УЛС ТӨР

У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарын “хөөрхөн” мэндчилгээ Ерөнхийлөгчийн “ХӨӨС”-нд дарагдав

Он солигдох мөч ойртоход хэн хүний хүлээж байсан мэндчилгээ Ерөнхийлөгч Х.Баттулгынх байв. Шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үедээ улс төр хийж болдгийг тэр 2019 онд харуулсан билээ.

Нэг үгээр хэлэхэд “Ерөнхийлөгч энэ жил ямар зээл тэглэх бол?”, “Ямар мөнгө, тусламж тараана гэх бол?” гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан гэхэд болно. Монголчууд Ерөнхийлөгчийн бэлгийг хүлээж байв.

Харин энэ хооронд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын шинэ жилийн мэндчилгээ аль хэдий нь түгээгдээд байв. У.Хүрэлсүхийн мэндчилгээ бол 31-ний бүр өдөр дунд хавьцаагаас хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр түсгэн. Гэвч Х.Баттулгын үүсгэсэн хүлээлтийн хөөсөнд эд дарагдав.

Ерөнхийлөгчийн мэндчилгээнд “Цагаан захтнуудыг шалгана”, “Оффшор бүс дэх хөрөнгүүдийг олж ирнэ” гэхчлэн ард түмэндээ чиглэсэн гэхээс илүү улс төрийн нэр бүхий эрхмүүдийг занасан агуулга шингэсэн байв. Харин бэлэг байгаагүй бөгөөд урьд нь дэвшүүлж байсан өрх бүрд 1 сая төгрөг өгөх саналаа дахин дэвшүүлээд болчихсон.

Нөгөө талд дарагдаж, үл тоогдсон Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын мэндчилгээнд яг ард түмэндээ хандсан, улс эх орныг хамарсан шинжтэй агуулгууд багтсан байлаа.

Тухайлбал У.Хүрэлсүх “Ирэх онд коронавирусийн вакциныг найдвартай олж ирнэ”, “Олон шинэчлэлийг эхлүүлж, шинэ цагийн эхлэлийг тавина” гэхчлэн ярьсан. Харин Г.Занданшатар “Эрх зүйн, нийгмийн, эдийн засгийн гурван хувьсгал хийнэ, боловсролын тогтолцоог чанаржуулахад анхаарна, УИХ-ын үйл ажиллагааг улам цахим болгоно” гэв. Мөн “Энэ таван сардаа багтааж ахмадуудад 1 сая төгрөг олгоно” ч гэсэн билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. Бүгдэд нь шинэ оны шинэ өдрийн мэнд хүгэЖ сайн сайхныг хүсэн ерөөе. Манай сэтгүүлч нар хүмүүсийн дунд игэж яс хаядагаа болиочээ!!! Энэ чинь цаанаа ард түмэнийг хагар####дуулдаг аюултай шүү. Түүхэнд бидний хэдхэн Монгочуудыг энэ мэтчилэн жижиг сажиг яс шидэж хооронд нь өстөн болгож байсан нь манж чин улсын бодлого байсныг Монгол хүн бүхэн бүү март

    1. ЦАГААН ЗАХТНУУДЫН ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ. ХЭН ХЭН БАГТАВ??? АРД ТүМНИЙХЭЭ БОЛОМЖООС ХУЛГАЙЛСАН ОЛОН ЖИЛ ДАРГА ЦЭРЭГ ХИЙХДЭЭ ХУЛГАЙЛЖ ОЛСОН ЛУЙВАРДСАН ХЭРГүүД ГЭДЭГТ ТөМөР ЗАМЫН ДАРГЫН ШИЛЭН ЦОГООГИЙН ХУУЧИН ВАГОН өНДөР үНЭЭР ШАХСАН ХЭРЭГ, ИНЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСүРЭН НАРЫН ГүРЭН ДЭЭД СУРГУУЛЬТАЙ 640 САЯ ТөГРөГИЙН МөНГө УГААСАН ХЭРГүүД ШүүХ ПРОКУРОР ДЭЭР ДАРАГДСААР ШИЙДЛЭЭ ХүЛЭЭСЭЭР ХүЛЭЭГДСЭЭР 2021 ОНД ШИЙДВЭРЛЭГДЭХЭЭР БОЛСОНД ЕРөНХИЙЛөГЧДөө БАЯРЛАЖ БАЙНА

    1. Занданшатар аас их юм хүлээж байлаа.саяхны нэг нэвтрүүлгээр өөрсдийн ####дааг төгс улс төр гэж байхгүй гэхийг сонсоод гутар####аа..мэдээж төгс юм байхгүй гэхдээ та нар дэндүү хол байгаасаа хол ####даж байна.

  2. Засгийн газар ханг####ттай өгсөөн болно Одоо сая төгрөгөө Женко оффшорынхоо мөнгөнөөс өгнө гэж найдаж байна

  3. Сэтгүүлчид хүний санаагүй юмыг санаж, бодоогүй юмыг бодогдуулж ард түмнийг битгий т####цуулаад бай. Юун шампаскны хөөсөнд дарагдах вэ? Энэ сэтгүүлч нарт ерөөсөө ёс зүй гэж ####га. Худлаа хэвлэлийн эрх чөлөө гэж өөрсдийгөө зөвтгөж хамга####сан хүмүүс байх юм…

  4. ШИНЭ ОНД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ӨӨРСДИЙН СҮР ХҮЧ БОЛСОН * ТУСГААР ТОГТНОЛ. ЭРХ ЧӨЛӨӨ . ШУДАРГА ЁС * ОО ХАМГААЛЖ ТӨРД БУЙ АВИЛГАЧДЫН АМЛАЛТАНД ХУУРТАЛГҮЙ. ТЭДЭНД ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ АЛДАЛГҮЙ ДОР БҮРНЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БАЙХ БОЛТУГАЙ !!!

  5. ЖЕНКОГИЙН ОФФШОР БҮСЭЭС ИЛ БОЛСОН ТЭР ИХ ХӨРӨНГӨӨР ЭГЭЛ АРДАД ТУЛГАМДСАН ОЛОН АСУУДАЛЫГ ШИЙДЭХЭД ХҮРЭЛЦЭНЭ

  6. Зээл аваагүйн төлөө бүр гадуурхагдаж 1 сая авах ахмадуудаа ямар ч сонгуульд МАН АН с нэр дэвшсэн хүнд сан####аа өгөхгүй шүү 3 дах намаас нэр дэшсэн хүнд сан####аа өгнө гэж бүгд шийдлээ шүү

  7. Сэтгүүлчид гэж зүгээр л яс хаясан юм бичдэг сонин хүмүүс.Энэ сэтгүүлчдэд зөв бичгийн дүрэм за####гамаар юм.8-9-р ангийн гайгүйхэн сурлагатай хүүхдээр хөтлүүлээд телевизээр монгол хэлний зөв бичгийн дүрмийн хичээл явуулж сэтгүүлчдийг хамруулмаар байна.Утга болоод бичгийн дүрмийн дүүрэн ####даатай юмыг бараг таах шахуу л унших юм.

  8. Battulgiin nogoo nuugaad barigdsan ikh mongo ni yu bolloo. Terneesee 1 sayiig ogoh yum gesen awah yumsan. Araggui l baya hun shig zagnaj bainadaa. Tomor zam id chihsen hund chin iim yum baina bizdee aan.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button