УЛС ТӨР

Н.Ганибал: Цар тахлын аюул эрүүл мэнд, эрчим хүчний салбарын бодит үнэнийг дэлгэлээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг яаралтай хангаж, өвлийн оргил ачааллын ид үед байдлыг хэвийн горимд оруулах оновчтой шийдвэрийг Эрчим хүчний яам болон Засгийн газраас цаг алдалгүй яаралтай гаргах хэрэгтэй талаар асуулга тавьсан билээ. 

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх асуулгын хариултыг өглөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ: "Цар тахлын асуудал манай тодорхой салбаруудын бодит үнэнийг ил гаргаж байна. Нүцгэн үнэн гарч байна. Эрүүл мэнд, эрчим хүчний салбарын асуудлуудыг гаргаж тавьсан байдалтай байна. Авч буй арга хэмжээ ард иргэдэд очиж байна. Тэг зогсолтын үед маш олон байгууллага ажиллахгүй байна. Нэгдүгээр сарын 5-наас 15-ны хооронд ид ачааллын үе. Ачааллаа тооцож үзсэн үү. Айл өрхүүдийн төлбөрийн мэдээлэл мэдээлийн санд байгаа юу. Дулааны цахилгаан станцууд барих асуудал байгааг олж харлаа?

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ: "Сошиалаар хэрэглээний өсөлт, Засгийн газрын тогтоолтой холбоотой олон мэдээлэл явсан. Тэр мэдээллүүд шиг тасралт саатал эх үүсвэр талд гараагүй. Цаашид ч бид гаргахгүй байхаар ажиллана. Хамгийн гол нь бид эх үүсвэрийн нөөцгүй ажиллаж байгаа нь үнэн. Хэрэглэгчдийн өмнөх оны мэдээлэл байгаа. Тодорхой дүрэм, журамдаа тусгаад явж байгааг хэлье. 

Энэ удаагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт, есөн эх үүсвэрийг шинээр барьж байгуулах ажлыг шинээр хийнэ. Ингэж чадсанаар 1800 мегаватаар нэмэгдэх юм. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна. Хятадын засгийн газрын санхүүжилттэй, ажил үргэлжилж байна. Тавантолгойн дулааны цахилгааны станц дээр маш их анхаарал хандуулж байна. Маш сайн төсөл байгаа. Дотоодын зах зээл, мөнгөний эх үүсвэрийг брдүүлэх ёстой. Тавантолгойн цахилгаан станцыг барихад устай холбоотой хүндрэл байна. Бусад асуудал гайгүй явж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-12-25 21:55

Ганиб�##� гэж ямар гээч нэр вэ? Цувр�##� �##�уурч Лектор Ганиб�##� гэж кино байдаг даа.

Ы
Ы
2020-12-26 00:40

Чамд хамаагүй

Холбоотой мэдээ

Back to top button