НИЙГЭМХОВЧ ШАР

Б.Эрдэнэтуяа: Хань бид хоёрыг салсан гэдэг худал мэдээлэл

Холливудын жүжигчин Стивен Сигал, монгол бүсгүй Б.Эрдэнэтуяа нар салсан гэх мэдээлэл гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.

Ханилаад 10 гаруй жил болсон тэдний талаар “People talk” сайтад “Стивен Сигал хэдэн сарын өмнө өөр хамт явж явж байсан эмэгтэйтэйгээ Дубайд амарсан гэх мэдээлэл бий. Сигал шинэ оныг ОХУ-д угтах бол Б.Эрдэнэтуяа Монгол руугаа буцжээ” гэх мэдээлээд буй.

Тэгвэл Б.Эрдэнэтуяа энэ талаар албан ёсоор тайлбар өгчээ. Тэрбээр “Хань бид хоёрыг салсан нийлсэн гэсэн элий балай нийтлэл яваад байгаа юм байна. Худал хулхи мэдээг хувилж тавиад байгаа манай сайтууд жаахан ёс жудагтай байж, эх сурвалжаа сайн нягталж байвал тустай сан даа. Худал мэдээ тараах чинь хуультай шүү дээ.

Хүү, бид хоёр Монголдоо амрахаар ирээд хорио цээрийн байдлаас болоод одоог хүртэл буцаж чадахгүй байгаа. Хавар гэхэд хил гааль эрх биш нээгдэх байлгүй дээ.

Энэ дашрамд нэг сайхан мэдээг дуулгахад 30-ны орой хүүхдийн төлөө маш сайхан арга хэмжээ нийт орон даяар маш олон ТВ сувгуудаар шууд цацагдана. Хань бид хоёр энэ арга хэмжээнд оролцож байгаа гэдгээ хэлэхэд таатай байна аа. 30-ны орой телевизийнхээ өмнөөс битгий холдоорой манайхаан” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

3 Сэтгэгдэл

  1. Нэг гэр бүлийн сайхан амьдр####д атаархагчид хаа сайгүйл байдаг биз. Ухаант бүсгүйдээ аз жарг#### тань үргэлж ундарч байхыг ерөөе.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button