Нийгмийн

ЗАРЛИГ хүлээсэн ҮНДЭСНИЙ БӨХ

Цар тахал дотооддоо алдчихсан, хөл хориотой байхад юун бөх гэж магад. Гэхдээ допингтой холбоотой асуудлыг энэ удаа сөхөж, хөндөх нь.

-Э.ОЮУНБОЛД ЯМАР ЦОЛТОЙ БАРИЛДАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА-

Жилийн өмнө буюу 2019 оны 12-р сарын 10-нд допинг илэрсэн Э.Оюунболдын цолыг Ерөнхийлөгч яагаад хураахгүй байгаа талаар тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өгч байв.

Тэрбээр “Э.Оюунболд өөрөө шүүхдэж байгаа учир цолыг нь хурааж болохгүй байна. Шүүх шийдвэрээ гаргаг л дээ. Тэр үед л шийдвэрээ гаргая. Шүүхийн процесс нэлээд удах байх” хэмээн бараг л Ванга шиг хэлсэн байдаг.

Үнэхээр ч шүүхийн процесс удлаа. Бүтэн жил өнгөрч, дараагийн баяр наадам болж өнгөрсөн хойно л нэг юм гурван шатны шүүхээр шийдэгдлээ. Э.Оюунболд шүүхдэж, давж заалдаж, дээд шүүхэд хандаж явсаар байж эцэстээ цолоо хураалгахаар болж, харин барилдах эрхийг нь шүүхээс сэргээж шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл Э.Оюунболд одоо барилдах эрх нь нээгдчихсэн хэрнээ ямар цолтой барилдах нь тодорхойгүй байна гэсэн үг.

Учир нь түүний цолыг хураах, эсэх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаараа гаргах учиртай. Хяналтын буюу эцсийн шатны шүүх хурал өнгөрсөн 11-р сарын 02-нд гарсан. Түүнээс хойш бараг хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Одоо Ерөнхийлөгч зарлигаа гаргах л үлдсэн.

-ДОПИНГОО ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БӨХЧҮҮДИЙН ЦОЛЫГ ХЭЗЭЭ ХАСАХ ВЭ-

Харин энэ жилийн хувьд баяр наадмаар барилдсан шөвгийн 16 бөхийн гурваас нь допинг илэрсэн. Өмнөх жилээс онцлогтой нь тэд бүгд допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн. Зарим нь бүр мэхийн байж уучлал гуйсан. Тиймээс тэдний цол хураах эсэх асуудал харьцангуй хурдан шийдэгдэх боломжтой болсон юм.

Тодруулбал Үндэсний бөхийн салбар хорооноос энэ жилийн улсын их баяр наадмаар улсын харцага цол хүртсэн Б.Бат-Оршихын цолыг, үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурьд олгосон чимгийг, шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагвад олгосон чимгийг тус тус хураах, барилдах эрхийг нь 11 сараар хасах саналыг Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд хүргүүлсэн юм.

Баяр наадам зохион байгуулах хорооны зүгээс уг саналыг хэлэлцээд Ерөнхийлөгчид  хүргүүлсэн байх ёстой. Тухайн бөхчүүд шүүхэд хандаагүй л бол одоо цол чимгийг нь хасахад ямар нэг хүндрэл гарах учиргүй. Гэтэл бас л байдаггүй. Баяр наадам болж өнгөрснөөс хойш бүтэн 5 сар өнгөрөхөд сураг чимээгүй хэвээр.

ТЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА

Бүтэн хоёр жилийн допингийн асуудлаас болж цолоо ахиулах боломжтой байсан бөхчүүд ард нь хохирч, олон жилийн бэлтгэл сургуулилт нь талаар өнгөрч буй нь харамсалтай. Тухайлбал өнгөрсөн жилийн баяр наадмаар Э.Оюунболдод тавын даваан өвдөг шороодон азгүйтсэн Баян-Өлгий аймгийн арслан Э.Мустафа энэ жил тав давж улсын начин цол хүртэж байгаа юм.

