Нийгмийн
Зэвсэгт хүчний 120-р ангиас ковид-19 илэрч, PCR-аар баталгаажжээ

Зэвсэгт хүчний 120-р ангиас ковид-19 илэрч, PCR-аар баталгаажжээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, Зэвсэгт хүчний 120-р ангийн салаан захирагч эмэгтэй коронавирусийн халдвар авсан байна. Тэрбээр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгээс арванхоёрдугаар сарын 14-нд ээжийгээ очиж авчээ. Одоо ээжтэйгээ хамт эмчлүүлж байгаа юм аж. Гэсэн ч халдвартай гэдгээ мэдэхээс өмнө энэ сарын 16-17-ны өдрүүдэд цэргийн анги дээрээ очиж хонож ажилласан байна.
Тэдний ойрын хавьтал хэчнээн хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсныг, мөн тус цэргийн ангийн ариутгаж, халдваргүйжүүлсэн эсэхийг бид тодруулан мэдээлэх болно.