УЛС ТӨР

Т.Мөнхсайхан, Д.Нямхүү нарын “ХЭРҮҮЛ” УОК-ын түвшинд хүрч, ШИЙДЭЛГҮЙ ГАЦЖЭЭ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын үл ойлголцол УОК-ын “шүдний өвчин” болжээ. ХӨСҮТ-ээс өвчтөн шилжүүлэх яамны чиглэлийг Д.Нямхүү дарга эсэргүүцсэнээр тэдний маргаантай байдал саяхан  хэвлэлд ил гарсан. Гэвч бодит байдал дээр Т.Мөнхсайханыг сайдын ажлаа авснаас хойш тэдний харилцаа “сайнгүй” явсаар саяхан тэсэрсэн  гэх яриа хөшигний ард хөвөрч буй.

-Я.СОДБААТАР ХЗДХ, ЭМЯ, МХЕГ-ЫН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГААР ХӨСҮТ-ИЙГ ШАЛГУУЛСНЫ УЧИР-

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатарын захирамжаар ХӨСҮТ-ийг ХЗДХ, ЭМЯ, МХЕГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч шалгажээ.  ХӨСҮТ дээр ер нь л хэрэг бишдээд байна гэх сэрүүлэг УОК-ын түвшинд яригдаж, Т.Мөнхсайхан эл сигмент рүү анхаарч өгөхийг Шадар сайд Я.Содбаатараас гуйсан гэх мэдээлэл байгаа юм.

Шалгалтаар ХӨСҮТ-д хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн гэх дүгнэлт гарсан талаар албаны эх сурвалж мэдээлэв. Тухайлбал,

-Цалин урамшууллын нэмэгдэл ажилчдад зүй  ёсоор олгогдоогүй.

-Хүний нөөцийн урт хугацааны бодлогогүй ажилласан учраас ачаалал нь дээд цэгтээ тулж, ажилчид хүнд нөхцөлд орсон,

-Эмнэлгийн бохирын систем онц аюултай түвшинд хүрсэн,

-Халдвар шууд тархах нөхцөл байдал бүрдэж, эрүүл ахуйн горим алдагдсан,

-Халдварын бүс рүү ордог зарим энгийн ажилчдаас PCR огт авч байгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн гэх.

Цагдаа, Тагнуулын албад оролцож, 14 хоног үргэлжилсэн  уг ажлын хэсгийн шалгалтын дүн УОК дээр нээлттэй яригдсан бололтой. Шадар сайд Я.Содбаатар саяхан мэдээлэл хийхдээ “ХӨСҮТ дээр халдвар хамгаалалт алдагдсан” гэх агуулгыг онцлоод өнгөрсөн. УОК-ынхан ингэж ХӨСҮТ-ийн бодит нөхцөл байдлыг дүгнэн үзэх болсон нь салбарын сайдтай Д.Нямхүү эмчийн огт ойлголцохгүй байснаас үүдсэн гэх хардлага төрүүлж буй.


Д.НЯМХҮҮ: Т.МӨНХСАЙХАН САЙДТАЙ МУУДСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

Бичвэрийн эхэнд онцолсончлон, Т.Мөнсайхан сайд, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нар эхнээсээ нэгнийгээ “таалаагүй” гэх. Сайд нь ажлаа авсан даруйдаа ХӨСҮТ-д анхаарсан ч Д.Нямхүү эмч түүнийг үл тоосон гэх мэдээлэл УОК дотор байгаа юм. Ард түмний баатар болчихсон хүнтэй залуу сайд хэрхэн харилцах учраа ч олоогүй байж мэдэх.

Харин ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн хувьд “Би Т.Мөнхсайхан сайдтай муудсан зүйл байхгүй. Хандив, урамшууллыг ном журмын дагуу зарцуулж ирсэн. Жолооч нар дээр ч бужигнаан үүсээгүй. Халдварыг дарах гэж бүх чадлаараа хичээж байна” гэх энх тайвны агуулгатай хариулт өгөв. Харин хөшигний ард тэднийг ил тод хэд хэдэн удаа муудалцсан гэх мэдээлэл бий.

