Нийгмийн

Имарт 800 гаруй ажилчиддаа хүнсний хангамж олгожээ

Бэлэн байдлын үед бүх нийтийн төлөө фронтод ажиллаж байгаа баатарлаг хүмүүсийн нэг бол яах аргагүй худалдааны салбарын ажилчид билээ.

Имарт хайпермаркет өнөөдөр ард иргэдээ хүнсээр хангах үүргээ ухамсарлан сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчлан, хичээнгүйлэн ажиллаж байгаа нийт 800 гаруй ажилтан, албан хаагч нартаа хүнсний хангамж олгожээ.

Хүнсний хангамжид гурил, будаа, гоймон, тос, хүнсний ногоо гэх мэт стратегийн хүнсний бүтээгдэхүүнүүд багтсан гэнэ.

Имарт ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс өдөр тутамдаа амны хаалт, бээлий, шаардлагатай хэрэгслээр хангахаас гадна халдвар хамгааллын дүрмийг чандлан сахиж ажилчдынхаа цайны газарт тусгаарлагч суурилуулж, ажилтан хоорондын зайг чандлан мөрдөж байна.

Цар тахлыг улс даяар, бүх нийтээрээ даван туулахад үүрэг хүлээсэн ажилчин, албан байгууллагаас гадна иргэн нэг бүрийн оролцоо, хариуцлага чухал гэдгийг мартаж болохгүй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button