Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

УУЛ УУРХАЙ: “Оюу толгой” 228 саяын акт тавиулж, Хятад руу ХОЁР ДАХИН БАГА татвараар кокс нүүрс экспортлох болов

“Оюу толгой” ХХК-д Татварын ерөнхий газраас 228 сая ам.долларын акт тавьсан мэдээ ид хэлэлцэгдэж эхлэв. Араас нь БНХАУ Монгол Улсаас импортлох коксжих нүүрсний тарифаа ирэх 2021 онд хоёр дахин бууруулах болсон мэдэгдэл орж ирлээ.

НЭГ: БНХАУ МОНГОЛООС КОКСЖИХ НҮҮРС ИМПОРТЛОХДОО 2.5 ХУВИЙН ТАТВАР АВНА

БНХАУ-ын хувьд коксжих нүүрсний нэгэн том импортлогч орон болох Австралийг энэ арванхоёрдугаар сард албан ёсоор жагсаалтаас хассан. Нүүрс ачсан Австралийн олон усан онгоц Хятадын боомтуудаас нутаг буцсан билээ. Харин Монгол тэргүүтэй хэдэн улсаас нүүрс импортолсоор байна, харин ч гүн бат хамтарч ажиллана гэдгээ илэрхийлчхээд буй.

Тэгвэл өчигдөр БНХАУ-ын төрийн зөвлөлийн гаалийн тарифын хороо, манай талаас авах коксжих нүүрсний импортод ноогдуулах татварыг 2.5 хувь болгох тухай мэдэгджээ. Энэ нь хоёр дахин буурсан тоо бөгөөд ирэх 2021 оноос мөрдөгдөж эхлэх юм байна.

Статистик харвал цар тахалтай энэ үед манай нүүрс экспорт маш буурсан. Энэ оны эхний 10 сарын байдлаар 6 мянга 335 тонн нүүрс гаргажээ. Харин 2019 онд нийт 142.6 мянган тонныг экспортлоод байсан. Энэ алдагдалтай жилийн араас импортын татвар хоёр дахин буурсан нь манай талд ашигтай явдал боллоо.

БНХАУ-д Шаньси, Хубэй, Хэнан мужуудад хэд хэдэн коксжих нүүрсний үйлдвэрийг хаагаад байгаа юм. Тухайлбал Шаньси мужийн үйлдвэр Хятаддаа толгой цохидог, жилд 6.97 сая тонн коксжих нүүрс үйлдвэрлэдэг байсан боловч арванхоёрдугаар сарын 20-нд хаагдсан. Харин бусад үйлдвэрүүд нь байгалийн гамшигт нөхцөл байдлаас үүдэн хаалгаа барьсан гэдэг мэдээлэл бий.

Иймд Хятадад коксжих нүүрсний нийлүүлэлт буурч, үнэ өсөөд байсан юм.

ХОЁР: “ОЮУ ТОЛГОЙ”-Д АКТ ТАВЬСАН ХОЁР ШАЛТГААН

Энэ бол тус компанийн 2016-2018 оны хоорондох үйл ажиллагаанд хийсэн шалгалтад үндэслэн тавьсан акт юм. Үүний өмнө 2018 онд ТЕГ “Оюу толгой”-н 2013-2015 онд төлсөн татварын тайланд аудит хийснээр мөн 150 сая ам.долларын татварын акт тавьж байв. Харин үүний 4.8 саяыг нь Оюу толгой тал хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд, үлдсэнийг нь үндэслэлгүй хэмээж, төлөх эсэхээ Арбитрын шүүхээр шийдүүлэхээр болсон билээ.

Засгийн газраас Дубайн гэрээг хүчингүй болгох, Оюу толгойгоос Монголын талд ирэх ашгийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулагч талуудтай хэлэлцээрийн ширээний ард сууна хэмээж буй эгзэгтэй цаг үед ийн хоёр дахь томоохон татварын акт тавигдлаа.