Өнгөрөгч аравдугаар сард ХӨСҮТ-ийн хэсэг жолооч яамандаа хандаж “Тос масло ч сольж өгөхгүй, эрсдэлтэй хүнд нөхцөлд ажиллуулж байгаа ч хайхрахгүй байна. Машинаа ч грашт тавьж чадахаа байлаа” гэсэн агуулгаар гомдол гаргаж, шийдүүлж байсан гэх. Энэ талаар ХӨСҮТ-ийн жолооч “Нэг удаа бужигнах нь бужигнасан. Би нарийн санахгүй байна. Бид маш завгүй ажилладаг” гэх хариулт өгөв. Жолооч нарын ажил хаялт зарлана гэж бужигнасан явдлыг ахуйн байдлыг нь яамнаас сайжруулах чиглэл өгч, “дарсан”  гэх мэдээлэл  бидэнд ирсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: Д.НЯМХҮҮГ АТГ, ЭЦГ, ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРААС ШАЛГАХ БОЛСОН НЬ ҮНЭН

ХӨСҮТ-ийг ХЗДХ, ЭМЯ, МХЕГ-аас бүрдсэн ажлын хэсэг шалгаж, хандив урамшуулал, төслийн зарцуулалт тэргүүтэй асуудлаар нарийвчлан шалгах хэрэгтэй гэж үзсэн талаар эх сурвалж баталж байна. Энэ хүрээнд ХӨСҮТ-д Үндэсний аудитын газраас санхүүгийн зарцуулалтыг нь хянах, АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас хандив урамшууллыг хэрхэн зарцуулсан асуудлыг хянан үзэх хувилбар яригдсан гэдгийг хуулийн чиглэлийн эх сурвалж бататгав.

Гэхдээ одоогоор шалгалт албан ёсоор эхлээгүй байгаа бололтой. Учир нь, АТГ-аас “Д.Нямхүүг шалгаагүй” гэдгээ мэдэгдсэн удаатай. Цар тахал дөнгөж дэгдэх үеэс их хэмжээний хандив цугларч, зарцуулалт нь тодорхойгүй байдлаар замхарсан. Тухайн үед эрх мэдэл эдлэгсэд шалгагдана гэх агуулга эрх баригч нам дотор яригдах болсоор нэлээд удсан нь нууц биш. Ерөнхийлөгч ч үүнийг сануулсан. Гол нь,  дотоодын дэгдэлтийн үеэр энэ асуудал тэсэрч буй нь зохимжгүй  өрнөл болж хувирав.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: БЗД-ийн эмнэлэгт халдвар тархсан нь ХӨСҮТ-ээс улбаатай гэдгийг албаныхан тодотгосон нь учиртай. Түүнчлэн Сэлэнгэ аймагт бүр аравдугаар сарын сүүлээр голомт тарчихсан байсан гэж яригдаж буй. Энэ бүхэн юу хэлж байгаа вэ. ХӨСҮТ халдвар хамгааллын дэглэмээ хяналтаасаа алдаж, дотоодод тараасан гэх логик уншигдаж байгаа нь нууц биш. Нөгөө талд ковид гэдэг дайсантай тулж буй Д.Нямхүү “од” болж, ард түмний баатар болсон.

Шинэхэн сайд нь ажлынхаа хэвэнд орох гэж хэсэг мунгинаж, Д.Нямхүү “хэт дүрдээ орсон” ч ил харагдаж байгаа үнэн. УОК эдүгээ ХӨСҮТ-ийн асуудлыг, Д.Нямхүү эмчийг хэрхэн зохицуулахаа мэдэхээ байж, “Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн дүрдээ хариуцлага тооцож, өөрсдөдөө гал дуудах эрсдлээс эмээсэн” байдалтай суугаа логик уншигдаж буй. Ийм хэцүү цагаар голомтыг дарах учиртай ХӨСҮТ, бодлогоор хангах ёстой ЭМЯ-ныхан хоёр тийшээ хараад суучихсан нь эрхгүй анхаарал татах асуудал юм. Хэдий нууцлалаа ч энэ асуудал ил болж, жинхэнэ утгаараа тэсэрч дэлбэрэхэд бэлэн болжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

