НИЙГЭМ
ХСҮТ: Эмэгтэйчүүдийн мэс заслыг Амгалан амаржих газарт хийнэ

ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслыг Амгалан амаржих газар, ерөнхий мэс заслын үйлчилгээг БГД-ийн эмнэлэгт хийж буйг үйлчлүүлэгчдэд анхааруулж байна.
Хавдар судлалын үндэсний төв энэ долоо хоногт гаднаас үйлчлүүлэгч авахгүй бөгөөд одоогоор тусгаарлагдсан 134 өвчтөн, 71 сахиур байгаа тул эдгээр иргэдэд эмчилгээ үзүүлэх аж.
Өвчтөнүүдийн боолт, хими эмчилгээ зэргийг харьяа дүүргийн эмнэлэг дээр хийнэ. Түүнчлэн УОК-ийн шийдвэрийн дагуу энэ байдал өөрчлөгдвөл тухай бүрд нь мэдэгдэх болно гэж ХСҮТ-өөс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.