ДЭЛХИЙУРЛАГ

Дисней компани 7.67 тэрбум ам.доллар олж дээд амжилт тогтоожээ

Дисней компани энэ жил 7.67 тэрбум ам.долларын орлого олж, дээд амжилт тогтоожээ. Үүнээс 5.09 тэрбум ам.долларын орлогыг гадаадын орнуудаас цуглуулсан байна. Ийнхүү Холливудын студи анх удаа олон улсын зах зээлээс 5 тэрбум ам.доллароос дээш орлого олсон тохиолдол болов.

Дисней компани 2016 онд 7.61 тэрбум ам.долларыг олсон нь тэдний гаргасан өмнөх амжилт байсан юм. Одоогийн байдлаар тус студийн гурван кино нэг тэрбум ам.долларыг давсан орлого олжээ.

  • Marvel Studio-ын “Avangers:End Game”- 2.79 тэрбум ам.доллар
  • “Captain Marvel” 1.23 тэрбум ам.доллар
  • “Aladdin”- 1 тэрбум ам.доллар /өнгөрсөн долоо хоногийн байдлаар/

Түүнчлэн “Lion King” кино нээлтээ хиймэгцээ хоёр долоо хоногийн дотор 962 сая ам.долларыг олсон бол “Toy Story 4” ирэх долоо хоногт 1 тэрбум ам.долларын орлогод хүрэх магадлалтай байгаа аж. Ингэснээр Дисней нэг жилийн дотор 1 тэрбум ам.долларын орлого давсан 5 кино бүтээж 2016 оны амжилтаа эвдэх юм.

Дисней студи энэ жилийн талархлын баяраар "Frozen 2" киноныхоо нээлтийг хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна оны сүүлээр “Star Wars: The Rise of Skywalker” киноны нээлт болох аж.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button