УЛС ТӨР

Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар буурууллаа

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2020.12.13/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Бүх өрхийн цахилгааны төлбөрийг тэглэж байна. Ус, тогны мөнгийг тэглэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү шийдвэр нь энэ сарын 01-нээс ирэх долоодугаар сар хүртэл хэрэгжих юм.

Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Ингэснээр нэг шуудай түлшийг 935 төгрөгөөр авах боломжтой боллоо” гэв.

Үүнд зарцуулагдах 69 тэрбум төгрөгийг "Эрдэнэс тавантолгой” компани хариуцах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button