НийгмийнНИЙГЭМ

ТҮК-ийн ажилтан Т.Батцэцэг: Байртай болох мөрөөдлийг минь Хотын дарга биелүүллээ

-Хотын дарга өөрөө ирээд, байраар шагнана гэж ёстой зүүдлээ ч үгүй явсан-

“Хотын дарга маань үүрийн 06.00 цагт намайг зорьж ирээд, ажлаа хийж байх үеэр шагнана гэдэг хэчнээн сайхан бэ. “Түрээслээд өмчлөх эрхтэй хоёр өрөө байраар таныг шагналаа” гэхэд нь үнэхээр их баярласан, бүр огшчихсон. Их хөгтэй юм болсоон. Хотын дарга Д.Сумъяабазар шагнал гардуулахдаа хэлсэн үгийг нь би одоо ер санахгүй байна. “Баярлалаа, баярлалаа” гэж дахин, дахин хэлээд, итгэж ядан зогсож байснаа л санаж байна. Хүн ер нь гэнэт их баярлахаар үнэхээр шоконд ордог юм билээ” гээд инээмсэглэх түүнийг Төмөрийн Батцэцэг гэдэг.

Нийслэлийн хот тохижилтын газрын ажилтан тэрбээр Улаанбаатар хотын 2020 оны шилдэг ажилтнаар тодорч, Нийслэлийн Засаг даргын шагналын эзэн болсны сацуу түрээслээд өмчлөх эрхтэй хоёр өрөө байраар уржигдар шагнуулсан юм. Түүнтэй ярилцлаа.

ӨДИЙ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД АЖЛАА ГАНЦ Ч УДАА ХЭЦҮҮ ГЭЖ БОДОЖ БАЙГААГҮЙ

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 1 хүн, зогсож байна болон гадаа

-Юуны өмнө Нийслэлийн Засаг даргын шагналаар шагнуулж, хоёр өрөө байрны батламж гардсан танд баяр хүргэе.

-Баярлалаа. Ингэж шагнуулсандаа одоо ч итгэж ядаад явж байна. Төр засаг маань миний хөдөлмөрийг үнэллээ. Ямар сайхан юм бэ. “Байртай болох нь” гэж бодохоор зүүдэлж байгаа юм шиг санагдаж байна.

Би байгууллагадаа 2014 оноос хойш ажиллаж байна. Нийслэлийн хот тохижилтын газрын 11 дүгээр бригадын зам талбайн үйлчлэгч. Би ажилдаа хайртай, дуртай. Жавар тачигнасан хүйтэнд замын хөлдсөн толиог нүдээд зогсож байх эмэгтэй хүнд амаргүй ажил. Махийтлаа цэвэрлэчихээд эргээд харахад хүмүүс энд, тэнд хог хаячихсан байвал дахиад л цэвэрлэхээс өөр аргагүй. Тэглээ гээд төдийгөөс өдий хүртэлх хугацаанд ажлаа ганц ч удаа хэцүү гэж бодож байгаагүй.

-Хотын дарга өөрийн биеэр танд шагнал гардуулна гэж мэдэж байсан уу. Эсвэл гэнэт яваад очсон уу?

-Ерөөсөө мэдээгүй байсан юм. Ажлаа хийж явахад Хотын дарга Д.Сумъяабазар гэнэт хүрээд ирэхээр нь их гайхсан. Ийм шагнал авна, байраар шагнуулна гэж ёстой зүүдлээ ч үгүй явлаа. Тэгээд бүр Хотын дарга өөрийн биеэр үүрийн 06.00 цагт ирээд, надад гардуулсанд нь үнэхээр их баярлаж байна. Тийм том албан тушаалтай, цар тахлын улмаас түмэн завгүй яваа хүн надад шагнал өгөхийн тулд үүрээр босоод, ийм их ач холбогдол өгсөн гэж бодохоор сайхан санагдаж байна. Ажлынхаа завсраар, өдрийн цагаар ирээд эсвэл манай байгууллагын даргаар дамжуулаад өгч болох байсан шүү дээ. Намайг шагнахын тулд ийм их сэтгэл гаргасан Хотын даргадаа баярлалаа.

