Нийгмийн

Бөөрөнхий бус нэгдсэн, тодорхой мэдээлэл иргэдэд хэрэгтэй байна, Т.Мөнхсайхан сайд аа

“Иргэд албаны эх сурвалжийн мэдээлэлд л итгэх хэрэгтэй” гэж Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ-ийнхэн тоть мэт давтсаар буй. Ямар нэгэн алдаа дутагдал гарлаа гэхэд тэд чимээгүйхэн шиг дараад өнгөрөхийг л бодохоос “Бид ийм алдаа гаргалаа” гээд шударгаар хэлээд, хариуцлага хүлээдэг бил үү. Тэгэхээр эдгээр байгууллага өөрсдөдөө таалагдсан, нэр хүндэд нь халгүй мэдээллийг л иргэдэд түлхүү өгөхийг эрмэлздэг. Асуудлаас бултаж, арьсаа хамгаалаад өнгөрөх боломжийг өөрсдөдөө бүрдүүлсэн л төдий зүйл.

Даравч дардайна, булавч бултайна гэгчээр гаргасан алдаа дутагдлыг нь шүүмжлэхээр “Хэвлэлийнхэн дуулиан хөөлөө. Иргэдийг айдаст автууллаа” гэж арьсаа хамгаалан, “Бид цаг наргүй ажиллаж байна” гэж тунирхахаа юу гэж мартах вэ.

Мэдээж харьяа байгууллагынхан коронавирусийг хохирол багатай давахын төлөө, иргэдээ халдвар авхуулахын төлөө чөмгөө дундартал, нойр, хоолоо умартан ажиллаж байгаа нь үнэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ иргэдэд яг бодитой мэдээлэл өгч, бүхнийг үнэн, шударгаар мэдээлж байгаа юу гэвэл эргэлзээтэй.

Иргэд ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээлэлд ихээхэн ач холбогдол өгдөг, үнэн гэж итгэдэг. Гэтэл “Тэдэн тохиолдол илэрлээ, илрээгүй” гэдгээс өөр тодорхой, бүрэн мэдээлэл өгч чадахгүй байгаа нь гол асуудал болоод байна. Бүр нэг хайрцаглагдчихсан. Хэдэн тоо хэллээ, дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан нэр зүүгээд өнгөрдөг. Өөрсдийгөө илт хамгаалсан, хариуцлагаас бултсан, бөөрхий хариултууд иргэдэд хэрэггүй. Хажуугаар нь хэн ч цахим ертөнцөөс олоод уншчих боломжтой баахан мэдээлэл нуршина.

“Тэдэн тохиолдол илэрсэн, илрээгүй” гэдгээс бүр илүү тодорхой, нарийн мэдээллээр иргэд “цангаж” байна.

Өчигдөр орой л гэхэд цагдаа, автобусны жолоочоос халдвар илэрсэн. Гэтэл өнөө өглөөний ЭМЯ-ны мэдээлэлд энэ талаар тодорхой дурдалгүй, хэдэн тоо хэлээд л өнгөрлөө. ЦЕГ хүртэл цагдаагаас халдвар илэрснийг өчигдөр орой тас нууснаа өнөөдөр аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрлөө. Ерөөсөө тал талдаа иймэрхүү мэдээллийг тас нуух, болж өгвөл иргэдэд мэдэгдэхгүй өнгөрөөх хүсэлтэй байх шиг.

“Хариуцлага алдлаа” гэж хэлүүлнэ, албан тушаалаасаа ганхаж магадгүй гэх өчүүхэн бодол, “хурган” амбицаас тань иргэдийн эрүүл мэнд, амь нас илүү чухал гэдгийг шат шатны байгууллагууд хэзээ ч мартах учиргүй.

“Тэдэн халдвар илэрлээ” гэдэг ерөнхий тооноос илүү “Тийм чиглэлд явдаг жолоочоос, тэнд ажилладаг цагдаагаас халдвар илэрлээ” гээд тодорхой мэдээлэл өгчихвөл иргэдэд хэрэгтэй. Мэдээж тухайн иргэний хувийн мэдээллийг нууцлах нь зөв. “Би нээрэн тэр чиглэлийн автобусанд суусан шүү дээ. Шинжилгээ өгье” гэж бодно шүү дээ.

Баянзүрх дүүрэгт коронавирус туссан иргэн халдвар авснаа мэдэлгүй төрсөн өдөр тэмдэглэсэн талаар албаныхан огт дурдаагүй, нуусан. Өчигдөр Эрүүл мэндийн сайдаас “Зариг.мн” тулгаж асуухад л сая нэг үнэнээ хэлсэн. ХСҮТ-д нас барсан иргэнээс яагаад коронавирусийн шинжилгээ аваагүй, яагаад шууд гэр бүлд нь хүлээлгэж өгсөн гэдэг одоо ч тодорхой бус. Талийгаачийн ар гэрээс халдвар илэрчхээд байгаа ч яг хаанаас халдвар авсныг нь мэдэхгүй мунгинаж сууна, ЭМЯ, ХӨСҮТ-ийнхэн.

