НИЙГЭМ

Увс аймагт 4.3 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Бөгдөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 километрт /Ө-49°30’00,У-92°43’12″/ 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны 05:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс 05:33 цагт ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүйг мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button