НИЙГЭМ
Зургаан хүүхэдтэй өрх толгойлсон бүсгүйд иж бүрэн гэр бэлэглэлээ

“ Ээж дэлхий” бүсгүйчүүдийн цахим нэгдэл, "Алдарт эх” группээс зохион байгуулж байгаа Сэтгэлийн_бэлэг аян үргэлжилсээр зургаан хүүхэдтэй өрх толгойлсон Ариунаа бүсгүйг өөрийн гэсэн орон гэртэй болгожээ. Улмаар өнөөдөр гэрийг нь барьж өгчээ.
Архины хамааралгүй орчинд хүүхдүүдээ амгалан тайван амьдруулахыг хичээж байгаа Ариунаа бүсгүй өөрийн гэсэн орон гэргүй, 13-0.8 сартай 6 хүүхэдтэйгээ айлд амьдардаг. Бага хүүхэд нь 50 хувийн түлэгдэлтэй, байнгын асаргаа шаардлагатай байсан юм. Энэ аянд нийтдээ 54 хүн оролцсрн бөгөөд зургаан хүүхдэд нь хувцас, хүнс ч өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.