БАЯРЛААД, ШОКОНД ОРООД ХОТЫН ДАРГЫН ХЭЛСЭН ҮГИЙГ ЕР САНАХГҮЙ БАЙНА

-Хотын дарга шагнал гардуулахдаа танд юу гэж хэлэв?

-Уг нь зөндөө үг хэлсэн юм аа. Даанч хэтэрхий их баярласандаа болоод ч тэр үү одоо юу ч санахгүй байна. “Баярлалаа, баярлалаа” гэж дахин, дахин хэлээд, итгэж ядан зогсож байснаа л санаж байна. Хүн ер нь гэнэт их баярлахаар ёстой шоконд ордог юм билээ. Одоо ч би шокноосоо гараагүй явна.

НАМАЙГ ШАГНУУЛСНЫГ СОНСООД ААВ МИНЬ УЙЛСАН

-Өглөө юу ч мэдэлгүй ажилдаа ирсэн та орой нь Нийслэлийн шилдэг ажилтан болоод, түрээс өмчлөх хоёр өрөө байрны батламж өвөрлөөд харихад юу бодогдож байв?

-Сэтгэл их хөдөллөө. Аав минь 83 настай. Охиноо ийм шагнал авсныг дуулаад их баярласан, сэтгэл нь хөдлөөд уйлсан. Манай гэрийнхэн, ах, дүү нар, хамаатнууд бөөн баяр. Хүн аливаа зүйлийг хоёр сэтгэлээр, уйгагүй хийхэд үр шимийг нь заавал хүртдэгийг өөрийн биеэр мэдэрч сууна, би. Өнөөдөр (өчигдөр) ажилдаа ирэхэд хэчнээн сайхан байсан гэж санана. Улам их хичээх, хөдөлмөрлөх урам авлаа.

БАЙРТАЙ БОЛОХ МӨРӨӨДЛИЙГ МИНЬ ХОТЫН ДАРГА БИЕЛҮҮЛЛЭЭ

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 1 хүн, зогсож байна болон гадаа

-Танайх ер нь байртай юу. Түрээслээд өмчлөх боломжтой байрандаа амьдрах уу?

-Амьдралгүй яах вэ. Би Ховд аймгийн Булган сумын уугуул. Манайх хотод нүүж ирээд долоон жил болж байна. Дөрвөн хүүхэдтэй. “Шар хад”-наас цаашаа, Ээж хайрханы тэнд гэр хороололд амьдардаг. Орон сууцтай болохыг, байранд амьдрах сан гэж зорилгүй яах вэ. Боломж, бололцоо хүрэхгүй байсаар өдий хүрсэн юм. Энэ зорилгодоо хүрч, орон сууцтай болох боломж бүрдлээ. Байртай болох мөрөөдлийг минь хотын дарга биелүүллээ. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ.

АЖИЛДАА ИРЭХИЙН ТУЛД ӨДӨР БҮР 04.00 ЦАГТ БОСДОГ

-Та нэлээд холоос ажилдаа явдаг юм байна. Хэдэн цагт босдог вэ?

-Ер нь өдөр бүр 04.00 цагт босдог. Ундаа уучихаад, 05.00 цагийн үед гэрээсээ гардаг.

-Та бүхэн коронавирусийн халдвар авах эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байна. Нийслэлийн хот тохижилтын газраас үүнд хэр сайн анхаардаг вэ?

-Манай байгууллагаас биднийг ёстой сайн дэмждэг. Бидэнд амны хаалт, бээлий, аарц, уураг үргэлж өгдөг, хангалт сайтай.

ЦЭМЦИЙТЭЛ НЬ ЦЭВЭРЛЭСЭН ГАЗРАА ЭРГЭЭД ХАРАХ ИХ САЙХАН

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, шөнө болон гадаа

-Ажлынхаа юугаар нь та хамгийн их бахархдаг вэ?