71 Сэтгэгдэл

  1. Нямхүү дүрдээ орж гэж сэтгүүлч дүгнэжээ сайд нь бас эвээ олж хармлцах гэжзоьж байгаа бололтой хүк ийм юман дээр тас загнах хэрэгтэй

    1. Би та тэнэгүүдэд үнэнийг өчье юу вэ гэдгийг. Нямхүү хэзээ ч үйл ажиллагаа руу орж байгаагүй. Цаагуураа мөнгө төгрөг нааш цааш зувчуулах тийм юмандаа л сайн. Өвчтөнүүдтэй тулж байгаагүй тулах ч гүй . Сайд сарангэрэлтэйгээ баахан энэ хоёр эдгээцэн юм шиг л шоу хийцгээсэндэг. Хоёрт. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга . Төмөрбаатар гэж . Хүрэлсүхийн 60 тэрбумтангуудын . Бадамжунайтаны найз байгаа. Түүнийг хусах хэрэгтэй гахай хоншоорлосон янзын нөхөр байгаа тэр тэндэр томилгоо мөнгө авилг#### хор наадуулах гээд мэдэхгүй ч юм байхгүй

          1. Нямхүү х####агдв#### сайд, УОК ийн дарга огцрох болох юм шигээ яагаад гэвэл адилхан хамаатай шүү дээ. Гэхдээ энэ чинь аймшигтай тах#### учраас одоо учраа ололцоод цааш явах нь зөв юм шигээ

    2. Saidiig demjij baina uvchnuur dalimduulj shantaaj hiij baigaa yuch hiideggyi Reklamdah durtai arhi chin Nyamhuugees salah tsag bolson 17 jil udirdsan HSYT hemeeh Tom Emnelgiin baigaa tsaraig haral daa Said uuriin erh hemjeendee shiideed #### uul. Eruugiin elmentuudeer daramtluulana. Ene Emnelgiin zahiin hyn helne dee

    1. Нямхүү ажлаа сайжруулах арга хэмжээг авах боломж олгоод чадахгүй бол өөрчлөх тухай ярих нь зөв байхаа ингэж байж хүн гарзанд гаргаж болохгүй шүү ####ь болох учир зүйгээ олж эх орон олны нийтлэг эрх ашгийн төлөө ажилламаар байна шүү.

  2. Монголчуудын нэг тэнэг зан?! Хоорондоо үргэлж тольхилцдог?!… Гэхдээ Нямхүү эмч гавьяагаа байгуулчихсан хүн гэдгийг мартаж болохгүй?! Монгол өрх бүрээс нэг хүн PCR шинжилгээнд хамруулна гэсэн санаачлага бол зөв санаа байсан гэж боддог?! Яс юман дээр жигнэж үзвэл Нямхүү эмч л арай жин дарах байхдаа?! Нялх сайд үүнийг санаж явахад илүүдэхгүйдэа?!?!?!..

    1. Нэг их Сайд дарша болохоороо л Төрийн өмчийн байгууллагуудын дарга нарыг сольдог солиотой зангаа ыолимоор юм

  3. УБ хотын дүүргүүдийн хамгийн гайгүй барилгатай БЗД ийн эмнэлгийг ХЭН гэгч өмчилж авсан юм вэ? ХЭН гэгчийн оролцоотой хувьчл#### явагдсан юм вэ? ЭНД ЭМЯ ны яаж оролцсон юм вэ?

  4. нямхүү чи луйварчин шүү дэ !!! наад эмнэлгийнхэн анагахынхан хэлээд өгнө дө бүгд мэднэ чи өөрөө явсан н дээр удахгүй чиний булхай илэрч чамайг бүгд дэвслэх болно

  5. Nyamhuu emcheeree buu orolddoo.MGL chuud eruul baih l chuhal shuu.Yamarch hund yed shalgalt tsag hugatsaandaa hiine l biz dee.HOSUT d busad sanhuu orlogch mergejilten emch nar baigaa.Ted nar ni shalguulchih bailgui.NYAMKHUU doktor bol ard tumnii baatar Emch munuus mun.Huvi hunii huvid ch zuv hun shuu.Zaluu saidtaigaa gar niilen saihan ajillaarai.AMJILT

  6. Нямхүүд буруу юм байхгүй. Ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Нямхүүд Ард түмний баатар цол өгье! Нямхүүгийн ажлыг авах санаатай хогийн гарууд ойрхон нь байгаа.

