ЯРИЛЦЛАГА

С.Мөнхбат: ТҮМНИЙ БАЙР төслөөр банкны баталгаагүй иргэд урьдчилгаа 20 хувиа өгөөд байртай болно

Ипотекийн найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй ч чадахгүй байгаа иргэдэд туслах зорилготой “Түмний байр” төслийг санаачлагчид саяхан өөрсдийн үйл ажиллагааны тухай болон төслийнхөө зорилгыг танилцуулах албан ёсны мэдээлэл хийсэн юм. Харин иргэд энэхүү төслийн талаар мэдээлэл хангалтгүй болон ялгаатай хандлагатай байр суурьтай байгаа учраас бид энэхүү төслийн талаар Ханан Шишгэд ХХК-ны захирал С.Мөнхбаттай уулзаж ярилцлаа.

– ХҮН НҮЦГЭН ИРЭЭД НҮЦГЭН БУЦДАГ ГЭДГИЙГ Л БИ ОЙЛГОСОН-

-Түмний байр гэх төслийг хэдэн оноос анх санаачилж эхэлсэн бэ?

-Энэхүү төслийг бид 2015 оноос санаачилж эхэлсэн. Анх ипотекийн зээлийг ард иргэдэд хэр хүртээмжтэй байгаа тухай олон чиг хандлагагын судалгаа хийсэн. Гэтэл ипотекийн зээлд 70-80 м.кв гэх мэт талбай томтой байрнууд голчлон байдаг. Харин жинхэнэ итотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийн сонирхож буй байр нь хэмжээний хувьд харьцангуй жижиг буюу 30-50 м.кв байдаг.

-Судалгааны үр дүн ямар байсан бэ?

-Ипотекийн зээл нь ард иргэдэд хангалттай хүрч чаддахгүй байсан. Бид учир шалтгааныг нь судалж үзэхэд банкны баталгаа гол асуудал нь болж байсан. Манай оронд тогтвортой ажлын байр цөөхөн. Иргэд мөнгө хураахын тулд гадаад, дийлэнх нь Солонгос явж ажил хийдэг. Харин тэндээ ажиллаж олсон мөнгөөрөө ипотекийн зээлд хамрагдах гэхэд банкны баталгаа нэхдэг. Тиймээс тухайн хүн маань тогтвортой ажил эрхэлдэггүй гэсэн шалтгаанаар хамрагдаж чаддаггүй. Гадаад явж ажиллаж байгаа иргэдийг мөн судлахад даавуу татах, барилга дээр ажиллах зэрэг хар бор ажил хийсэн байдаг. Бүр гараа зулгартал даавуу татсан миний таньдаг эгч  бий.

-Тэгээд л та энэ төслийг эхлүүлж ээ?

-Тиймээ. Хүн нүцгэн ирээд, нүцгэн буцдаг гэдгийг л би ойлгосон. Тухайн хүний нэр л энд үлддэг. Энэ зүйлийг би нэг зүйлээс маш сайн ойлгосон. Тиймээс нийгмийн хариуцлагын үүднээс би багахан зэрэг дэмжээд өгөхөд сайхан амьдарч чадахаар олон хүмүүст туслахыг хүссэн.

-Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Иргэд эхний ээлжинд ямар учраас энэ төсөлд хамрагдмаар байгаа өргөдөл, хорооны тодорхойлолт, цахим үнэмлэх, 18 насанд хүрсэн, урьд нь байр эзэмшиж байгаагүй гэх нотолгоогоо авчрах хэрэгтэй. Түүнчлэн болсон гэсэн тохиолдолд 20 хувиа банкинд байршуулах хэрэгтэй. Түүнээс наана байгууллага дээр ямар ч мөнгө авчрах хэрэггүй.

-БОДИТ ҮР ДҮН ГАРСАН ЦАГТ ХАМТАРСАН БАЙГУУЛЛАГУУДАА НИЙТЭД ЗАРЛАНА-

-Уг төсөлд хандах иргэдийн хандлага ямар байна вэ?

