УЛС ТӨР

МАН-ыг удирдаж байсан дарга нар шоронгоос мессеж явуулж, эрх баригчдыг дарамталж байна гэв

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр төрийн ордонд хэд хэдэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Шүүхийн багц хууль УИХ-д орж ирж байна. Эрх баригч нам нүдний булай болж байна. Багц хуулиар МАН-ыг удирдаж байсан, Ерөнхий сайд байсан олон дарга нар шоронгоос тасралтгүй мессеж явуулж УИХ-д сууж байгаа МАН-ынхныг дарамталж байгаа.

Шүүхийн багц хуулиар Салхитын мөнгөний орд, Асгатын орд, Оюутолгой, Эрдэнэтийн 49 хувь гэсэн хуудуутай асуудлуудыг Монголын талд ашигтай шийдсэн ҮАБЗ-ийн хэмжээнд шийдсэн асуудлуудыг цуцлах зүйл орж ирж байна.

ҮАБЗ-өөр ярьж байж 17 шүүгчдэд хариуцлага тооцсон. Салхитын мөнгөний ордын асуудал замхрах байдлыг шүүхийн багц хуулинд нууцалж оруулж ирж байна. Цагаан захтнуудын мафийг өмгөөлж хамгаалах гэж энэ хуулийг оруулж ирж байна. Би эсэргүүцэж, таслан зогсоохын төлөө тууштай зүтгэнэ. Шүүхийн багц хуулиар шүүгч нарыг эрх баригч намын гишүүд, бүлэглэлүүд тавьдаг болъё гэдэг асуудал орж ирж байна. Дархлагдсан хулгайч нар шүүхийн манаачийг оруулж ирнэ гэсэн үг” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өвгөн
өвгөн
2020-12-30 18:38

Ингэж л улс орныг дампууруулдаг нөхөд шүдэ. Баас хатавч үмхиигээ тавихгүй ээ гж энэ. Одоо ИХ-д бгаа автоматаар гар өргөдөг хэдэн күүкэлдэйнүүд нь гөлииж сууж бгаад батлана шүү...Ганбаатартай хамт тэмцэх хэрэгтэй бна дарлагдсан ардуудаа...

Холбоотой мэдээ

Back to top button