ДЭЛХИЙСошиал трэндСПОРТ

Неймартай холбоотой хүчирхийллийн хэргийг хүчингүй болгожээ

Хүчингийн хэрэгт буруутгагдаад байсан Бразилийн үндэсний шигшээ багийн хөлбөмбөгчин Неймартай холбоотой хэргийг мөрдөн шалгалтын явцад хүчингүй болгосон байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, цагдаа нар Неймарыг хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгах нотлох баримт олоогүй бөгөөд прокурорын газар энэ шийдвэрийг 15 өдрийн дотор давж заалдах боломжтой гэжээ.

Санту-Амару хотын цагдаагийн хэлтэс өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Неймарыг хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгасан мэдэгдлийг хүлээн авчээ. Хэрэг Парис хотод тавдугаар сарын 15-нд болсон хэмээн нэгэн эмэгтэй мэдэгдсэн гэнэ. Түүнчлэн тэрээр Неймартай Инстаграмаар дамжуулан танилцсан гэжээ.

Хэвлэл мэдээлэллээр энэ тухай тархсаны дараа тамирчин залуу мэдэгдлийг няцааж буйгаа Инстаграмын дагагчиддаа хандан илэрхийлжээ. Мөн өөрийг нь буруутгасаныг няцаахын тулд Инстаграмаар харьцсан эмэгтэйнхээ зургийг зөвшөөрөлгүйгээр нийгмийн сүлжээнд байршуулсан байна. Гэвч түүний энэ үйлдэл тамирчин залууд өөр нэг эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button