Нийгмийн

ХӨШИГНИЙ АРД: Х.Баттулга удирдаачтай “АКУЛ АГНАХ” ажиллагааг нураах ТАКТИК

АТГ-ын Дэд дарга Ж.Батсайхан өнгөрсөн 11-р сарын 05-нд өвчний улмаас таалал төгссөн. Тиймээс АТГ одоо дэд даргагүй байгаа юм. Мэдээж дэд даргын суудлын төлөөх өрсөлдөөн эхэлсэн бөгөөд тэр суудалд очиж болохуйц хүмүүсийн нэр ч сонсогдож эхэллээ.

Авлигын эсрэг хуулийн 21.2.2-т зааснаар Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй нэгэн байх ёстой.

Тэгэхээр эл шаардлагад нийцэх хүн хэн байх нь маш сонин. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар ганц хоёр хүний нэр сонсогдож байна.

Тухайлбал тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Халтарын Буянтүмэн дэд дарга болох боломж бий. АТГ-ын дарга З.Дашдаваа өнгөрсөн онд түүнийг тус хэлтсийн даргаар ЦЕГ-аас шилжүүлэн томилсон байх юм.

Түүнчлэн Оюуны өмчийн газрын даргаар ажиллаж байгаа хурандаа Баттөмөрийн Энхсүх очиж магад гэх. Энэ хүн эрх баригч намын талаас дэмжлэг авах өндөр магадлалтай хүн хэмээгдэж байна.

ХӨШИГНИЙ АРД: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХУМИХ МАН-ЫН БОДЛОГО УУ

Хамгийн сонирхолтой нь энэ албан тушаалын томилгоо одоо мөрдөгдөж байгаа хуулиараа шийдэгдэх үү, эсвэл хэд хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барьсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсаны дараа хийгдэх үү гэдэг анхаарлын төвд байна.

Учир нь олонх болсон МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих бодлогоо АТГ-ын даргыг томилох асуудал шийддэг гол хуульд “шургуулаад” байна гэж харж байна.  

Тодруулбал одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Авлигын эсрэг хуулиар АТГ-ын дарга болон дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож, улмаар УИХ-аар хэлэлцэж, зургаан жилийн хугацаатай томилдог. Гэтэл энэ заалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга шууд томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулжээ.

Ингэснээр хэрвээ хууль батлагдвал АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаа өөрөө шууд томилно. УИХ-аар хянуулж цагдуулахгүйгээр гэсэн үг.

Х.БАТТУЛГА УДИРДААЧТАЙ “АКУЛ АГНАХ” АЖИЛЛАГААГ НУРААХ ТАКТИК

Шуудхан хэлэхэд АТГ-ын удирдлагууд улс төрийн томилгоо, тохироогоор ирсэн хүмүүс байдаг нь нууц биш. Одоогийн удирдлага З.Дашдаваа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын хүн. Хэрвээ АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга нь томилдог болчихвол Ерөнхийлөгчид илүү давуу эрх үүснэ. Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар томилдог одоогийн тогтолцоогоо хадгалбал илүү хяналттай гэж зарим хэсэг нь үзэж буй гэх.

Харин зарим хэсэг нь Ерөнхийлөгч санал болгохгүй учраас эрх баригч намын зүгээс өөрийн хүнээ шууд “шургуулж” болох гарцыг үүгээр нээж байна ч гэж харж байна. Өөрөөр хэлбэл АТГ-ын дэд даргын томилгооноос Ерөнхийлөгчийн оролцоог бага ч болов холдуулж байна гэж ойлгогдож байна.

АТГ-ын дэд даргаар эрх баригч намын “гар хөл” болсон хүн очих аваас АТГ-ын үйл ажиллагаа улс төрийн эсрэгцэлд орж, гацаанд ч орж мэднэ. Таардаггүй дарга, цэрэг хоёр яаж ч хамтарч ажиллах билээ дээ.

Уг нь Ц.Элбэгдоржийн үед түүний хүмүүс болох Б.Хурц, Х.Энхжаргал тэргүүтэнгүүд удирдаж, “хүчгүй”, “жижиг жараахай” хөөцөлддөг гэх муу нэртэй байсан АТГ одоо Х.Баттулгын үед хүчтэй байгаа нь үнэн.

Өнөөх “том акул”-уудыг нь ёстой л ээлж дарааллаад агнаж эхэлсэн дээ. Өдгөө Монгол Улсын гурван ч Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүд, сайд, дарга нар авлига, албан тушаалын хэргээр нарсанд сууж, зарим  нь хилийн дээс гараад зугатчихсан байна.

Ингэхээр АТГ-ын дэд даргын томилгоонд ийнхүү ихэд анхаарч, бүр “хууль оролдож” байгаагаас харахад Х.Баттулга удирдаачтай “акул агнах” ажиллагааг таслан зогсоох улс төрийн том тактик ч байж мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2020-12-16 11:06

манай Сэтгүүлч Хэвлэн нийтлүүлэгч нар Сураг ажиг төдий зүйлээр Сенсааци үүсгэж Иргэд олон түмний Сэтгэл санаагаар тоглож хооронд зориулаар
Хагар�##�дуулж мууд�##�цуулж байх Сонирхол байна уу �##�ь эсвэл Хэн нэг Улс төрчийн үгүй бол нэг Намын захи�##�гаар Сүржин нэр хаягтай Нийтлэл бичдэг шиг байгаа юм , Батлагдсан нотлоогүй хий хоосон таамаг төдий юмаар л бичиж нийтлэх нь Хэнд ашигтай юм вэ, Ер нь Нямбаатарын Санаачилсан Хэвлэн нийтлэх Эрх чөлөөний Хууль хэрэгтэй ч юм шиг,

Зочин
Зочин
2020-12-16 17:37

Бурмаанцар ямар юмаа мэдэхэв дээ.Зүгээр л ц�##�ингаа бүтэн авахаа бод.

Хужаа нар зайлцгаа
Хужаа нар зайлцгаа
2020-12-16 17:37

Бурмаанцар ямар юмаа мэдэхэв дээ.Зүгээр л ц�##�ингаа бүтэн авахаа бод.

АТГ
АТГ
2020-12-17 22:44

ѲѲРИЙНХѲѲ БОДСОНЫГ ҮНЭН ЮМ ШИГ,ОНОО АВАХЫН ТУЛД Л БИЧИХ ЮМ.РЕДАКЦЫН БАЙР СУУРЬ ГЭЖ НЭГ ЮМ БАЙДАГ БОЛОВ УУ?ЭСХҮЛ СУРВАЛЖИЛАГЧ СЭТГҮҮЛЧ НЬ ДУРААРАА ААШИЛДАГ ЮМ УУ

Шилэн Цогоо
Шилэн Цогоо
2020-12-18 02:28

Н.Ганболд, Б.Хурц нар АТГг удирдаж байхад Транспэрэнси Монгол Улсыг авилгын индекс 87 хүртэл буурсан гэж онцолж байсан. Одоо бид 104 т байгаа.

Zochin
Zochin
2020-12-18 22:43

Uhsen akuul agnah orsoldogchidoo darah geech

Холбоотой мэдээ

Back to top button