Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах төрөлжсөн дэлгүүр НЭЭГДЖЭЭ

“Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах дэлгүүр” нийслэл Улаанбаатар хотноо нээгджээ. Цахилгаан бараа, гэр ахуй, бэлэг дурсгал, тавилга, хүүхдийн тоглоом зэрэг бүх төрлийн хэрэглэхгүй, илүүдэл шинэ, хуучин барааг нэг дор цуглуулж  зарж өгөх зорилготой дэлгүүр ажээ. Энэ дэлгүүр дөрөвдүгээр сарын 14-нд буюу Ням гарагт нээлтээ хийх бөгөөд бид нээлтийн бэлтгэл ажилтай зэрэгцэн дэлгүүрийн зорьсон юм. Биднийг дэлгүүрт очиход уг дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ өгөхөөр хүмүүс нэмж ирсээр л байлаа. Ингээд “Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах дэлгүүр”–ийг санаачлагч Г.Бат-Учралтай хуучиллаа.

Г.Бат-Учрал: Хүүхдийн машины шинэ суудлыг л гэхэд хамгийн хямд үнийн бодлогоор тал үнээр нь буюу 12500 төгрөгөөр борлуулна

-“Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах дэлгүүр” –ийг хэрхэн нээх болсон бэ?

-Би пэйж хөгжүүлэгч учраас олон арван судалгаа хэрэглэгчдээс авч байсан. Энэ туршлагаасаа ер нь гадаад улсад байдаг энэ үйлчилгээг дэлгэрүүлбэл хэр вэ гэж бодон хүмүүсээс санал асуулга автал маш ихээр дэмжсэн. Ингээд ажлаа цаг алдалгүй эхлүүлж  одоо дэлгүүрээ нээх болчхоод хүмүүсийн хэрэглэхгүй бараа бүтээгдэхүүнийг аваад дэлгүүр нээх бэлтгэл ажлаа хийгээд байж байна.

-Хэдий хэр хугацаа өнгөрсөн бэ?

-Фэйсбүүк хуудсанд санал асуулга тавьж дэмжигдээд шууд л ажилдаа орсон. Одоо ердөө хагас сарын нүүрийг үзэж байна. Хэрэглэхгүй эд зүйлсээ өгөх хүмүүс маш их байсан тэр дундаа хувцас. Тиймээс бид тун удахгүй энэ сарын сүүлчээр “Монгол комисс” хуучин хувцасны дэлгүүр тусдаа нээхээр болсон.

-Байрны асуудлыг хэрхэн шийдэв?

-Нэгэн танилынхаа зарагдахаар хүлээгдэж буй хоёр давхар 500 метр2 уг байрыг ашиглахаар болоод байна. Яг зах зээлийн үнэ ханшаар нь хотын төвд байрлалтай ийм дэлгүүртэй болно гэвэл үнэхээр чанга. Иймд эхний ээлжид зарахаар хүлээгдэж буй байранд үйл ажиллагаа явуулж эхэлж байна.

-Эд зүйлсийг хэрхэн ангилж, төрөлжүүлэх вэ. Хэдэн ажлын байрыг бий болгож байна?

-Манай дэлгүүрт таван ажилтантай байна. Шинээр гурван ажлын байрыг бий болгоно. Харин бараа бүтээгдэхүүний төрөл ангиллын хувьд хоёрдугаар давхарт тавилгаа төрөлжүүлж байршуулна. Нэгдүгээр давхарт бусад бараа бүтээгдэхүүнээ байрлуулж төрөл төрлөөр нь ангилж зарах юм.

-БИД ЗАХ ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ХЯМД ҮНИЙГ САНАЛ БОЛГОНО, ЧАДААГҮЙ ТОХИОЛДОЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАЗАР ДЭР НЬ 50 ХУВИАР ХЯМДРУУЛЖ ЗАРНА-

-Мэдээж хуучин эд зүйлсийг зарж борлуулах юм чинь ажиллагааны хувьд сайтар шалгах хэрэгтэй. Мөн баталгаат чанар сэтгэл ханамжийн баталгаа олгох хугацаа бий юу?

-Хуучин эд зүйлс учир бид дэлгүүртээ авахдаа л ажиллагааг сайтар шалган авч, эд зүйлийг эзэмшигчтэй сайтар тохирсны  дараа үнэлгээг гаргаж байгаа. Дэлгүүрт зарагдсан бараа буцаагдахгүй гэх зарчим үйлчилнэ. Гэхдээ үнэхээр зарж борлуулагдсан бүтээгдэхүүнд ямар нэг санал гомдол ирэлгүй гурав хоносон тохиолдолд зарагдсан эд зүйлийн эзэнд бид мөнгийг шилжүүлнэ.

-Хуучин эд зүйлсийн үнэлгээг хэрхэн тогтож тохиролцох вэ?

-Бид хувцас, тавилга цахилгаан барааны чиглэлээр олон жил ажилласан хүмүүсээр зах зээлийн үнэлгээ хийлгэх бөгөөд цаг алдалгүй үнэ тохиролцож бараа бүтээгдэхүүнийг борлуулж эхэлнэ. Харилцагчдын хувьд эд зүйлс хувцас хунарыг өөрсдөө авчирч өгнө. Харин томоохон эд зүйлстэй тохиолдолд бид 10.000 төгрөгөөр хөлсний портер машин ажиллуулж эд зүйлсийг очиж авч болно.

-Хуучин эд зүйлсийг өөрийн дэлгүүрт зарж борлуулснаар хэдэн төгрөгийн ашгийг өөрсдөө авах вэ?

