УЛС ТӨР

Х.Баттулга ба У.Хүрэлсүх: Хөл хориог Ерөнхийлөгчийн сонгуульд АШИГЛАГСАД

2020.11.17: Ерөнхийлөгчийн санамсаргүй үеийн гэнэтийн цохилт ба урагшгүй 23 арга хэмжээ

Одоогоос яг 25 хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрыг тооцоогүй байхад нь ард иргэдэд 1 сая төгрөг тараах санал гаргаж, гэнэт нам цохисон. Уг нь Ерөнхийлөгч хөшигний ард төмөр зам тэргүүтэй асуудлаар У.Хүрэлсүхийг найрахдаа “Нэгнээ оролдохгүй” гэх аман тохироо хийсэн гэгддэг. Мэдээж “Ерөнхийлөгчийн сонгууль” гэсэн ганцхан агуулгад анхаарах болсон хүмүүс тэр тохиролцоогоо цаг үргэлж мөрдөнө гэж юу байх вэ. Маргааш нь Ерөнхий сайд бөөн сүр болж, авах юмгүй 23 арга хэмжээ танилцуулаад, онц муу дүн авсан.  

Өрнөл нь, Ерөнхийлөгчийн багийнхан Засгийн газар шийдвэрээ танилцуулахаас нэг хоногийн өмнө бэлэн мөнгө тараах санаачлагыг олон нийтэд зарлаж, супер ухаан гаргасан. Харин эсрэг тал дахь У.Хүрэлсүхийн багийнхан Ерөнхийлөгчийн массыг хөөргөсөн саналын Засгийн газрын 23 арга хэмжээ “жулдана” гэдгийг ер тооцоогүй. Ноёноо ил галд гаргаж, шарж идсэнээр нэг хэсэгтээ У.Хүрэлсүх санаачлагагүй, гарц олж чаддаггүй, сүртэй дүрээр муучлагдав.

2020.12.13: У.Хүрэлсүхийн хариу цохилт ба Ерөнхийлөгчийн “шунасан” ТӨХК-иудыг өөртөө ашиглах санаа

Энэ удаа У.Хүрэлсүхийн багийнхан Ерөнхийлөгчийн хүмүүст ялагдсан шархаа утгаар нь нөхөх гарцаар, ТӨХК-иудаа ашиглах санааг олжээ. ТӨХК-иудын захирлууд өндөр хангамжтай, төсөв дээр ачаа төдийлөн үүрдэггүй, худалдан авах нэрээр маш их мөнгөөр гар угаадаг гэх муу нэртэй. Нэгэнт мөнгө ингэж их урсаж байдаг ТӨХК-иудаас санхүүжилт татах нь олон нийтэд ч таалагдав. У.Хүрэлсүхийн багийнхан энэ удаа мэдээллийн өнгө аяс, сошиал сүлжээн дэх эерэг хандлага зэргийг маш сайн тооцож, хэвлэлийн хурлаас загнуулаад гарсан өмнөх алдаагаа ч супер заслаа.

Ерөнхийлөгч 30 мянган хониныхоо төсвийг “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-гоос гаргуулж байхад Засгийн газар халаасан дахь компаниудаа яагаад ашиглаж болохгүй гэж. Тэр ч байтугай Засгийн газрын харьяа “Эрдэнэс Монгол”-оор тэтгэврийн зээлийг тэглүүлээд, Ерөнхийлөгч гавьяаг нь хүртчихсэн. “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Ганхуягт гавьяат өгч найраад, төмөр замын хамаг мөнгөө гаргуулж байна. Ийм бэлэн “иде”-гээ Ерөнхийлөгчид тавьж тууж байхаар өөрсдөө ашиглая гэж шийджээ. Тэд хариугаа авцгаав.

Хөл хорио эцэстээ Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын Ерөнхийлөгчийн сонгуулийн өрөг болж хувирав

Ингэж хатуу хорио эцэстээ Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын нэгнээ  сайтар чаддаг, тэмцэлдээний өрөг болж хувирав. Хошин чиг, эмгэнэлтэй чиг. Эхний удаа Ерөнхийлөгч “У.Хүрэлсүх ээ, чи чаддаг юм бол иргэддээ 1 сая төгрөг тараачих” гэж “баалсан”. Дараачийн удаа нь Засгийн газрын тэргүүн гарч ирээд, “Х.Баттулга хөгшөөн, гарцыг ингэж олдог юм” гэх мессэжийг илгээв.  

