УЛС ТӨР

Ломбардын сарын хүүг 3, алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын асуудлыг түр зохицуулах хуулийн төсөл өргөн барьж буй талаар мэдээллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлэхдээ “Ломбардын хүү, алданги, хураамж өндөр байдаг. Иргэдийн хөрөнгийг багаар үнэлж авах, эдийн засгийн хүндрэл үүсэх нөхцөл байдал бүрдчихээд байгаа юм. Мөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд төдийлөн хяналт тавьж чадахгүй байна.

Тиймээс зохицуулалтгүй үлдсэн энэ салбарт зохицуулалт хийж, бизнес эрхлэгчдийн дэмжих, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг боловсруулан өргөн барилаа. Засгийн газраас ломбардтай холбоотой тусгайлсан хуулийг УИХ-д өргөн барих юм байна. Гэхдээ энэ хууль батлагдтал энэ салбар зохицуулалтгүй явахаар байгаад байна. Хуулийн төсөлд долдугаар сарын 01 хүртэл ломбардын сарын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх, алданги 0.5 байсныг 0.2 хувиас хэтрүүлэхгүй байх, мөн иргэдийн барьцаа хөрөнгийг долдугаар сарын 01 хүртэл зарж борлуулахгүй байх зохицуулалт тусгалаа. Улаанбаатар хотод бараг 1000 ломбард үйл ажиллагаа явуулж байна. Үүний цаана маш олон хүний эрх ашиг яригдаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Дараагийн тогтвортой үйлчлэх хууль гарах хүртэл буюу долдугаар сарын 01 хүртэл авч хэрэгжүүлэх хууль гэж ойлгож болно. Цар тахал дотооддоо алдсан 11.12-ны өдрөөс эхлэн 12.22 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ломбардтай байгуулсан гэрээнүүд энэ хуулийн төсөлд хамаарна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Анхаа
Анхаа
2020-12-22 12:20

Хуцөөө банкааа ингэж чадахгүй бжэээж

Irgen
Irgen
2020-12-22 12:28

Tegvvl ajillax gazar ugasa baixgvn bn. Xvnii Ed xorongiig baga tsalingaar xen manaad suuj bxawde. Lombardgvi bolchul irged l xoxirno.

Зочин
Зочин
2020-12-22 12:32

Сайн ломбардын хүү, �##�данга гэж аймшиг байна ааааааа

Зэвүүн гар
Зэвүүн гар
2020-12-22 13:30
Reply to  Зочин

Үнэндээ ломбард гээд үхчих гээд байгаа болхоос биш банк банк бус ломбарданаас илүү хүү авдаг шдээ. Юугаа ч мэдэхгүй байж битгий ингэж мэдэмхийр. Яг цагаа тулаад мөнгө хэрэг болоход банк чирэгдэл дара�##��##� бүрдүүлэх бичиг баримт их шүү дээ. Ломбарднууд л хэрэг болж байна.

Хуцна биз
Хуцна биз
2020-12-22 12:56

Хахаха, та нар дээрэлхэх юмаа олсон уу, Сайн ломбардны эзэд юм уу эд нар

Bat
Bat
2020-12-22 13:17

lombard humuusiin engiin jijig heregleeg hangaj jijig ergelddeg yamar bank bbsb shig luivarchidiin ih mungiig ergelduulj ih hemjeenii huu olj bgaa bish buh ersdelee 100 % uursnuu daaj ajilladag zunduu hulhiduudag uursnuu l daadag

Отгоо
Отгоо
2020-12-22 13:24

Албаар иргэдийн чух�##� үйлчлүүлдэг газрыг хавчаад байх юм. Хүнд үед ломбард л хүүгээ хөнгөлсөн зарим нь бүр 14 хоног хүүгүй сунгасан. Тэгэхэд банк ббсб огтхон ч хөнгөлөөгүй шүү дээ. Эхлээд их мөнгөн дээр эргэлддэг газруудаа л цэгцэл.

Гүн бодогч
Гүн бодогч
2020-12-22 13:35

Иргэд ажилтнууд ломбардууд түрээслүүлэгчид интернет программ дохиолол mobi sky unitel засварчид гээд бүгд хохирно доо. Энд зөвхөн ломбард хохирохгүй.

Хийх ажилгүй авгай
Хийх ажилгүй авгай
2020-12-22 14:27

амныхаа зоргоор ч�##�чих юм

иргэн
иргэн
2020-12-22 15:58

Ломбард бол яахавдээ харин ББСБ,ХЗХ бол хүү өндөр эдгээрт төрөөс зохицуул�##�т хийж өгвөл зүгээр даан ч ББСБ,ХЗХ д бол их хур�##� засгийн газрын гишүүд дарга нарынх байдаг болхоор тэд яагаад ч хөдлөхгүй ярих дургүй байгаа юм.Өөрсдийнхөө мөнгийг иргэдээс өндөр хүүтэй буцаан шулж байгаад түмэн олон дургүй юм угтаа бол тэдний мөнгө биш улсаас хулгайлсан мөнгө юм гэдгийг иргэд мэддэггүй нь харамс�##�тай,өрөвдөлтэй

Гүнж
Гүнж
2020-12-22 22:56

Хаха хол очиж хуц

Өлзий
Өлзий
2020-12-23 19:21

Хувь хүмүүс хоорондоо 2,5% хувиас бас хэтрэхгүй байх �##�данги мөн 0,2 хувь байхаар бас хууль н да тусгаач өдрийн хүү гэдгийг байхгүй болго

Холбоотой мэдээ

Back to top button