Нийгмийн
Барилгаас унаж бэртэл авсан хүүхэд сүнс харахаар орсон байжээ
Сүнс олж харахаар орсон хүү өндрөөс унаж бэртжээ. Хэргийг тодруулбал, Энэ сарын 21-ний өдөр 19.30 минутад БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээрээс хүүхэд унаж, гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн ирлээ гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу шалгахад БЗД-ийн 18 дугаар хороонд оршин суух хаягтай эрэгтэй 7 настай хүүхэд баригдаж байсан барилгын хоёр давхраас унаж бэртэж гэмтсэн байжээ.
Шалгалтаар бага насны хүүхдүүд тус барилгад сүнс байдаг гэх яриаг гаргаж, хохирогч хүү тухайн сүнсийг олж харах зорилгоор дотогшоо орсон хэмээн мэдүүлсэн гэлээ.
Б.ТОГТУУН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.