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг Туркоиз Хилл Ресурс компани уг асуудлаар мэдэгдэл гаргахдаа, “Хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдээгүй”, “Монгол Улсын хуульд заагдсан хугацаанд багтан хариу өгнө” гэдэг хоёр агуулгыг дурдсан байгаа юм.

ТЕГ-ын зүгээс Оюу толгойд хоёр том зөрчил илэрлээ гэсэн. Нэг нь үнэ шилжилт хийж их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн. Хоёрт, туслан гүйцэтгэгч компаниудын оффшор бүсэд хийсэн үйл ажиллагаанд “Монголд хийгдээгүй” гэдэг шалтгаанаар татвар ноогдуулаагүй.

НЭГ: Үнэ шилжилтийг томоохон үндэстэн дамнасан корпорациуд хийж, татвараас хөнгөлөгддөг.

ТАЙЛБАР: А компани ААНОАТ бага авдаг, эсвэл бүр авдаггүй Б гэх улсад үйл ажиллагаа явуулдаг байг. Мөн давхар Монгол Улсад /ААНОАТ-ыг нөгөө улстай нь харьцуулахад өндөр авна/ үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл А компани Б улсаас зориуд асар өндөр үнээр тоног, төхөөрөмж Монголын хил рүү оруулж ирнэ. Ингэхээр өндөр гаалийн албан татвар төлнө. Харин ААНОАТ-ыг гаалийн тэргүүтэй бусад бүх татварыг хасаад үлдсэн дүнгээс боддог. Тэгэхээр зориуд өндөр гаалийн татвар төлж, хасагдсан бага дүнгээс бага ААНОАТ бодуулахын тулд тэд зориуд Б улсаас зохиомол өндөр үнэтэй бараа, тоног төхөөрөмж оруулж ирдэг гэсэн үг.

2020 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Татварын багц хуулиар бол Оюу толгой хийсэн үнэ шилжилтийнхээ тайланг гаргаж, тогтворжуулсан хувиар татвар төлж явах ёстой юм.

ХОЁР: Харин оффшор бүсэд үйл ажиллагаа явуулсан туслан гүйцэтгэх компаниуд гэдэгт 250 гаруй компани багтаж, шалгагджээ. Тэдний зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас нь татвар суутгаж байсан. Харин гэрээний хүрээнд хилийн чанадад явуулж буй үйл ажиллагааг нь “оффшор гэрээ”-нд хамааруулж тодорхой татвар суутгадаг зарчим бий бөгөөд үүнийг “Оюу толгой” хэрэгжүүлэхгүй явж иржээ.

Оюу толгойн хөрөнгө оруулагч компаниуд маргаантай байгаа. Тэд далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай нэмэлт санхүүжилтийг босгох хувилбар дээр бодоцгоож, арбитрын шүүх дээр “зодолдож” байгаа. Энэ тухай дор холбосон өмнөх контентуудаас уншиж болно. Эмзэг үе дээр нь дэвссэн үйл явдал болов. Одоо Оюу толгой тал ямар хариу өгөх нь анхаарал татаж байна.

Туркоиз Хилл Ресурс компанийн гаргасан мэдэгдэлд бол коронавирусийн нөхцөл байдал давхардсан энэ үед “Маш хэцүү тусна даа” гэсэн агуулга багтсан байна. Үүнээс нь харвал тэд төлөхгүй гэж гүрийх магадлал маш өндөр. Үүн дээр нь Монголын Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж, Рио Тинтог татварын актаараа “барьцаалж” магадгүй юм.


ӨМНӨХ КОНТЕНТ| ОЮУТОЛГОЙ: Хөрөнгө оруулагчид тохиролцлоо ч Л.Оюун-Эрдэнийн шахалтаас шалтгаалах ДАЛД УУРХАЙ

Энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-12-26 11:20

Хууль зөрчиж, Монголд хэрэгжүүлсэн ажил үйлчилгээг татвар төлөхгүйгээр офшор бүс рүү зугта�##�гасан гэдэг үндэслэлээр нь л наад нэг дээрэмчин компанийхаа гэрээг цуцлаач. Бүүр нэг нь дээрэлхээд нөгөө нь дээрэлхүүлээд сурчихсан. Ерөнхий сайд та Оюутолгойн ах дүү хамаатан садан, эрх ашгийн холбоотой хүмүүсээрээ шахаа хийлгэдэг бизнэсээ одоо зогсоо. Багабанди, Сү Батболд хоёроосоо с�##�. Өнгөрсөнөө дурсаж биш, ирээдүйгээ харж амьдар. Монгол Улсаа хөгжүүлээч. Алийн болгон ингэж тэр минь энэ минь гэж толгойг нь илэх гээд байгаа юм, Тасд.