  7. нямхүү гэдэг эргүү мөртлөө худгайч новш ер яиар ч ажил хийгээгүй зүгээр хэвлэлээр юм хийж байгаа гэж ярьсан

  8. Баянзүрхийн эмнэлэгээ хянаж чаддаггүй нь батлагдаж бөөн гай зовлон. Тийм учир ЭМ Я ч бай ер нь хаа сайгүй ажлаа хийхгүй турш л авилга мөнгө боддог бололтой юм!!! Яачихсан хөгийн юм дээ

  9. huurhii dee
    10 sard selenge aimagt eruul mendiin said ochood ulaan hivsn deer alhaad l bsan te
    tend l golomt bsang medeegui baysaad l nyamhuu bugd yvj bsan

    1. Sarangereliin gabiya gej uy bh be dee. Medical Science-iin talaar mun Gamshigtai temtseh talaar 00 medlegtei hun shuu dee. Harin Enkhtuvshin Shadar said arai hashir hun turshlagaaraa ajillasan bh shuu.

  10. ajlaa xiij baigaa xumuusiig shantaajlaad daramtlaad baisan xumuus odoo xaldvar ilersen ued tag chig bolood garch irexgui baigaa biz dee. tuxain urd tegeed l arga xemjeegee sulruulsan tegeed daraa ni ilerlee shuu dee. tusain ued ni xaldvart uvchin togloom bish shuu gedgiig xeleed anxaaruulaad l baisan shuu dee

  11. УОК ын арчаагүй хий сүржигнэсэнээс хойд хил, тусгаарл####т буруугаас ийм эдийн засгийн сүйрэл рүү түлхэсэн гэж харагддаг. Одоо төсвийн мөнгөөр г#### унтраах гэж цацаад ч хэцүү болсон. Огцоруулж сольж шинэ тактикаар ажиллахгүй бол бараг л хожигджээ.

  12. Monxsaixan said bolson daruidaa Sarangerel Nyamxyy nariin balgiig ert il bolgoj gargaj tavix estoi baisan.Dyrdee itgesen ene chadvargyi Nyamxyyg buruu ajillaad baina aa gesen ard tymnii gomdliig sonsox l estoi baisan.Mergejliin xyneer said tavilaa gej olzuurxtal mon l shinjlex uxaanch bus yum yarij erdemtdees deegyyr garax geed baraxgyi odoo yu bolj baigaag xarj baigaa biz dee !!!

  13. ТӨР ЗАСАГ МИНЬ ТӨВШИН БАЙХ БОЛТУГАЙ. НЯЛХ СЭНГҮМ НАРЫН ҮГЭЭР ТӨРИЙН АЖЛЫГ ХИЙЖ БОЛОХГҮЙ. НЯМХҮҮ ЭМЧИД ГАВЬЯАТ ӨГӨХГҮЙ Ч, ГАЙНД НЬ ГАРГАЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ ОЙЛГООРОЙ. ШИНЭ САЙД ЗОРИГТОЙ БАЙЖ БОЛОХ Ч АЛДАА ГАРГАВАЛ ДЭЛМЭЭР АЛДАХ ГЭЭД БАЙНА ШҮҮ. БҮҮ ДЭВЭРГЭ, БҮҮ ДАВРУУЛ….

  14. УОК, ЗГ өөрсдийн зуурсан бантанг өөрсдөөсөө ########уулахын тулд Хөөрхий муу Нямхүүгээр сор з####аад өнгөрөөх гээд байгаа юм биш үү. Манай ХӨСҮТ байтугай өндөр хөгжилтэй орнуудын Х####вартын төвүүд дээр ача######## хэтрээд х####двар ####дагдах явд#### гараад байгаа шүү дээ. Хичнээн эмнэлэгийн ажилчид бурхан болов доо.Энэ ЗГ ямарч бэлтгэл хангасан юм байхгүй хий л попорсоор байгаад дотоод доо х####двар ####дсан хариуцлагаа хүлээх хэрэгтэй.