Уг нь энэ жилийн наадмаас өмнө Э.Оюунболдын цолыг нь хураагаад, процесс нь хурдан явагдсан бол Э.Мустафа аймгийн арслан цолтой биш улсын начин цолтойгоор барилдаж, цолоо дахин ахиулах ч боломж байсан юм. Энэ мэтээр амжилт нь хойшоо ухарсан бөхчүүд олон бий.

Харин одоо хоёр жилийн допингийн асуудлын аль аль нь Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж байна. Ямар асуудал байгаа болоод өөрийхөө олгосон цол чимгээ хураахад тийм төвөг, хүндрэлтэй байгааг ойлгоход бэрх юм. Уг нь цаг хугацаа алдахгүй, зохих шийтгэлийг нь оноогоод, хасах ёстой цолыг нь хасаад явчихвал тухайн бөхчүүддээ ч тэр, бөхөө дээдлэгч монголын ард түмэнд ч хэрэгтэй юм. Э.Оюунболдоос допинг илэрсэн дуулиан бараг гурав дахь жилтэйгээ золгож байна. Бөхөө дээдлэгч ард түмэн энэ хүнийг аварга гэх үү, арслан гэх үү гэдгээ ч мэдэхээ больчихоод байна Ерөнхийлөгчөө. Та хэзээ зарлигаа гаргах вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-14 08:51

Бүх барилддаг шаарнуудыг ухраа

Зочин
Зочин
2020-12-14 09:29

Б�##�ай царайл�##�гүй түргэн түргэн шийдээд явахгүй яадаг илжиг вэ!? Энэ чинь л хүмүүсийг бухимдуулж байна!

Зочин
Зочин
2020-12-14 11:30

Оюунболд допинг хэрэглээгүй.
Оюунболдыг даваа өг гэж дарамт�##�сан утасны мсж, Батсуурьт даваагаа өгчихвөл ланд200, лексус570, дээр нэмээд 300 сая төгрөг өгнө гэсэн ярианы бичлэг. Батсуурьт даваагаа өгөхгүй бол допингтой болгож чиний хариуг өөрчилнө гэсэн мсж утасны яриа нь хүртэл байгаа. Зохих хуулийн байгууллага болох АТГ нь ш�##�гаж байгаа ч Олон хүнийг хамарсан өмнөх 10 жилийн түрүү үзүүрийн олон бөхчингүүд допингчин байх нөхцөл илэрсэн тул мөрдөн байца�##�т сунжиран явж байна!
Сүүлийн 10 жил увсын бөхчүүд 6 түрүү 4 үзүүр авсан ба эдгээр үзүүлэлт бүхлээрээ хүчингүй болж Монгол бөх орвонгоороо эргэх гэж байгаа учир хүлээгдэж Оюунболд доромжлуулаад байна.
Монголчууд уужуу ухаанаар зөвөөр сэтгэнэ гэж найдаж байна!

Bat
Bat
2020-12-14 12:34

Оюунболдын цолыг хураагаад, бусдыг нь чимгийг нь хураадаг айн, тэгээд 11 сараар эрхийг нь хасна, ямар шударга бус шийдвэр гээч вэ???

ЧИНХҮСЭЛ
ЧИНХҮСЭЛ
2020-12-14 17:40

Монгол бөх гэдэг б�##�ай юмыг эрийн гурван наадмаас хасаад, ястан хооронд хагар�##�дуулсан, гэмт хэргийн эзэд болсон, шивэр хулмасанд баригдсан мангар хар юмнуудыг газар шорооны ажилд, шинэ төмөр зам руу хөөгөөд өгдөг ч болоосой ?! Тэгвэл ард түмэн, төр засаг амар амг�##�ан, авилг�##� гээч зүйл нилээд багасах юмсан.

Зочин
Зочин
2020-12-14 20:02

Ерөнхийлөгч монгол бичгийн хичээл заасан шигээ их л завтай харагдах юм. Нэг бол эхийн одон гардуулаад тэнээд явах, наад нэг хэдэн бөхийнхөө асуудлыг нэг т�##�д нь гаргачихад тийм их цаг ормооргүй л юм даа. Юу ч гэмээр юм бэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button