Тэдэнд нэг ижил тал байна. У.Хүрэлсүх ковидтой тэмцэхдээ дайны бэлэн байдалд ажилласаар бүр ядарч буйгаа зарладаг. Х.Баттулга шударга бусчуудтай тэмцсээр, аргадүйдэж буйгаа учирладаг. Аль алиных нь өнгө аяс “Би ер нь саак ажиллаж байгаа шүү” гэх агуулгыг ууртай даргын дүрээр олон нийтэд илгээх явдал. АН-аас ч МАН-аас тэдний орон нэр дэвших амбицтай улсууд өчнөөн. Гэвчиг аль аль нь байраа тавьж өгөхгүй гэж бат шийдэцгээсэн нь хөл хорионы үеэрх нэгнээ намнаж тоглосон  үйлдлээс нь харагдав.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

25 Сэтгэгдэл

  1. Ирэх оны ҮIIсард АХ-ын 100 жилээ тэмдэглэнэ. Тах#### намжаад тэгээд хуримтл#### бий болоод ЭЗ өндийнө. Ирэх оны ҮIIсар хүртэл ААН-үүд эрхбиш өндийнө. Өөдрөгөөр харъя, тролл-амьгүй ####бат минь.

  2. Энэ шийдвэрийг хүн амын өвлийг давахад чиглэсэн бодит ивээл гэж үзэх нь зүйд нийцэх ёстой.Аливаг хардан харлуулж,дунд нь өгөөш чулуудах цаг үе гэж үү?Төрийн х####амжийг ухамсарт иргэний ёсоор хүлээн авч тайван тавтай өвөлжиж,цар тахлын цаана эвтэй,найртай гарцгаая. У.Хүрэлсүх таныг өөгүй мундаг хүн гэж үздэггүй ч гэсэн энэ ####бандаа тогтвортой ажиллахыг хүсмээр байна.Учир нь гэвэл ерөнхий сайдын ####банд тэнцэх хүн хараахан тодроогүй,нийгэм бэлтгээгүй байна.

  3. Энэ 2 маань эвтэй байх нь Монголын ирээдүйд тустай юмсан. Энэ 2-ыг хэн д####дуур эвдрэлцүүлээд, зөвлөөд байгааг олох нь Тагнуулын байгууллагын эн тэргүүний асууд#### болоод байна. Юун ковид. Үүнийг Ард олонд зарлах хэрэгтэй.

      1. Юун ч өнгөц юм .Ямар ч өрөвдлийн хоцрогдсон юм бэ дээ.21 дүгээр зуун .сансарын эрин зуунд очих ёстой бөгөөд шинжлэх ухаанчаар сэтгэж амьдармаараа.улсаа хэрхэн хөгжүүлэх вээ гэхийн оронд 100 жилээр ухарч сэтгээд байх юмаа .Улсаа яаж хөгжүүлэх вэ. Урагшаа ирээдүйгээ харж 3сая хүмүүсээ өвөлд өөдулаан байрандаа зундэа сэрүүн дугуй цагаан гэртээ .1сая 500 хавтгай газар нутагтаа хэрхэн яаж м####аа м####лаж тариа ногоогоо тарьж.өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхэд нь нэмэр лэхүйц сан#### зөвлөмж сэдэхийн оронд хар хор болсон яс хэрүүлийн ####им бичих муухай шүү

  4. Одоо Ковид, эдийн засгийн доройтлоос илүү Төрийн өндөрлөгүүдийн эв нэгдэл хамгаас чух#### байна. Та нар минь эвтэй байж, ҮАБЗ ийн хүрээнд л асуудлаа шийдэж бай! Одоо болно. Ашиг хайгчид, хорон санаатнууд та нарын дундуур зүсээ хувилган гүйж, Ард олныг т####цуулж байна. Энэ байдлаа даруй зогсоо! Монгол минь үүрд мөнх орших болтугай!

  5. Мядагбадам хэмээгч хов зөөж хор хутгаж МОНГОЛЫН УЛС ТӨРД хагар#### тэмцэл үүсгэж МОНГОЛЫН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БАЙНА. ИЙМ СЭТГҮҮЛЧИЙГ сэтгүүлч биш СЭТГҮҮРЧ гэж нэрлэж байна. Үйлийн үрээ эдлэх байх шүү.

    1. Юун ч өнгөц юм .Ямар ч өрөвдлийн хоцрогдсон юм бэ дээ.21 дүгээр зуун .сансарын эрин зуунд очих ёстой бөгөөд шинжлэх ухаанчаар сэтгэж амьдармаараа.улсаа хэрхэн хөгжүүлэх вээ гэхийн оронд 100 жилээр ухарч сэтгээд байх юмаа .