-Цэмцийтэл цэвэрлэсэн газраа эргээд харах их сайхан. Улаанбаатар хотын минь өнгө төрх бидний ажлаас шалтгаалж байна гэж бодохоор их учир утгатай ажил хийж байгаа юм шиг санагддаг. Цас орсон үед цэвэрлэх жаахан хэцүү. Бусад нь гайгүй, гарын үзүүрээр хийчихдэг. Багаасаа хар бор ажил хийгээд сурчихсан болохоор ер ажирдаггүй.

Сүүлийн үед иргэдийн ухамсар илт сайжирч, хог, нус цэрээ хаях нь багассаар байгаа. Нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахад бидний хөдөлмөр, зүтгэлээс гадна иргэдийн ухамсар чухал юм шүү. Тиймээс хогоо битгий ил задгай хаяарай, жолооч нар тамхиныхаа ишийг машиныхаа цонхоор битгий хаяарай гэж захья.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-28 14:48

ХОТЫН ДАРГА СУМЪЯАБАЗАР ҮНЭХЭЭР �######�ШГҮЙ ШАГНАЛ ӨГӨХ ЁСТОЙ ХҮМҮҮСДЭЭ БАЙР ӨГЧ БАЙГААД БАЙР БОЛООД ШАГНАЛ УРАМШИЛ АВЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ӨМНӨӨС ИРГЭН БИ БАС ШАГНАЛ ӨӨРӨӨ АВЧ БАЙГАА МЭТ СЭТГЭЛ ОГШИН. БАЯРЛАЖ СУУЛАА ЯМАР НЭГ ШАГНАЛ УРАМШИЛЫГ АВАХ ЁСТОЙ ХҮМҮҮС АВНА ГЭДЭГ ГАЙХАМШИГ ХОТЫН ДАРГЫН ЭНЭ УДААГИЙН ШАГНАЛ ҮНЭХЭЭР СЭТГЭЛИЙНХ ШАГНАЛ БАЙЛАА.

нямка
нямка
2020-12-28 15:21

ШАГНАЛ ЭЗНЭЭ ОЛОХ САЙХАН ШҮҮ ..... СУМЬЯАБАЗАР ХОТЫН ДАРГА МУНДАГ БАЙНА

Baldorj
Baldorj
2020-12-28 16:46
Reply to  нямка

Сумьябазар GOOD

Зочин
Зочин
2020-12-28 16:42

Сайн байнаа хотын даргаа. баяр хүргэе.

иргэн ч
иргэн ч
2020-12-28 16:57

bayrlalaa saihan yriltsaga bn eguur mundag bga shu

Зочин
Зочин
2020-12-28 18:35

Болж байна штэ. Ёстой очих ёстой эзэндээ очсонл баяртай байна

иргэн
иргэн
2020-12-28 19:26

Сумъяабазар ер нь сайн ажиллаж байгаа.

Зочин
Зочин
2020-12-28 20:47

06.00 цагт очиж батламжийн гардуулж эл ажилчныг баярлуулсанд сэтгэл үнэхээрийн хөдөллөө. Хөөрхийлөлттэй ТҮК ажилчид үнэхээр мундаг ажилдагшүү!!!!

Bi
Bi
2020-12-29 06:33

Bravo! Hogoo bitgii hayaarai!

zochin
zochin
2020-12-29 19:55

bvr uilchlaa shv nvde olson shagnal baina hotiin dargadaa amjilt husie

Гэнээ
Гэнээ
2020-12-29 22:14

Санта клавс юум уу

Зочин
Зочин
2020-12-31 13:42

Aaw ni ohinooroo baharhaj ee sxan bn a

Mgl
Mgl
2020-12-31 15:06

Ashgui dee. 1 ch gesen ger bur dulaan saihan amidraasai. Ger horoolol hetsuu hetsuu. Ugluu bosohod danhtai tsai huldchihsen bdag bj bilee.

Холбоотой мэдээ

Back to top button