-Эхлээд иргэн бүртгүүлэх хэрэгтэй. Мөн бид өөрсдөөсөө 10 хувийг гаргаж өгч байгаа учраас тухайн хүнийг шалгуурынхаа зарчмуудаар судална. Хэрэгтэй хүндээ зөв хөрөнгө оруулалт хийхийн тулд шүүдээ. Харин шалгууруудад маань тэнцэж байвал тухайн иргэн банкинд 20 хувиа буцааж авах эрхтэйгээр тушаана. Банкны баталгаа болон арван хувийг нь бид нэмж өгнө. Тэгээд ипотекийн зээлд хамруулна гэсэн үг. Ингэхээр мөнгө угаасан зүйл байхгүй. Зарим иргэд “энэ залуу байгууллага дээрээ хорин хувийг нь аваад дараа нь байрыг нь нөхөж өгөх гээд байгаа юмуу, байртай юмуу” зэрэг янз бүрийн сэтгэгдэл бичсэн байсан. Би судална, харин тэнцсэн иргэд банканд өөрийн нэрээр данс нээгээд 20 хувийн мөнгөө байршуулна. Иймд иргэд бидэнд биш, бид иргэдэд мөнгө өгөх болж байгаа юм. Харин байрны тухайд манайх түүхий эд экспортолдог гадаад худалдааны компани учраас надад хүмүүст өгөх байр байхгүй. Уг төслөөр байртай болоход нь тусална.

-Хэр олон байгууллага хамтарч ажиллах санал тавьж байна вэ?

-Зөвхөн манайх гэлтгүй олон байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа үүднээс янз бүрийн ажил хийдэг байх. Харин би тэднийг ийм ил тод, нийгэмд хэрэгтэй ажилд манайхтай хамтрахыг хүсч байна. Мэдээж би хамтарч хамтарчихаад ганцхан “Хана Шишгэд”-ийнх шүү гэж хэлэхгүй, бүгдийн нэр усыг нийтэд ил тод болгоно. Ингэвэл бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ч тэр нийтэд “Түмний байр” гэх том тусыг хүргэх юм.

-Саяхан та албан ёсны мэдээлэл хийсэн шүү дээ. Түүнээс хойш хамтарч ажиллах байгууллагуудын тоо нэмэгдсэн үү?

-Байгууллагууд саналаа өгнө. Харин би тэрхүү саналуудтай уншиж танилцан цэгцэлж, үр дүнгээ үзсэнийхээ дараа нийтэд танилцуулах юм. Тэгэхгүй бол нэрийг нь нийтэд зарлаад хамтраад явж байна гэсэн байгууллагууд мөнгөө өгөхгүй болчихвол сүүлд нь би ганцаараа бүх мөнгийг нь идсэн хэрэгт орно шүү дээ. Иймээс би бодит үр дүнг гаргаж байж л зарлана. Харин хөрөнгө оруулсан газрууд бол хүндээ хүрэх үү гэдгийг хүлээж сууна. Энэ нь намайг цэвэр шүүлтүүрээр шүүж байна л гэсэн үг.

-ОДООГООР БҮРТГҮҮЛЭЭД ХҮЛЭЭГДЭЖ БУЙ 1740 АЙЛ БАЙНА-

-Энэхүү төсөлд хамрагдах гэсэн иргэдийн хандалт хэр их байна?

-Хүмүүсийн хандалт маш их байна. Урьд нь ч хэлж байсан, 20-хон минут цайндаа ороод ирэхэд коридороор дугаарлачихсан байсан. Түүнтэй адил нийгэм даяар хандалт битүү. Зарим нь орж ирээд амьдралаа ярьдаг, би бүгдийг нь сонсож байгаа. Өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, өнчин гэж хүнийг би онцлохгүй. Түмний байр шүү дээ. Судалж үзэхэд 50мкв-аас доош байрууд их хэмжээгээр нүүлгэн шилжүүлэлт хийхэд боломжтой байдаг. Зарим иргэд байраа сонгочихоод дараа нь ирдэг. Тухайн хүн миний батлан даах хүн мөн үү? үгүй юу? гэдгийг шийдсэнийхээ дараа хөрөнгө оруулна. Аль болох чадлаараа олон хүнийг төсөлдөө хамруулахын тулд ажиллана.

-Төсөлд хамрагдсан иргэд 20 хувиа гаргачихвал танай байгууллага 10 хувийн буцаад авахгүйгээр нэмээд өгнө гэсэн. Энэ алдагдлаа яаж нөхөх вэ?

