Сурвалжилга, Нийтлэл

ОЮУТОЛГОЙ: Хөрөнгө оруулагчид тохиролцлоо ч Л.Оюун-Эрдэнийн шахалтаас шалтгаалах ДАЛД УУРХАЙ

ШИНЭ МЭДЭЭ: Рио Тинто компаниас баталсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын шинэчилсэн төлөвлөгөөг Туркоиз Хилл тал хүлээж авлаа. Харин Оюу толгойн ТУЗ хүлээж аваагүй байгаа бөгөөд, тэд хэлэлцээрийн ширээний ард суух хүлээлттэй байгаа юм.


Арванхоёрдугаар сарын 16-нд Рио Тинто компани Оюу толгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлэхэд шаардлагатай хугацаа, бүтээн байгуулалтын зардлын талаар мэдээлэл хийсэн. Ингээд маргааш нь шинэ Гүйцэтгэх захирлаа сонгосон билээ.

Ингэснээр хөрөнгө оруулагч талаас гацаанд оруулаад байсан процесс хөдөлж эхэлж байгаа юм. 2019 оны долдугаар сард Рио Тинто гэнэтхэн геологийн тогтоцтой холбоотой тооцоолоогүй асуудал гарлаа гэж мэдэгдсэнээр энэ бүхэн эхэлсэн. Үүнээс хойш Оюу толгойн далд уурхайг 2022 оноос нааш ашиглалтад орохгүй, мөн 1.3-1.8 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэдэг мэдээлэл явж ирсэн.

Харин 16-нд Рио Тинтогоос өгсөн албан мэдээллээр шаардлагатай санхүүжилт 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдсэнээр 6.75 тэрбум болж, олборлолт 2022 оны аравдугаар сараас хийгдэж эхэлнэ гэсэн юм.

2015 онд үзэглэгдсэн Дубайн гэрээнд, уг санхүүжилтийг 5.3 тэрбум ам.доллар байна, 2021 оны нэгдүгээр улиралд олборлолт эхэлнэ гэж заасан байсан.

Харин одоо хоёр асуудал сонирхол татаж байгаа нь:

  • Рио Тинто, Туркоиз Хилл Ресурс нар уг нэмэгдэл 1.45 тэрбум ам.долларыг хэрхэн босгох
  • Монгол талаас хэлэлцээрийн ширээний ард Дубайн гэрээг цуцлах асуудлаар суух тухай яриа юм.

-ТУРКОИЗ ТАЛААС ТАВЬСАН СТРИЙМИНГ ХЭЛЦЛИЙН ХУВИЛБАР МАНАЙД АЛДАГДАЛТАЙ-

Нэмэгдэл санхүүжилтийг хаанаас босгох вэ гэдэг асуудлаар Рио Тинто, Туркоиз Хилл Ресурс нар одоо Олон улсын Арбитрын шүүх дээр “зодолдож” байгаа. Риогийн зүгээс Туркоизийн хувьцааг худалдаж, 1 тэрбум ам.долларыг босгоё. Үлдсэнийг нь олон улсын ББСБ-уудаас зээлье гэж хэлэлцээр хийсэн нь Туркоиз талд таалагдаагүй.

Ингээд “Анх тохирсон хугацааг сунгаж, санхүүжилтийг нэмж байгаа нь стратегийн хувьд нийцэхгүй байна. Бид алт олборлох эрхийг өөр компаниудад худалдах замаар санхүүжилт босгох, маргааныг гуравдагч талын оролцоотой шийдэхийг хүсэж байна” гэдэг агуулгаар Рио Тинтог Арбитрын шүүхэд өгсөн юм. Холбогдох контентыг энд дарж уншина уу.

Арбитрын ажиллагаа арваннэгдүгээр сарын 20-нд эхэлж, эхэлсэн даруйд Туркоиз Хилл Ресурс компанийн хувьцааны үнэ унаад, дараа нь өссөн билээ. Энэ нь Арбитр маргааныг Туркоизд ашигтай шийдэж магадгүй гэсэн бизнес эрхлэгчдийн төсөөлөл болов уу гэж шинжээчид үзсэн байдаг. Холбогдох контентыг энд дарж уншина уу.