зочин
зочин
2020-12-27 13:32
Reply to  иргэн

УИХ Гишүүн С Батболд саяхан үл хөдлөх нь ичлэгдсэн Ангил улсад 11 сая стерликфунтийн үнэтэй хаус бас дээр нь 57 сая ам долларийн хөрөнгө гадаадад байршиж байгаа мөн л Оюутолгойтой холбоотой

Зочин
Зочин
2020-12-27 16:22
Reply to  зочин

АНГЛИ,

ЗОЧИН
ЗОЧИН
2020-12-26 12:04

2009 онд ардчил�##� арай гэгээтэй байх үеийн манай төрийн удардлагууд Оюутолгойгоо хөдөлгөхдөө Хятадыг биш гуравдагч орныг сонгосон нь тэдний гавьяа бидний их аз юм шүү Хятадтай хамтарчихсан бол шороон түмэн хятад ажилчид ирээд Монголд үүрэлчихсэн байгаа, Манай удирдлагууд одооных шиг ингэж дуугарч ч чадахгүй ,,

энхээ
энхээ
2020-12-26 20:57
Reply to  ЗОЧИН

Ёстой үнэн. Одоо хаа хаанаа шударга байя гэвч энэ риотинто гэж нэг б�##�арчихсан ѳѳдгүй компани . Ийм сайхан орд олчхоод ийм сайхан нѳхцѳл бүрдүүлээд ѳгч байхад хүн шиг л ажлаа хийнэ биз ямар шун�##�тай, бас ѳѳдгүй компани вэ?

АХМАД
АХМАД
2020-12-26 13:17

Багабанди юу хийдэг болж таарах уу??
Энэ их том ордын УЗ-д Монгол улсыг төлөөлж хэдэн жил сууж, хэдэн төгрөгний ц�##�ин авав аа?
Саяхан УЗ-ийг шинэчилсэн ч "титэм үгт" цэцнийг үлдээчихсэн. Энэ бол манай улс төрийнхний манай танай гэдэг өрлсөдөөн марг�##�даан бас "ах дүү" хэмээн өмнөх үеийн "удирдагчиддаа" найр тавин "ачийг нь боддог" бичигдээгүй хуулийн хар гай байх. ОДОО бол Багабандийг х�##�ж, Хатуу хариуцлага хүлээлгэж тооцоо бодох хэрэгтэй. Багабанди ард иргэд, Монгол орныг бодсонгүй, зөвхөн өөрийгөө л бодож ёстой "100 ч наслахгүй" нэг нөхөрт барж ядахааргүй их мөнгө хүүллээ. Ард түмэн түүнээс ХАРИУЦЛАГА нэхэж байгаа. Бас нас намба, хэлж ярьдаг сурга�##�даа тохирсон үйлдэл хийж, жирийн амьдр�##�аар өссөн атлаа түүнийгээ огоорон, өөрийнх нь муу удирдлагаас болж ядуурсан ард түмнээ мартсанд нь үнэхээр үзэн ядаж буй.