  6. хүрэлсүх амл####таа биелүүлж ерөнхий сайдаа сонгууль дууст#### хийх хэрэгтэй дээ з####уу байна даа юундаа ерөнхийлөгч болох гэж яарах вэ одоо 10 жил яг ажиллаад ерөнхийлөгч болох хэрэгтэй дээ ийм янзаар ажиллаад байв#### монгол орон удахгүй хөгжинө ард түмэн ч таныг дэмжинэ дээ

    1. Бэлэн мөнгө тараагаад эдийн засгаа бүр сөхөрүүлчихвий гэж айж байсан. Маш зөв шийдэл олсонд ард түмэн баярлацгаав ЕРӨНХИЙЛӨГЧИЙН төлөөх тэмцэл гэж харахгүй байнаа.

  7. Ерөнхий сайд минь энэ чигээрээ болохоос болохгүйг хүртэл хичээгээд л бай Харин ямар нэгэн хичээл заах хэрэггүй шүү

  8. Бэлэн мөнгө тараагаад эдийн засгаа бүр сөхөрүүлчихвий гэж айж байсан. Маш зөв шийдэл олсонд ард түмэн баярлацгаав ЕРӨНХИЙЛӨГЧИЙН төлөөх тэмцэл гэж харахгүй байнаа.

  9. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАШУУР АРД ИРГЭДЭД АШИГТАЙ ТУСАВ . НЭГ УДАА Ч ГЭСЭН . АЛИЙН БҮР ИДЭЖ ТЭРБУМТАН БОЛОХОВ ХУВААЛЦ

  10. ashiglasn ntr hvk bol ard irgedee bodson shiidwerl gargasn eronhii saidiin huwid eok bol hrin showuga hiiij belen mongo taraa gsn ingej bolhguie Hvk eokd vzehguie orsoldhgui es aara bwal ih yum hiih zaluuda !!!

  11. Монгол Хүн Монголынхоо баялагийг зөв хүртэж чадсан засгийн газар хүнд цаг үед ард иргэдээ бодсон зөв шийдвэр гарсан мундаг сайн ажилсан !!!!!

  12. ХООСОН ТОЛГОЙТОЙ ТОМ БУЛЧИНГУУДЫН ЗОДООН ЭХ ОРНЫГ МИНЬ ӨРӨНД ОРУУЛЖ ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЭХЭЭС ӨӨР ЮУ Ч ӨГӨХГҮЙ. ЭЦЭСТ НЬ ЭХ ОРОН МИНЬ ӨРТЭЙ. АВИЛГАЧИД ОФШОРТОО МӨНГӨТЭЙ АРД ТҮМЭН ЯДУУ ХЭВЭЭРЭЭ Л ҮЛДЭНЭ. ОРДНЫ ХУЙВАЛДААНЫГ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ ГЭЖ ЭРГҮҮТЭЖ БАЙСАН ОЛОН ТҮМЭН ОДОО ЭЭЛЖИТ ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨХ ДАЙНЫГ ИХ ЮМ ҮНЭГҮЙ ӨГСӨН НЬ САЙН ГЭЖ ДҮГНЭХ БИЗ. ЦИИКИЙН СУРГУУЛЬТАЙ АМЬТАД ЮМ ДАА БИД НАР.

  13. Ерөнхийлөгч ба Ерөнхий Сайд хоёроо битгий элдвээр хэлээд бай. Өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлж АСУУДАЛ ДЭВШҮҮЛЖ ГАРЦЫГ НЬ ХЭЛЖ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ АМЬСГАА НАР СЭТГҮҮЛЧ ГЭЖ БИТГИЙ ТОМ НЭР ЗҮҮЖ БАЙ.

  14. Ерөнхийлөгч санаачлаагүй ТӨХК иуд тэтгэврийн зээлийг тэглээд гавъяаг нь ерөнхийлөгч хүртсэн гэсэн ойлголт авлаа яана даа энэ сэтгүүлч сэтгүүлч ч гэж дээ …… Хэн нэгний х####аасны бууны нохой байх сэтгүүлч хүн эх сурв####жтай тэнцвэртэй мэдээлэл өгөх хэрэгтэй ёстой, мэдээг шарлуулнаа гэж ханд####т авах амь зуух арга нь ч юм уу даа?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button