-Манай дэлгүүрт байршуулж борлуулагдсан эд зүйлсээс шимтгэл болгон 15 хувийг авах болно. Мэдээж бидний эд зүйлээ өгч буй хүмүүстэй тохиролцохдоо доод үнийг тогтоно. Тогтсон үнийн дүнгээс бага дүнгээр өөр газар шинэ бүтээгдэхүүн нь зарагдаж байгаа тохиолдолд бид бүтээгдэхүүнийг 50 хямдруулж өгнө гэдгийг сануулах болно. Ерөнхийдөө энэ зарчим нь хэт худал үнийн дүнгийн хөөргөдөл үүсэх магадлалыг бууруулж, хамгийн хямд гэдэг утгаа барьж байгаа юм.

-ХОЁР САРЫН ХУГАЦААНД ЭД ЗҮЙЛ НЬ БОРЛУУЛАГДААГҮЙ ТОХИОЛДОЛД БИД НЭГ Ч ТӨГРӨГИЙН ШИМТГЭЛ АВАЛГҮЙ ЭЗЭНД НЬ БУЦААЖ ӨГНӨ-

-Зарчим болон эд зүйлсийг хэдий хэр хугацаанд байршуулах хугацаа?

-Дэлгүүр бараагаа хүлээн авч хоёр сарын хугацаанд дэлгүүртээ байршуулан борлуулах ба эд зүйл зарагдсанаас гурав хоногийн дараа мөнгийг эзэмшигчид шилжүүлнэ. Эхний сар дууссаны дараа бид эд зүйлийн эзнээс тухайн зүйлээ хямдруулах уу хэмээн асууж тохиролцож, дахин нэг сар дэлгүүртээ байршуулна. Манайд байршуулаад зарж чадаагүй бол бид дэлгүүртээ байршуулсны хөлс гэж нэг ч төгрөг авахгүй.

-И-баримт олгох уу?

-Мэдээж үгүй. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань бүгд хэрэглэж байсан юм уу шинэ шинэвтэр, бэлгэд авсан эд зүйл гэх мэт зүйлс. Анх эзэн нь авахдаа НӨАТ шингэсэн дүнгээр авчихсан байгаа учир манайхаас өгөх боломжгүй. Дээрээс нь бид үнийн дүнгийн 15 хувийг авч байгаа зуучлагч байгууллага шүү дээ.

-Дэлгүүрт хуучин эд зүйлсээ өгөхөөр хүмүүс тасралтгүй ирж харагдана. Зарим нь шинэ бүтээгдэхүүн байна. Тухайлбал хэдэн бүтээгдэхүүний үнийг танилцуулаач?

-Бид өнөөдрөөс /04-13/ бусад өдрүүдэд, өдөр бүр хуучин эд зүйлсээ авсаар байх болно. Том овортой бүтээгдэхүүнийг фэйсбүүк пэйж хуудсаар харилцан зураг үзэн үнэ тохиролцож авна. Харин борлуулагдах эд зүйлсийн жишээ болгож үнийн дүн танилцуулбал,

-8 кг-ийн даацтай бүрэн автомат угаалгын машин 100.000 төгрөг

-Хүүхдийн түрдэг тэрэг 50.000-60.000 төгрөг

-Хүүхдийн машины суудал /цоо шинэ/ зах зээлийн үнэ 25000 төгрөг ч хамгийн хямд гэдэг бодлогоороо 12500 төгрөг

-Тоос сорогчид 50.000-60.000 төгрөг гэх мэт ханштай байна.

-Бидэнтэй цаг гаргаж ярилцсанд баярлалаа.


Фэйсбүүк: Хэрэглэхгүй эдзүйлээ заруулах дэлгүүр , Хуучин хувцасны комисс 

Хаяг: Бөхийн өргөөний хойд талын уулзварын зүүн талд, төв зам дагуу замын хойд талд (2-р эмнэлгийн баруун талд )

Холбогдох утас: +976 9950 3987


Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
priligy pills
priligy pills
2021-09-25 13:14

Cytotec Pills For Sale

Zithromax
Zithromax
2021-09-25 19:46

viagra y esteroides

Lasix
Lasix
2021-11-01 05:14

How To Order Alli Online In Europe

buy cialis online india
buy cialis online india
2021-11-04 08:28

Levitra Cialis Espana

cialis on line
cialis on line
2021-11-06 07:22

Is Zithromax Safe While Breastfeeding

generic propecia uk
generic propecia uk
2021-11-09 02:05

viagra masculina

oral medication for scabies
oral medication for scabies
2021-11-13 01:34

Astuces Pour Durer Plus Longtemps

Priligy
Priligy
2021-11-13 05:33

avodart cialis clomid diflucan dostinex gluco

prednisone 20mg dosage
prednisone 20mg dosage
2021-11-14 07:56

Comprar Viagra Generico Por Telefono

hydroxychloroquine buy online usa
hydroxychloroquine buy online usa
2021-12-07 05:34

Buy Zoloft Uk

cheap cialis
cheap cialis
2021-12-07 13:40

what is better viagra or cialis

plaquenil alcohol
plaquenil alcohol
2021-12-07 14:45

Side Effects Of Amoxicillin Clavulin

buy cialis online with a prescription
buy cialis online with a prescription
2021-12-09 18:30

Cheapest Cialis 5mg

neurontin 800 mg
neurontin 800 mg
2021-12-11 00:10

Online Viagra Consultation

ttt
ttt
2023-06-01 23:28

dugaar aa uldeegeech

Холбоотой мэдээ

Back to top button