  15. Х####двар тарх####тыг хязгаарлах т####аар ХӨСҮТ маш ханг####тгүй ажилласан. Амбасэлмаа гэж барин тавин авгай өвчний нууц хугацаагаа ч мэдэхгүй, эрдэмтийн шүүмжийг цаг тухайд нь авч ажилласан бол байд#### өөр байсан. Мөнхсайхан сайд хүлээцтэй хамтарч ажилласан байх. Одоо зоригтой Нямхүү, Амбасэлмаа г.м хүмүүсээ сольж ажлаа сайжруулах цаг болсон. Бүтэн жил сүржигнээд, байд#### улам муудсаар байна!!

  16. Нямхүү эмч хамгийн сайн нь Нямхүү эмчийг х####ж өөрчилж огт болохгүй. Ерөөсөө болохгүй. Хүн өөрчилмөөр байв#### Мэндсайханыг өөрчил

  17. Нямхүү хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ Ийм онцгой цаг үед ХӨСҮТ ыг х####дварын голомт болгосон. Х####двар хамга####лын дэглэм ####дагдсан энэ т#### дээр ажил хариуцсан Нямхүү юу ч хийсэнгүй. Нямхүүгийн хийдэг ажил бол өөрийгөө нийгмийн сүлжээгээр магтуулж ####дар нэрийн төлөө хөөцөлдөхөөс өөр юуч хийсэнгүй маш хариуцлагагүй хүн гэдэг нь тодорхой л харагдаад байна. Маш их шун####тай ер нь буруу гарын хүн гэж ярьдгийн байна лээ анх Элбэгдорж дарга болгож байсан. Мэдлэг боловсрол гэхээр юм байхгүй арын ха####гаар ####бан туша####аараа доктор болсон гэдэг энэ хүнийг сайн ш####гах хэрэгтэй

  18. Нямхүүг өөрийгөө хамга####уулдаг хэдэн троллтой юм шиг байгаам кк зарим нь ч яахав учраа мэдэхгүй намирдаг гарууд тэрнээс биш юм мэддэг хүмүүс Нямхүүг дэмжихгүй ээ

  19. Нямхүү энхийн цагаан тагтаа биш. Увайгүй л этгээд. Олны дунд өөрийгөө л од болгож суртчилж ирснээс үндсэн ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж ажилласан уу гэвэл өөр л байх. Ш####гах ёстой бол ш####гаж хариуцлага тооцох ёстой бол тооцох л хэрэгтэй.

    1. нэг хүний гавьяа гэж юу байхав хамт олон нь ам муутай байгаа нь нэг юм хэлээд бнадаа нэг ажил дээр удчихаар хүний үг сонсохоо больдог т#### бий тэр их хандив тусламжийг яаж зарцуулав сайхан үг хэлээд л аваад байсан гүйцэтгэл юу болов

  20. Монголд том ####бан туша####д шударга хүн ажиллах боломжгүй. Юм “олж” олсон юмаа бүүр томчуудтайгаа хувааж байж л сууд#### дээрээ үлддэг схем бүхий тогтолцоо ажиллаж байгаа. Тэр олсон юмны зарим хэсэг нь сонгуулиар тараагддаг. Зөв тарааж чадсан томчууд сууд#### дээрээ үлддэг. Доржзодсон гэдэг эр ийм тогтолцоо байгааг ард түмэнд илчлээд ####уулах шахаж билээ.

  21. Энэ Нямхүү эрүүл ахуйч( эмч биш) хандив мөнгийг хамж идсэн дээ. Маш их баяжсан хүн. Дарамтлагч.
    Яамнаас өгсөн шийдвэр, ажлыг огт хийдэггүй угаасаа чаддаггүй, эмнэлэг дээр хандив авах гэж л очдог. Хуурамч нэг их ажил хийж байгаа юм шиг дүр үзүүлсэн хүн. Бүр иргэд тархиа уга####гачихсан. Яг юу хийсэн гэж бодож, төсөөлөөд байдаг юм бол? Х####атаа өмсөөд өвчтөнүүдийг эмчлээд явж байдаг гэж төсөөлдөг юм бх даа?

