УЛС ТӨР

С.Ганбаатар: Эрдэнэтийн 650 тэрбум төгрөг эрх баригч намын улс төрчдийн идэж уух гэж байсан мөнгө

УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Рио тинто, Оюу толгойнхон санаа зовж, ичмээр байдалтай байна. Монгол оронд, нийгэмд цар тахал аюултай байдалд орлоо. Монголын эдийн засаг хүндрэлд орлоо. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа хүлээгээд явж байна. Баярлалаа. Эрдэнэтийн инженер, техникийн ажилтнуудад баярлалаа гэж хэлсэн шүү. Түүнээс биш Эрдэнэтийн 650 тэрбум төгрөг бол эрх баригч намын улс төрчид, бүлэглэлүүд идэж уух гэж байсан мөнгөнөөсөө гаргаж өгсөн шүү.

Гэтэл Оюутолгой огтоос санаа зовохгүй явж байна. Оюутолгойтой хэлэлцээрт орсон Ерөнхий сайд эрх мэдэлтэй байгаа. Давагдашгүй хүчин зүйл үүссэн энэ үед Оюутолгойн гэрээнд яаралтай өөрчлөлт оруулаач ээ гэдэг шаардлага тавьсан.

Монголын татварын болон гаалийн ажилтнуудын шударга бус үйл ажиллагаанаас болж олон акт тавигддаг. Рио тинтогийн бууны нохой болж ажилладаг Сангийн яам болон Хууль зүйн яаман дотор чонотой нийлсэн нохой шиг зарим улс төрчид үргэлж Монголын эрх ашгийн эсрэг ажиллаж байсан. Энэ олон тэрбум төгрөгийн акт тавьсан маргаан Монголын эрх ашгийн төлөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын эрх ашгийг уландаа гишгэсэн дубайн гэрээ, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах цаг наашилж байна ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-12-30 21:42

650÷2=325
325×30=9750 есөн их наяд 750 тэрбум орчим төгрөг хаачсан болж байна.

Холбоотой мэдээ

Back to top button