УЛС ТӨР

Х.Ганхуяг: Төсөв нь хэцүү байхад “ланд 200” унадаг Засаг дарга нар байна

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Орон нутагт улс төржилтийг багасгая гэж байгаа бол баг, хорооны Засаг даргыг дээд шатны Засаг дарга буюу сум, дүүргийн Засаг дарга нь томилдог байвал зүгээр юм. Ингэвэл орон нутагт улс  төржилтийг багасгах маш том алхам болно. Үүнийг хийж чадсангүй. Мөн хорооны Засаг даргын ажлын албанд тодорхой хэмжээний төсөв тавьж өгөх шаардлагатай байна. 20-30 мянган хүн амтай хорооны айл өрхүүд уулаар нэг тарчихсан байдаг. Засаг дарга нар айлуудаараа явъя гэхээр машин байдаггүй. Дээр нь бичиг цаасны зардал их. Тиймээс хорооны Засаг даргын ажлын албыг төсөвтэй болох эрхийг энэ хуулиар олгоод өгчихсөн бол том дэвшил гарах байсан юм. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Орон нутаг төсвөө өөрөө авч явдаг тогтолцоог бий болгож, улсын төсвөөс татаас авдаг асуудлыг зогсоох хэрэгтэй. Төсөв нь хэцүү мөртлөө ланд-200 авч унадаг Засаг дарга нар байна. Хууль дээр хариуцлагын зүйл юу ч алга. Аймаг орон нутаг өрөнд орвол ямар хариуцлага тооцох вэ?

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Орон нутаг татаасгүй бие даах асуудал ярьж байгаа нь зөв. Улсын төсвөөс бүгд хараат байна. Зургаан засаг захиргааны нэгж биеэ дааж, бусад нь төсвөөс хараат байгаа. Герман улсад гэхэд гурван муж нь бусдыгаа тэжээдэг. Манай орон нутгийн төсвийн бааз суурь их сул. Газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн татвар,  ХХОАТ-ыг аймаг нийслэл рүү биш сум дүүрэг рүү өгч байгаа. Ингэснээр энэ орлогыг хураах бизнесийн идэвхжлийг дэмжих зүйл явагдана. Энэ бол анх удаа хийгдэж байгаа төслийн томоохон реформ болж байна. Аймаг нийслэлд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг шилжүүлнэ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
энэ гишүүн
энэ гишүүн
2020-12-17 12:43

анх удаа, ганцхан удаа зөв юм дуугарлаа

Иргэн
Иргэн
2020-12-17 12:47

Дарга нарын том том өрөөнүүд,ландууд,том том ширээнүүд,том том санд�##�уудыг жижигрүүлэх хэрэгтэй.Тэд юу ч хийгээгүй байж ямба л сурсан байгааг хараад гадныхан,монголчууд бид хараад дургүй хүрдэг шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button