ЭМЯ, ХӨСҮТ-ийнхэн энэ мэт олон асуудлуудыг нийтэд ил болгож ярихгүй, тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа нь өөрөө иргэдийг эрсдэлд оруулж байна.

Иймэрхүү асуудлуудыг нь шүүмжлээд, дэлгээд бичихээр “Иргэдийг айдаст автууллаа, дуулиан хөөлөө” гэдэг өнцгөөс бус “Бид нээрэн юун дээр алдав” гэдэг талаас харж, алдаагаа засаж байвал та нарын ажилд, иргэд бидэнд ч тустай сан, уг нь. Иргэдэд үнэн, бодит мэдээлэл хүргэх нь зөвхөн хэвлэл мэдээллийн бус та нарын ч мөн үүрэг юм шүү.

Доод албан тушаалтнууд нь дээд удирдлагаасаа айгаад, тодорхой мэдээлэл өгч чадахгүй байгаа нь анзаарагддаг. Тэгэхээр ЭМЯ-ны 11.00 цагийн хуралд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нар тогтмол оролцон, өөрсдийн биеэр иргэдэд үнэн зөв, бодит мэдээлэл өгдөг байх санал дэвшүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-29 16:33

Яг үнэндээ одоо ингэж өдөр бүр мэдээлдэг улс гэж байдаг юм уу бүү мэд. Х�##�дварын тоо өсөөд ирэхээр бүх тохиолдлыг танилцуулб�##� нэг өдөр ч хүрэхгүй биз. Тийм учир хүн бүр хамга�##��##�таа сайн сахив�##� тэгээд болно. Бусдыг нь хийх хүмүүст нь үлдээ. Илүү дутуу мэдээлэл бидэнд хэрэггүй. Тэгээд болоо. Бичих юм олдохгүй бол гадаад мэдээ уншиж, суд�##�ж, орчуулж түгээ сайтынхан минь.

Зочин
Зочин
2020-12-29 18:48
Reply to  Зочин

Өдөр бүр өгч байна. Энэнээс өөр я�##�гах гээ вэ? Заав�##� нэр ус илүү дутуу юмаар яах нь вэ. Яасан дэл сул үгэнд дуртай зариг шиг улс вэ? Заригийн Өнөрөө гэгч өчигдөр ЭМС ийн амруу хир даг болсон бохир микрофоноо арай л оруулчихсангүй. Яасан бүдүүлэг байнаа.

Иргэн
Иргэн
2020-12-29 16:44

Шуурхай байдлын штаб мэдэгдэл хийхгүй яагаад ЭМЯ дангаараа дутуу дулимаг мэдээлэл хийгээд байгааг ойлгодоггүй. Улиг болсон жижүүрийн үгээр мэдээлэл хийж , өөрсдийгөө өмгөөлсөн хаацайлсан өнгө төрхөө илчилж байгаа нь та�##�агддаггүй. Үнэн байдлыг ярих хэрэгтэй баймаар.

Zochin
Zochin
2020-12-29 17:22

Uls ornuudad tsar taxliin ene yed ajil arga xemjeenyydiig eronxii said ni gardan udirdaj ajillan, eryyl mendiin said ni eryyl mendtei xolbootoi byx medeellee virus sudlaach erdemtedteigee niilj shinjlex uxaanch yndesleltei, ynen zov medeelliig ard irgeddee ogoxoos gadna yyn deer ni yndeslej bolovsrol, gadaad yam,xudaldaa ediin zasagt chiglel ogch ajillatsgaaj uls ornoo xoxirol bagataigaar zoxitsuulan ajillaj chadaj baixad manaid zov udirdlaga chiglyylegch alga aa xaramsaltai ni ! Busad ornii jishgeer 11 tsagiin medeelliin daraa irgeded xeregtei medeelliig ogoxoor golomtond ajillaj baigaa emch,suvilagch ene ovchnoor ovchlood edgesen irgen, virus bolood darxlaa sudlaach erdemtediig urij irgediin asuultad xariult ogch baimaar yum!

Зочин
Зочин
2020-12-29 17:45

Монголын хууль 3 хоног гэж нэг их удахгүй мэдээлэл өшөхөө болиод хориогоо тавих вий вий Ардууд коронаг ялна Дарга нар тусв�##� явж мэднэ

Зочин
Зочин
2020-12-31 00:20

Өдөр бүрийн үнэн бодит мэдээлэл хамгийн зөв бөгөөд хэрэгтэй .

Холбоотой мэдээ

Back to top button