-Энийг л би нийгмийн хариуцлага гэж үзсэн. Бизнес эрхэлж байгаа хүнийхээ хувьд би тодорхой “тоотой” болсон. Түүнийгээ бусдын тусын тулд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зарцуулж байна. Одоогоор хүлээгдэж буй 1740 айл байна. Бодитоор тусалж дэмжих байгууллагууд гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Түүнээс гадна энэхүү ажлийг хийгээд явбал төр засгаас дэмжээд ипотекийн зээлийг 20 хувь болгох болов уу. Тэгээд зээлийн хүүг таван хувь  болговол эдийн засгийн хувьд боломжтой гэж би хараад байна. Өнөөдөр амьдралын түвшин доогуур иргэд  үнэ цэнэтэй 20 хувиараа дэнчин тавьчихаад байхад зээлдээ хамрагдаж чадахгүй байгаа юм. Эсвэл м.кв-аар шаардлагаа өөрчлөөд явж болно шүү дээ. Ипотекийн зээлд хамрагдаад, төлөөд явлаа гэхэд үндсэн байрны үнээс дөрвөн сая л хасагддаг. Төлсөн хүүгээ нэмж бодоод тооцох юм бол.

-Та хорвоод хүн нүцгэн ирээд, нүцгэн буцна гэдгийг сайн ойлгосон гэлээ. Юу таныг үүнийг ойлгоход хүргэв?

-Би нэг ёсондоо юмтай байж юмгүй юм шиг байж үзсэн. Тэрнээс би их юмыг ойлгосон. Зарим нь намайг залуу хүн байж том юм эхлүүллээ гэдэг. Зарим нь карьер хөөж байна ч гэдэг. Би зүгээр л нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү төслийг хийж байгаа. Энэ бол нийгмийн бодит өөрчлөлт. Хүмүүс их хамтраасай гэж хүсдэг.

-ЧЕНЖҮҮД ОРОЛЦООД ЭХЭЛВЭЛ УГ ТӨСӨЛ НҮДЭЭ ОЛОХГҮЙ-

-Саяхан Д.Ундармаа гэх иргэнийг байртай болгосон шүү дээ. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Тухайн хүн маань төсөлд хамрагдсан анхны хүн байсан. Түүнчлэн багш хүн бол үргэлж бусдад ухаан хайрлаж, хүндэтгэл хүлээсэн хүмүүс байдаг. Зарим хүмүүс мөнгөө түрүүлээд өгчихсөн болохоор гэж буруу ойлголттой байсан. Тийм зүйл огт байхгүй, бид тэр хүний олон зүйлийг судалж байж ийм шийдвэр гаргасан.

-Ярианы төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?

-Түмний байр төсөлтэй ганцхан “Ханан шишгэт” компани биш, өөр олон байгууллага, сэтгэл сайтай хувь иргэд боломжоороо хамтраарай. Банк маань бас бодож үзээрэй. Нүдээ олж ипотекийн зээлээ ард иргэддээ хүртээгээрэй л гэж хүсье.

Түүнчлэн тэрээр өмнө байр эзэмшиж байгаагүй гэх нотолгоог авчрах шаардлагатай гэж үзсэн нь ченжүүдээс болсон гэдгийг онцоллоо. “Хэрэв ченж гэдгийг нь мэдэхгүй туслаад л ипотекийн зээлд хамруулж өгөөд байвал энэ төсөл маань нүдээ олохгүй” хэмээсэн юм.

С.ХОНГОРЗУЛ

Гэрэл зургийг: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Насаар нь өртэй амьдруулж байж монгол улс хөгжинө. Байрны зээл хүсээд байх юм биш шүү хүмүүсээ.

  2. миний бодлоор маш зөв ярьж байна байр авах хүсэлтэй маш их хүн байгаа даанч зээлийн шаардлага хангадаггүй хүү өндөр болхоор зээлд хамрагдаж чаддаггүй шүүдээ

  3. худлаа хуцаж байгаа юм шүү бас худлаа юманд хуйларцгаагаад хэдэн цаасаа аваачаад өгчихөвөө байрны үнэ хэтэрхий өндөр байгаар учираас битгий өр тавьж ав гэрээ бариад түр тэсээд байж бай хэдхэн жилийн дараа МАНг сөнөхөөр наадхи чинь хямдарөна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button