ДЭЛХИЙСошиал трэндСПОРТ

Роналдуг үзэж чадаагүй Өмнөд Солонгосчууд тасалбарын мөнгөө авахаар шүүхэд ханджээ

Өмнөд Солонгосын мэргэжлийн хөлбөмбөгийн байгууллага болох K League өнгөрсөн долоо хоногт Сөүлд үзүүлэх тоглолт хийсэн Италийн Ювентус багт эсэргүүцлийн захидал илгээсэн байна.

Италийн аварга багтай Өмнөд Солонгосын лигийн бүх оддоос бүрдсэн баг нөхөрсөг тоглолт зохион байгуулжээ. Энэ үеэр италичууд хариуцлагагүй, дээрэнгүй зан гаргасан нь солонгосчуудыг гонсойлгосон аж.

Тодруулбал, тоглолт оройн 20:00 цагт эхлэх байсан бол Ювентус багийнхан 20:15 гэхэд хүрээлэнд ирж, тоглолт товлосон хугацаанаасаа нэг цагаар хоцорч  эхэлсэн байна.

Тоглолтыг үзсэн 63,000 хөгжөөн дэмжигч Ювентусын од Криштиану Роналдуг талбайд ганц ч удаа гараагүйд сэтгэл дундуур буцжээ. Роналду арав гаруй жилийн дараа анх удаа Сөүлд ирж байгаа тул түүний тоглолтыг үзэх хүсэлтэй олон хүмүүс байжээ. Тоглолт 90 минутын турш үргэлжилж, 3:3 харьцаатай өндөрлөсөн байна.

Түүнчлэн Ювентус баг тоглолтын цагийг богиносгох шаардлагыг зохион байгуулагчдад тавьж, зөвшөөрөхгүй бол талбайд гарахгүй хэмээн сүрдүүлсэн гаж.

“Гэрээгээ зөрчиж, Роналдуг тоглуулаагүй Ювентус клубт бид эсэргүүцлийн захидал илгээсэн” хэмээн K League-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Тэд захидлаа Италийн Serie A мэргэжлийн хөл бөмбөгийн лиг, Азийн Хөлбөмбөгийн Холбоонд тус тус илгээн гомдол гаргажээ.

Роналдуг хамгийн багадаа 45 минут талбайд тоглуулах гэрээг Ювентусыг зуучилсан “The Festa” агентлагтай Өмнөд Солонгосын лиг байгуулсан гэнэ.

Иймд хохирлын хэмжээг тооцоолсны дараа “The Festa” агентлагаас нэхэхээр K League ажиллаж эхэлжээ.

Мөн Роналдугийн тоглолтыг үзэж чадаагүй 2,000 гаруй хөгжөөн дэмжигч тасалбар худалдаж авсан мөнгөө буцааж авахаар шүүхэд ханджээ. Тасалбарын үнэ 30,000-400,000 ($25-$338) воны хооронд байсан бөгөөд Роналдуг тоглох тухай сурталчилгааны дараа ердөө 2.5 цагийн хугацаанд зарагдаж дууссан байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-07-30 20:40

Од гэж энийг л хэлэх байх даа. Мөнгө төлж хүмүүс харахыг хүсч байна... Лаг юм аа

Холбоотой мэдээ

Back to top button