Тэгвэл Туркоиз Хиллийн жижиг хувьцаа эзэмшигчид хэд, хэдэн хувилбар дэвшүүлж буй нь “айлгаж” байна. Тухайлбал тэд бонд босгох, эсвэл стрийминг хэлцэл хийх санал гаргаад буй.

Стрийминг хэлцэл хийгдвэл Монгол талд маш ашиггүй тусна. Энэ бол түүхий эдээ барьцаалж, зээл авах хэлбэр. Ингэхдээ зээл өгсөн талд түүхий эдээ тодорхой хугацааны туршид нэг тогтмол үнээр л худалдсаар байх юм. Өөрөөр хэлбэл ирээдүйд зэсийн үнэ ямар өндөрт хүрлээ ч анх хэлэлцээр хийгдсэн цаг үеийн доогуур ханшаар худалдсаар байна гэсэн үг. Гэтэл Гөүлдмэн Саксаас гаргасан тооцооллоор 2022 онд зэсийн үнэ тонн тутамдаа 10 мянган ам.доллар хүрнэ, цаашид ч өснө хэмээгээд буй.

Ингээд далд уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох тухай асуудал одоо Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээж байна.

-ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ШАХАЛТ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамгийн сүүлд Дубайн гэрээг хүчингүй болгох асуудлыг гаргаж тавина гэж мэдэгдчихээд байна. Үүний өмнө УИХ-ын чуулганы хуралдаан дээр ч энэ агуулгыг хэлж, “Рио Тинто удирдлагын асуудлаа цэгцэлчихвэл бид хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн” гэх утгатай зүйлийг ярьсан билээ.

“Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой” гээд хамгийн том стратегийн саалийн үнээнүүдийн менежмэнтийг ярьж яваа Л.Оюун-Эрдэнийн ил илэрхийлэмж нь “Монгол тал илүү ашиг хүртэх ёстой. Сая Эрдэнэт үйлдвэр Монголд эргэж ирсний ачаар тог, цахилгаан, ус, хогийн төлбөрийг тэглэхүйц хэмжээний ашигтай ажиллалаа. Оюу толгой ч ийм замаар ажиллах ёстой” гэх агуулга юм.

Ямартай ч Оюу толгойн ТУЗ-д туршлагатай, боловсролтой гэж харагдах хоёр хүнийг шинээр томилж, зөвлөлийн гишүүд бүтэн цагаар цалинжиж буй нь түүний хийсэн дэвшилтэт ажлуудын нэг.

Рио Тинтогийн удирдлагын асуудал гэдэг нь Австралид устсан соёлын өвүүдээс эхлэлтэй. Рио Тинто тус улсад хайгуулын олборлолт хийх явцдаа тэсэлгээний техник ашигласан нь хэдэн зуун соёлын өв, түүхэн үлдэц бүхий агуйг үгүй хийж орхисон юм. Үүнээс болж Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Жан Сэбастьен Жак ажлаа өгөхөөр болсон. Ийм учраас Монгол талаас хэлэлцээр хийе гэхэд “Бид удирдлагын түвшинд нүүдэл, суудалтай байна, дараа болъё” гэсэн утгатай хариу өгөөд буй талаар Л.Оюун-Эрдэнэ онцолж байлаа.

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Якоб Стаусхолм гэж хүн Рио Тинтогийн шинэ Гүйцэтгэх захирлаар сонгогдлоо. Тэр 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаа авах юм билээ. Ингээд харвал ирэх оноос Монгол тал Дубайн гэрээг хүчингүй болгох асуудлаар, Рио Тинтотой “тулах” уу гэдэг хүлээлт үүсчихлээ.


ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Рио Тинтогийн баталсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын шинэ тооцооллыг Оюу толгойн ТУЗ хүлээж аваагүй байгаа талаар нийтлэлийн эхэнд бичсэн. Харин Туркоиз Хилл Ресурс компани хүлээн авчээ.  Оюу толгойн хөрөнгө оруулагч энэ хоёр компанийн “зодоон” Арбитр дээр хүлээгдэж байгаа ч эв, эетэй байдлаар учраа олж магадгүй нь харагдаж байна. Нэг үгээр хөрөнгө оруулагч талын гацаа ирэх онд гарах төлөвтэй. Харин 2021 он гараад ‘удирдлагын хувьд асуудлаа шийдчихсэн’ Рио Тинтотой Монгол тал ямар хэлэлцээр хийх нь сонин байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-12-22 09:14

За Оюун-Эрдэнэ хүүгийн түүхэнд мөнхрөх үү эсвэл Баярцогтынхоо араас явах уу гэдэг нь шийдэгдэх нь дээ, Ард түмнийхээ т�##�д ажиллаарай хүү минь. Баярцогт шиг өмнө нь хэдэн хувьцаа авчихаад дараа нь түүнийгээ өсгөх гэрээ байгуулах чардайчихав даа. Тэгсэнээс үхсэн нь дээр ш дээ.

Зочин
Зочин
2020-12-22 09:24

Баярцогтын хаана ч хүрэхгүй

зочин
зочин
2020-12-22 12:04

багабанди өөрийгөө бодоод байр сууриа өгөхгүй юмаа хэл ам устай гэрээ хэлэлцээр сайн мэддэг хүмүүс монголын төлөө сайн дуугарах хэрэгтэй дээ манайхны юм мэдэхгүйг д�##�имдуулж муу хийсэн гэрээ гэж бид ойлгоод байна даа

Зочин
Зочин
2020-12-22 16:20

oyunerdened naidaj bga shu.

Зочин
Зочин
2020-12-22 16:23

bayartsogt zugeer l hulgaichid uilchildeg biye unelegch g###g. bi selengiin hun. zaluu humuus yumni uchir zui ur dagavariig olj jardag baih yostoi.

JDABE ТОМъёо БОДъё!
JDABE ТОМъёо БОДъё!
2020-12-23 02:19

ТОМъёо БОДъё!
(1.3-1.8)/2 = 1.55 vs 1.45 ялгаа байна уу?
Зөрүү нь нэмэлт хөрөнгө оруул�##�тын анх сан�##� болгосон маржингийн дунджаас 100$ саяаар дутуу. Яагаад анхаасаа �##�даатай ТЭЗҮ хийсэн юм бэ?
Зөрүү 100 сая ам.доллар чинь 3,300,000 монголчуудад дүйцүүлбэл нэгэнд маань 86 363 636₮
1 тэрбум 450 сая ам.доллар гэдэг чинь дээрх жишгээр нялх б�##�чираас өтгөс өвөө нэг хүнд
1 252 272 727 (Нэг тэрбум, хоёр зуун тавин хоёр сая, хочр зуун д�##�ан хоёр мянга, долоон зуун хорин долоон ₮)
Их мөнгө шүү! Сонирхуулахад, $1=₮2850 гэвэл:
Хийгдсэн хөрөнгө оруул�##�т : $5.3 = ₮15,105,000,000,090,600
Нэмж хийх хөрөнгө оруул�##�т: $1.55= ₮4,417,500,000,013,250
Нийт хөрөнгө оруул�##�т: $6.75= ₮19,237,500,000,134,700
Монголоор хэдэн төгрөг гээд хэлэх гээд үз дээ!

зочин
зочин
2020-12-23 09:46

Манай улс төрчид Оюутолгойгоос хувь аваад сурчихсан этгээдүүд ш дээ

gan
gan
2020-12-25 19:23

OyunErdene chadahgui too bodoj chadahgui hun yaj geree hiih ve? Joohon surjignej baigaad taarana daa haraad baihad busadiin hiiseniig uguiseghees uur chadah yum alga shig bna lee.zugeer uls turch uhaantai yumdaguudaa huurhii

нэр
нэр
2020-12-26 17:54

монгол хүмүүс оюу толгойн хувьцаанаас яагаад авч болдоггүй юм бол авмаар л байх юм

Холбоотой мэдээ

Back to top button