Нийгмийн
Өнөөдөр бүх нийтээр амарна

1911 оны энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан. Тиймдээ ч жил бүрийн энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн тунхагласны баярын өдрийг тэмдэглэн, бүх нийтээр амардаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр бүх нийтээр амарна.