УЛС ТӨР

Н.Тавинбэх: Өнгөрсөн оныхтой харьцуулаад илүү гарсан цахилгааны төлбөрөө иргэд өөрсдөө төлнө

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр (2020.12.16) болж, хуралдаанаар айлын өрхийн цахилгааны төлбөрийг тэглэхтэй холбоотойгоор гаргасан журмыг хэлэлцлээ.  Энэ дагуу эрчим хүчний системийн аюулгүй ажиллагаа болон цахилгааны хэрэглээнд тааз тогтоож, зөрүүг иргэн, ААН хариуцах тухай журмыг олон нийтэд танилцууллаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээӨнгөрсөн оны мөн үеийн цахилгаан дулаантай тэнцэх төлбөрийг төр дааж, зөрүүг иргэд өөрсдөө төлөх журам баталлаа. Хэрэглээний өсөлт огцом гарч байна. Өсөлтийг тооцож байсан. Гэвч тооцож байснаас өндөр байна. Ялангуяа оргил ачааллын үеэр давж гарч байгаа учраас аж ахуй нэгжүүд 17-21 цагийн хооронд хэрэглээгээ тодорхой хувиар бууруулах,айл өрхүүд хэрэглээгээ бууруулж, цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх шаардлага тавьж байна. Галын аюулгүй байдлыг хангахыг журамд тусгасан.

Тогтоол гарснаас хойш цахилгааны зүй бус хэрэглээ их гарч байна. Ашигладаггүй байр саваа халаах, халаалтын зориулалттай ашиглаж байгаа утас, тоног төхөөрөмж нь стандартын бус байна. Тиймээс цахилгаан халаах хэрэгслийг хориглох, төлбөрийг төрөөс хариуцах хугацаанд хязгаарлахаар боллоо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-16 12:08

Зөрүүг кловаттаар хэмжих байлгүй дээ гэж бодож байна. Учир нь цахилгааны үнэ өмнөх жилээс нэмэгдсэн биз дээ.

Зочин
Зочин
2020-12-16 12:18

Өнгөрсөн жилийн түүхгүй хэрэглэгчийн хэрэглээг яаж хөнгөлөх бол?
Өрхийн хувьд тодорхой дундаж дүнгээр хөнгөлөх нь арай илүү тохиромжтой байсан байх. Ядахдаа шударга.

Зочин
Зочин
2020-12-16 13:01

Айл өрхийн төлбөрийг ердийнхөөр гаргаад, гарсан үнээс нь 50% юмуу эсвэл 75% иар бодоод хөнгөлөх байсан даа. Бүр тэглэхээр ингэнэ ш тээ

Зочин
Зочин
2020-12-16 13:02

Монголчуудад үнэгүй юм зохидоггүй улс

зочин
зочин
2020-12-16 15:10

Энд нэг хүний бичсэнчилэн монголчуудад үнэгүй юм зохидоггүй улс гэдэг үнэн шүү. Шун�##� ихтэй, ухамсар дорой учраас л тэр. Цахилгааны хувьд хэт ача�##��##� үүсгэвэл их аюултай юм болж тоног төхөөрөмж шатв�##� уршиг ихтэй шүү.Хэд хоногоор ч цахилгаангүй болж хөлдөх аюул нүүрлэнэ шүү дээ. Хүмүүс минь үүнийг бодож зохистой хэрэглэхийг ури�##�ъя. Төр засгаас авсан арга хэмжээ, хайр х�##�амжид т�##�архааад шун�##�даа автахгүй байгаач.Юмыг олдсон дээр нь гэж боддог сэтгэлгээ эцэст хоосон байхад хүргэдгийг санууштай.

Зочин
Зочин
2020-12-16 16:50

Улс төрчидөө гэж ийм л шун�##�ын хүүдийнүүд юм байна

Холбоотой мэдээ

Back to top button