Нийгмийн

ОРШИН СУУГЧ: Граж, нэг давхар хогоор дүүрсэн, халдвар авчихвал хэн хариуцлага хүлээх вэ

Баянзүрх дүүргийн Амгалан хотхоны 13-р байрны орцыг лхагва гарагийн оройноос хамгаалалтад авч, иргэдээс шинжилгээ авсан юм. Нэг өрхийн нэг иргэнээс шинжилгээ авсан бөгөөд иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ. Гэсэн ч одоог хүртэл тухайн байр цагдаагийн хамгаалалтад байгаа юм. Иргэд байрнаасаа гарч болохгүй байгаа тул хэрэгцээтэй хүнсээ дэлгүүрээс захиалж, гражны хаалганаас очиж авч байгаа гэнэ. Мөн тухайн байранд үүсээд байгаа нэгэн асуудал бол хог. Байрыг хамгаалалтад авч, гадагш нь хүн гаргахгүй байгаа тул иргэд хогоо гаргаж хаяж болохгүй байгаа аж.

Тухайн байрны нэгэн оршин суугч манай сайтад хандан уг асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Манай орцонд 96 айл байдаг. Харин манайх 12 давхарт амьдардаг. Оршин суугчид байрыг хамгаалалтад авахаас өмнө хогоо гаргаж хаядаг байсан. Харин одоо хогоо гражны давхар болон нэг давхарт, зарим иргэд давхар, давхартаа тавьж байна. Граж болон нэг давхар хогоор дүүрчихсэн байна лээ. Гражны хаалган дээр очиж хүнсээ авахын арга алга. Ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй юм байхдаа. Бид дүүргийнхээ шуурхай штаб болон байрны СӨХ-д хандсан. Ямар ч шийдэл алга. Манайх мэдэхгүй гээд нэг нэгэн рүүгээ асуудлыг чихэж, мэлзсэн хүмүүс л байна. Бид хогон овоолго дотор амьдарч байгаад халдвар авчихвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Хогоо ачуулмаар байна. Мөн бидэнд ямар ч албаны хүнээс мэдээлэл ирэхгүй юм. Цаашдаа биднийг хэд хоног ингэж хорих юм болоо. Албаны хүнээс мэдээлэл авахыг хүсэж байна” гэсэн юм.

Бид дээрх асуудлыг холбогдох албаны хүмүүс тодруулж дахин мэдээлэх болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button