НИЙГЭМ

ШШГБ-ын тэргүүний газар, хэлтэс, анги байгууллагуудыг шалгарууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар үйл ажиллагааны тайлангийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж (2020.12.28), 2020 оны зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцууллаа.

Тус хуралд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав болон ШШГЕГ-ын алба, газар, хэлтэс, харьяа анги, байгууллагын удирдлагууд цахимаар оролцсон бөгөөд
хурлыг дарга, хурандаа Д.Загджав нээлээ.

Улмаар Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Батбямба 2020 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрснийг дурдаад  зарим онцлох ажлын талаарх мэдээллийг хүргэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай биелүүлж,  дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг бүрэн хангаж ажилласан тэргүүний газар, хэлтэс, анги, байгууллагуудыг шалгаруулсан тушаалыг уншиж танилцуулав.

  • 2020 онд үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн нэгжээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
  • Тэргүүнийн шийдвэр гүйцэтгэх тасгийн төрөлд: нэгдүгээр байрт Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх 2 дугаар тасаг, хоёрдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх 1 дүгээр тасаг, гуравдугаар байрт Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх тасаг;
  • Тэргүүний“Аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын төрөлд: нэгдүгээр байрт Завхан аймаг дахь ШШГГ, хоёрдугаар байрт Сүхбаатар аймаг дахь ШШГГ, гуравдугаар байрт Төв аймаг дахь ШШГГ;
  • Тэргүүний“Хорих анги бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс”-ийн төрөлд  нэгдүгээр байрт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, хоёрдугаар байрт Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих анги, гуравдугаар байрт Дархан-Уул аймаг дахь ШШГГ- 445 дугаар нээлттэй хорих анги;
  • Тэргүүний “Төвлөрсөн хорих анги”-ийн төрөлд: нэгдүгээр байрт 409 дүгээр хаалттай хорих анги, хоёрдугаар байрт 421 дүгээр нээлттэй хорих анги, гуравдугаар байрт 427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги;
  • Тэргүүний “УТҮГ, ТӨААТҮГазар”-ын төрөлд: нэгдүгээр байрт “Газар ивээл” УТҮГ, хоёрдугаар байрт, “Хэрэмт цамхаг” УТҮГ, гуравдугаар байрт Үйлдвэр, аж ахуй, барилгын хэлтэс тус тус шалгарав.

Хурлын төгсгөлд ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав 2021 оныг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлж, албаны бэлэн байдал, сахилга бат, ажлын хариуцлагыг дээшлүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгч, 2020 онд ажлын гүйцэтгэл, үр дүнгээрээ шалгарсан газар, хэлтэс, анги, байгууллагуудын удирдлага, хамт олонд баяр хүргэж, цаашид энэхүү амжилтаа улам бататган ирэх онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болголоо.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button