УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Т.Мөнхсайхан: Халдвар авсан эмнэлгийн ажилчдад 4-5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын хуралдааны үеэр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "ХСҮТ дээр халдвар авсан тогтоогдсон эмч нарыг ХӨСҮТ рүү шилжүүлж эмчилгээ хийж байна. Харин ХСҮТ-д хэвтэж үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн гурав дахь шинжилгээний хариуг хүлээх нь зүйтэй. Өнөөдөр хоёр дахь шинжилгээгээр халдвартай өвчтөн тогтоогдоогүй. Илүү сайн нягталжмбайж гаргана.

Голомтод ажиллаж байгаад халдвар авсан эмч болон эмнэлгийн ажилчдад дэмжлэг болгож 4-5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа. Одоогоор халдвар авсан бүх эмнэлгийн ажилчдад дэмжлэг үзүүлсэн. Тэд үнэхээр их ачаалалтай ажиллаж байсан. Сэтгэлзүйн чадамжтай тулдаа орж ажиллаж байсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button