ИНФОГРАФИК: 20 сая төгрөгийн төлбөртэй “Орчлон” сургууль улсын төсвөөс 103 сая төгрөг авдаг
Үр хүүхдээ сайн сургуульд элсүүлж, чанартай боловсрол эзэмшүүлнэ гэдэг эцэг эх болгоны хүсдэг чухал зүйл биз ээ. Тийм ч учраас өнөөх чанартай боловсрол хэмээгчийг хувийн хэвшлийн сургуулиас авах боломжтой гэж үзэж, төлбөр мөнгөнд нь ёстой л байдгаа бардаг эцэг эхчүүд цөөнгүй. Зун цаг болуут хүүхдүүдээ хувийн сургуульд сургах уу эсвэл хувьсгалын сургуульд элсүүлэх үү гэх асуудал толгойн өвчин болдог.
Манай улсад 2018 оны байдлаар 803 ерөнхий боловсролын сургууль байдаг гэж үндэсний статистикийн хороонд бүртгэгдсэн байна. Үүнээс 148 буюу 18 гаруй хувь нь хувийн хэвшлийн дунд сургууль байх аж.
Дээрх хоёр сургууль хоорондоо ямар ялгаатай вэ?Төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд хүрэлцээ дутмаг, нэг ангид 50-60 сурагч хичээллэдэг. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэх нь ч бий. Энэ мэт хүндрэлтэй шалтгаанаас үүдэн, эцэг, эхчүүд хүүхдээ хувийн сургуульд суралцуулах хүсэлтэй болсон гэх таамаг дэвшүүлж болох юм. Хувийн сургуулиуд орчин нөхцөл, сургалтын чанараараа улсын сургуулиас илүү гэх эцэг эхчүүдийн хандлагыг ашиглан төлбөрөө тэд жил бүр нэмсээр...
Манай улсын их, дээд сургуулиудын төлбөр дэлхийн жишгээс харьцангуй бага байдаг. Харин ерөнхий боловсролын хувийн зарим сургуулиудын төлбөр барууны өндөр хөгжилтэй орнуудынхаас ч илүү хэмжээнд хүрсэн байна.
-ХУВИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦДАГ СУРАГЧДЫН ТӨЛБӨРӨӨС ХАМААРАН ГУРАВ АНГИЛЖ ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ШАТЛАН ОЛГОХООР ТӨЛӨВЛӨДӨГ-
Гэвч дээрх өндөр төлбөртэй хувийн сургуулиуд улсаас хувьсах зардлын мөнгө авдаг талаар та бүгд тэр болгон мэддэггүй биз ээ. Тодруулбал, төрөөс боловсролын тухай Монгол Улсын үндсэн хуульд Монгол Улсын иргэн суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмшинэ гэж заасан байдаг ба тус заалтын дагуу хувийн хэвшилд суралцаж байгаа нэг сурагчдад ногдох хувьсах зардлыг улс санхүүжүүлдэг.
Өөрөөр хэлбэл, боловсролын тухай хуульд “өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох сургалтын норматив зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ” гэж нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.
Энэ заалтын дагуу хувийн сургуулиуд улсын төсвөөс нэг суралцагчид ногдох сургалтын норматив зардлаар давхар санхүүждэг болсон байдаг.
Хувийн сургуулиудыг 10 сая төгрөгөөс дээш, 10-5 сая, таваас бага сая төгрөгийн төлбөртэй гэж гурав ангилж хувьсах зардлыг шатлан олгохоор төлөвлөсөн байдаг.
Бид хувийн сургуулийн нэг сурагчид ногдох нормативын хэмжээг хэд хэдэн сургуулийн төлбөр болон сургуулийн сурагчдын тоонд тооцож, улсын төсвөөс татдаг хувьсах зардлыг дундажлан тооцоолж дараах байдлаар Инфографик гаргалаа. Олон сургуулиудтай холбогдсон боловч цөөнгүй хэдэн сургууль сурагчдын тоогоо хэлэхээс татгалзаж нууцалсан юм.


Монголдоо өндөр төлбөртэй сургуулиудын нэг болох Орчлон сургууль 1200 суралцагчтай, тус сургуулийн төлбөр 18 саяас эхэлдэг. Сурагчдын бага ангиас ахлах анги хүртэлх норматив үнэлгээг жишиж үзвээс, "Орчлон" сургуулийн хувьд жилд дунджаар 103 сая 200 мянган төгрөгийг улсын төсвөөс авдаг байна.
-ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ХУВЬСАХ ЗАРДАЛ ХОЁР ЖИЛД 7.3 ТЭРБУМААР ӨСЧЭЭ-
Засгийн газрын 2016 оны 242 дугаар тогтоолын дагуу улсын төсөвт батлагдсан дүнг дурдвал:
-2017 онд 10,4 тэрбум
-2018 онд 16,3 тэрбум
–2019 онд 17,5 тэрбумыг улсын төсвөөс тус тус авсан байна.
Хувийн сургуулиудын сургалтын төлбөр гурван саяас эхэлж, 28 мянган ам.долларт хүрсэн.“Орчлон” сургуулийн хувьд дунд ангийн сургалтын төлбөр 21 сая, ахлах анги 23 сая төгрөг байх аж. Тус сургууль нэг жилд дунджаар 24 тэрбум 800 сая төгрөгийг суралцагчдынхаа сургалтын төлбөрт авдаг байна.
Ийм хэмжээний орлогыг олдог атал улсаас нэмэлтээр хувьсах зардал авч буй нь шударга бус асуудал юм. Сурагч нэг бүрээс өндөр төлбөр авдаг атлаа улсын төсвөөс хэдэн тэрбумаар нь хороох нь зүй ёсны асуудал хэрэг үү?
Боловсролын салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, хувийн сургуулийн тоог олон болгосноор боловсролд эерэг өөрчлөлт гарав уу? эсрэгээрээ нийгмийн ялгаатай байдлыг улам өөхшүүлж, баян ядуугийн зааг гээч зүйл бүр ч тодорч, тэс өөр хоёр нөхцөлд хүүхдүүд суралцаж байна.
Хувьсгалын сургуулийн хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, зарим нь 50, 60-уулаа нэг танхимд багтаж ядан суусаар л...Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудын хувьсах зардлыг иргэдийн халааснаас татвар хэмээн авахын оронд улсын хэдэн сургуулиа чанаржуулж, олшруулах шаардлагатай байна. Үгүй юм аа гэхэд ядаж хэт өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг танах асуудлыг бодолцож үзмээр.
Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ИНФОГРАФИК: С.БОРГИЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Pilule De Cialis Pas Cher Pfizer Kamagra Prezzo Viagra Europa Priligy Forum 2010
Amoxicillin Muscle Pain Propecia Cigartec Cialis Original Gunstig [url=http://cialibuy.com]cialis no prescription[/url] Kamagra Effets Seco
Legally Bentyl Ups Drugs [url=http://buycialisuss.com]cialis 5mg best price[/url] Amoxicillin Causes Liver cialis cheapest online prices Levitra Durata Effetto
Discount Secure Ordering Cheapeast Provera Store http://cialisjh.com - Cialis Buying Citalopram Online Uk Buy Cialis Propecia Vacaciones
Levitra 10mg Price http://buycialisuss.com - Buy Cialis Que Es Kamagra Buy Cialis Amoxicillin Side Effects In Toddlers
Шинэ монгол төлбөрөө 12 сая болгосон