Нийгмийн
Багш нарын тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгох санал гаргав

Говь-Алтай аймгийн 18 сум, аймгийн төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Боловсрол, соёл, урлагийн газар нийт 25 цэгээс холбогдож, сум бүр саналаа нэгтгэн 5-10 минутад танилцууллаа.
Говь-Алтай аймгийн багш нарын нэгдсэн саналд багш, ажилтны нийгмийн баталгаанд анхаарч, тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 болгохыг дурдсан байв.
Мөн хөдөө, орон нутагт, ялангуяа алслагдсан сумдад ажилладаг багш нарт 3 жил тутам тэтгэмж олгох, сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтныг томилохдоо тухайн хамт олны саналд үндэслэх хэрэгтэйг онцлов. Түүнчлэн хоёр жил тутамд багш нарыг туршлага судлуулах зардлыг төсөвт тусгах саналыг хэллээ гэж БШУЯ-наас мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.