Нийгмийн
ЭМЯ: 76 настай коронавирусийн халдвартай иргэн нас барлаа

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт өчигдөр 76 настай иргэн нас баржээ. Тухайн иргэн коронавирусийн халдвартай байсан бөгөөд Зүрх судасны дутагдлаар нас барсан байна.
ЭМЯ тухайн иргэн нь цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх, судасны даамжирсан дутагдалтай, чихрийн шижинтэй, элэгний үрэвсэлтэй байсан хэмээн мэдээлэл хийх үеэр хэллээ.