  22. Нямхүү анхнаасаа л муу ажилласан. Манайхан харин баатар болгосон. Заригийн өнөрөөгийн тавьсан асуултууд ч зөв байсан. Яг үнэндээ коронатай 2 ч хүнийг гаргаад явуулсан. Аз болж тарх####т явагдаагүй. Одоо болно биз дээ

  23. Хүрэлсүх ажлаа олигтойхон хийгээд энэ хүмүүсийнхээ учирийг олоочээ. Ковид оос өмнө сүр данзан байсан одоо бол үхсэн гөлөг болжээ

  24. БИД ХҮНИЙ ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ТОГТООХ ЭРХГҮЙ. ГЭХДЭЭ НЯМХҮҮ САЙН БАЙСАН Л ЮМ БОЛ ЖОЛООЧ НАР ТОС МАСЛО СОЛИХ МЭТИЙН АСУУДЛААР БУХИМДАХГҮЙ БАЙСАН. БАС ХАНДИВЫН МӨНГӨ ШИЛЭН ДАНСААР БҮГДЭД ИЛ ТОД БАЙХ БАЙСАН. СҮҮЛИЙН ҮЁД ДҮРДЭЭ ИТГЭЭД НАМАЙГ ХЭН ХЭЛЭХЭВ НОХОЙГ ХЭН СААХАВ ГЭГЧ БОЛСОН НЬ ҮНЭН. ЭНЭ ЯНЗААР ЯВБАЛ НӨГӨӨ НОХОЙ ЗАГДААГЫН АРААС ЯВАХ НИГҮҮРТАЙ .

    1. Та хоёр эв нэгтэй байж зөвшилцөн хамгийн зөв шийдвэр гаргаж ажиллаарай. Ард түмэн та хоёрт итгэж найдаж байна. Энэ цар тах####аас л эсэн мэнд с####гаад ####ь.

  25. Гол нь еруул мэндийн яам чинь бодлогоо зов гаргаж барьж чадсангуй зугээр л нэвтруулэг хотлогчийн дурээс ер хэтрэхгуй байхад гол асуудлыг з####дварт барьж байсан биздээ. Яам телевизийн хотлогч хиийж асуултандаа ч хариулж чадахгуй бух юманд нь хоорхий Амбасэлмаа гуай оорийн хэмжээндээ хариулж ирлээ энийг бух монгочууд одор бур харж байна . Торийн нарийн нь анх удаагаагарч ирлээ ямар ч баримтлах бодлого ярихгуй юм . Энэ хэцуу уед эв эеийг ####д####гуй баймаар юм. Одоо тэгээд з####дварт буруутай юу, яам нь яамар буруутай вэ тэгвэл

  26. Ш####таг хайсан зөрчлүүд байна даа, монголын нөхцөл ямар билээдээ, Нямхүүгийн зөв, шинэ сайд зохион байгуул####т муутай нь харагддаг; Содбаатар Мөнхсайханаа хамга####ах санаатай Нямхүүгийн зөв болохоор яаж ч чадахгүй байх шиг байна, ш####г####т оруулж өө хайлгаад байх шиг !

  27. Та нар заав#### Х####двартын эмнэлэгээр очиж узээрэй !!! Нямхуй бол жинхэнэ худлаа гар байх болно!!! Х####дварт бол ядуучуудын эмнэлэг !! Би эмч биш энэ с####барт танидаг сувилагч ч байхгуй !! Аль ч эмнэлэгийн дарга ####иагаа ####дсан авилагач байдаг!!! Энэ ковидоор Нямхуй мэтийн бас Амбасэлмаа бас бус чадваргуй нохдыг ########уулж хариуцлага тооцох хэрэгтэй !!!

  28. udwaliigaa korona duustal blgaj bhgudee. uchraa medku bandiig ih ajiliin uyer tawij nuguuh n uuriiguu haan bolson aytai gamshgiin uyd achaan deer achaa nemj bdg. ehnese gar niilj zutgej bsan udwaltaigal bh bj. udwaliin uyd zger l bsan said nertei ene neg ym dargarhaj deegur harj gar niilj tsug zutgej chadkul bndag udwal shig hden udur emch nartaagaa oirhon tsug ajillaj chadku archaagui ym

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button