Нийгмийн

Он гарсаар согтуу жолооч осол гаргаж, 111 хүний алтан амийг авч оджээ

Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагын алба хаагчдын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 26129 зөрчлийг илрүүлж 26129 гэр бүлд учирч болзошгүй  хор, уршгаас урьдчилан сэргийлж ажиллажээ.

Гэвч  хайхрамжгүй  1094 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж 243 хүний эрүүл мэндэд хохирол учруулж, 111 хүний алтан амийг авч одсон харамсалтай мэдээ байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцогчдын 1,5 хувь буюу 286 нь явганаар хөдөлгөөнд оролцож байсан бол үлдсэн 98.5 хувь нь автомашин жолоодож хөдөлгөөнд оролцсон байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан хуулийн заалтыг жолооч бүр мэддэг ч энэ заалтаар нийт 20867 жолооч, дээрх үйлдлийг давтан гаргасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн заалтаар нийт 6478 жолооч, үүнээс нийслэлд 1236 буюу 19 хувь бүртгэгдэн шийтгүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БЭЛБЭСЭН ЭХНЭР
БЭЛБЭСЭН ЭХНЭР
2020-12-18 16:38

"СОГТУУ ЖОЛООЧ" НАРТАА ХУУЛИЙН ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ЯАРАЛТАЙ ОРУУЛААЧ ЭЭ????????!!! МИНИЙ ХАНЬЧ СОГТУУ ЖОЛООЧИЙН ГАЙГААР ХОРВООГ ОРХИОД 18 ЖИЛ БОЛЖ БАЙНА. ЯМАР АМЬДРАЛ ТУУЛСНЫГ ЭРГЭЭД САНАХ ХЭЦҮҮ....???? ТОРГУУЛИЙ НЬ 20,0 САЯ 30,0 САЯ БОЛГООД ӨГӨӨЧ!!!ЯМАР ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГ БОЛООД ХУУЛИАС АЙХГҮЙ ӨЧНӨӨН ХҮНИЙ АЛТАН АМИНД ХҮРЭЭД АЙЛ АМЬНЫ АМЬДРАЛД ГАЙ ТАРЬДАГ АРААТАНГУУД ВЭ??!!

Зочин
Зочин
2020-12-18 18:04

Бид короногоос илүү согтуу жолооч нараас айх хэрэгтэй юм бишүү. Согтуугаар жолоо барьсан хүмүүсийн жолоо барих эрхийг насаар нь хасч машиныг нь улсын орлого болгож байхаар хуульчилаач. Хамаг хүүхдээ �##�уулаад дууслаа.

ЭНЭ бол ЗЦГ муу ажиллаж байна гэсэн үг
ЭНЭ бол ЗЦГ муу ажиллаж байна гэсэн үг
2020-12-19 08:41

ЯАХААРАА согтуу хүн жолоо барьдаг юм вэ? ЗЦГ хүн согтуугаар жолоо барихгүй байх арга хэмжээ аваач. БОЛНО. АДАГЛААД согтуугаар жолоо барьв�##� эрхийг нь насаар нь хасаач. ЯАГААД хайрлаад байна вэ?

эгэл
эгэл
2020-12-19 11:47

Хууль зүйн сайд Нямбаатар аа Согтуу жолоо барьсан хүнийг жолоо барих эрхийг нь 10жилээр хасах өөрчлөлт оруулаач олон гэмт хэрэг буурна шүү

Холбоотой мэдээ

Back to top button