Хариулт
Хариулт
2020-12-26 17:28
Reply to  АХМАД

"АХМАД" та яасан үнэн үг бичээ вэ.Тэр Багабанди ишлэл,сурга�##�ь хүнтэйгээ адилаар монголыгоо бодож болдоггүй юм болов уу.Багабанди ч боль МАН ч болимоор юм даа

зочин
зочин
2020-12-27 13:34
Reply to  Хариулт

Хуучин комминист Н Багабанди бээжин хавь царайлчихаад ёстой нэг Хийгүй цавчдаг этгээд дээ

Зочин
Зочин
2020-12-26 17:20
Reply to  АХМАД

Тэр ОЮУ толгой болон Рио тинтод монголыг төлөөлж суудаг нөхөд юу хийдэг юм бол доо.Монголыг төлөөлдөг хүмүүсийнхээ ц�##�инг монгол аваад түүнийгээ хүчтэй мэдрэмжтэй хүмүүст өгч ажиллуулж болдоггүй юм уу.Заав�##� Багабанди мэтийн мөнгөний хоббитой хүмүүсийг тэнд тэжээж монголчуудаа хорлож байх юм бэ

Зочин
Зочин
2020-12-26 15:07

Oyutolgoin udirdlaguud ontsgui yuma. Uul ni 3dagch ornii gadnii horongo oruulalt geed demjdeg baisan.

эмээ
эмээ
2020-12-26 16:35

ГАЗАР ДООРХИО ЗАРААД ҮНЭ ХҮРЭХГҮЙГЭЭС ХОЙШ БҮХ УУЛ УУРХАЙГАА ХАЧИХ ХЭРЭГТЭЙ. ЗААВАЛ ХЯТАДЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ БОЛЖ БАЙГАЛЬ ЭХЭЭ СӨНӨӨГӨӨД ЮҮХЭВ. ОДОО МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДЭЭ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ СЭРГЭЭЖ БАЯЛАГ БҮТЭЭЖ АЖЛЫН БАЙРАА НЭМЭХ ЁСТОЙ. БИД ХОЙЧ ҮЁДЭЭ ГАЗАР ДООРХИ БАЯЛАГАА ХАДГАЛАХ ҮҮРЭГТЭЙ ШҮҮ. ТАВ АРАВХАН ТӨГРӨГНИЙ ХИРТЭЙ СЭЖҮҮРЭЭС ЗУУРЧ ТАРТАГТАА ТУЛСАН ГУЙЛАНЧ ШИГ ГАЗАР НУТГАА СҮЙТГЭЖ БАЙГАА ТӨРИЙН ТҮШЭЭДҮҮДИЙГ ШИЙТГЭХ ЁСТОЙ.

Эмээ
Эмээ
2020-12-26 16:41

БАГАБАНДИ БОЛ МУУР БАГШ МӨӨН. АРД ТҮМЭН БИД ХУЛГАНА БОЛЧИХЖЭЭ. ОДОО СЭРЖ СЭРЭМЛЭЦГЭЭЁ. МУУР БАГШ ТЭРГҮҮТНИЙГ ШИЙТГЭЖ ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЁ!!!

ГАНАА
ГАНАА
2020-12-27 13:40

ЭНЭ БАГАБАНДИ ГЭГЧ ШИРЭН НҮҮРТЭЙ ЭТГЭЭД ТЭР ИХ ТАТВАРЫН ЗӨРЧИЛЫН ХААГУУР НЬ ЯВЖ ИРСЭН ЮМ БЭ? ЭЛЭНЦЭГИЙН ЧИНЬ ТИТЭМ ҮГ

Зочин
Зочин
2020-12-29 10:27

БНХАУ-ын хэвлэлд энэхүү тарифын хөнгөлөлтийн т�##�аар гарсан мэдээллээс үзвэл коксжих нүүрс биш, коксын татварыг хөнгөлнө гэж мэдээлсэн байна билээ. Манай коксжих нүүрсний татвар хөнгөлөгдөхгүй бололтой.

Бат
Бат
2022-05-02 19:22

Юу вэ манайх нүүрсээ зараад дээрээс нь хятад татвар төлж байгаа юу миний ойлголтоор ийм байх ёсгүй биздээ нүүрс авж байгаа Хятад улсын тэр компани төлөх ёстой биздээ юу гэж манайх төлөх естой.
За би япон улсаас машин оруулж ирэх юм бол япон улс машинаа зарж байгаа гээд татвар япон улс төлөх ёстой юм биш уу . Га�##�ийн татварыг

Холбоотой мэдээ

Back to top button