НИЙГЭМ

“Ковид-19-ийн шинэ хувилбар тусвал эхний 1-3 хоногт PCR-аар илрэхгүй байх өндөр магадлалтай”

Коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар Их Британид анх илэрч, Япон, БНСУ зэрэг цөөнгүй оронд тархаад байгаа билээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн шинэ хувилбар нь “Ковид-19”-өөс хэд хэдэн ялгаатай байгааг судлаачид онцолж байна.

Тухайлбал, халдварлах чадвар өндөр, хүүхдийг өвчлүүлэх ихээхэн эрсдэлтэй, өндөр настнууд илүү хүнд өвчилж байгаа, 50-60 хувь нь шинж тэмдэггүйгээр өвчилж байна. Шинж тэмдэггүйгээр өвчилсөн эхний 1-3 хоногт PCR шинжилгээнд илрэхгүй байх магадлал өндөр байна. Энэ нь цаашид дэлхий дахинд аюул тарих эрсдэл их байгаа юм” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button