УЛС ТӨР
Хилийн боомтоор зорчих хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг гуравдугаар сарын 31 хүртэл сунгалаа

Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын 34 тогтоолоор хилийн авто замын боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 28-наас түр хязгаарласан. Үндсэндээ жил орчим боллоо. Энэ хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Гэхдээ ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ. Тусгай үүргийн нислэг үйлдэгдэнэ” гэлээ.