд авч чаддаг тиймэрхүү нислэгтэй харагдсан бөгөөд үүгээрээ бусад харь гаригийн хөлөг харсан гэх хүмүүсийн Юүтүүб дэх яриатай нисэх хөдөлгөөний хувьд таардаг. Тэр үеийнхээр биш одоогоор 2020 оны байдлаар дэлхий дээр хүний бүтээсэн тийм нууц ч онгоц �##�га. Хамгийн сүүлийн үеийн онгоц гэхэд л ихэвчлэн заав�##� урагш гүйж байж хөөрнө гэх мэт хязгаарлагдм�##� байна. Харин сүнс байдаг гэдэгт итгэдэггүй. Хүн үхээд л дуусна. Үргэлжилж амьдрахгүй.
Ямар ч нүргэлсэн дуугүй ! Гэтэл манайд онгоц дуутай нисдэг !
Бид тэр хөлгийг хардаг газар нь хөдөө бөгөөд олон улсын нислэг дайрч гардаг газар биш. Ямар ч гадаадын байтугай дотоодын онгоц дээгүүр нь явдаггүй газар !!!
наадхын чинь тайлбарыг �##�ь хэдийн олсон шүү дээ.тэр гэрэл АНУ мэтэд зөндөө харагддаг бөгөөд хөгжилтэй орнуудын хиисэн сансрын биетүүд замдаа хөдөлгөөндөө тэгж харагддаг гэсэн.тэдгээр нь бодит байгаа юм. сүнс бол бодит .мөн л нарийн долгионы бөөгнөрөл бөгөөд хэтийдсэн мэдрэмжтэй хүмүүс тэр долгионтой харьцаж чадна.
г�##�актикийн холбоо ч гэж бий шүү. үүнийг анх НАСА-н нууц хөтөлбөрт олон жил ажилласан Кори Гууд гэдэг ажилтан илчлээд явж байгаа. Үүнийг shiljilt,com болон divinecosmos.e-puzzle.ru зэрэг сайт дээр үнэнийг илчлэсэн байгаа. Их наймын орнуул гэж нэрлэдэг орнуудын нууц �##�бад өөрсдийгөө Альяанс гэх нэрийн дор тэдэнтэй харилцдаг, бас биднийг асар их технологийн хүчээр хууран мэхэлдэг тухай, биднээс байнга үнэнийг нуудаг, Тесла цахилгаан болон бүх цахилгаанаар ажилладг техникүүдийг бүтээж Эдисон мэтийн эрдэмтэд хулгайлан бүтээлийг нь өөрийн нэр дээр бүртгүүлсэн гээд манай дэлхийн түүх огт өөр болохыг, бид матрикст амьдардаг болохыг уншаарай.