ДЭЛХИЙ

Халдварлах чадвар нь 70 хувиар илүү мутацид орсон коронавирус БНХАУ-д бүртгэгдлээ

БНХАУ-д мутацид орсон коронавирусийн шинэ тохиолдол анх удаа бүртгэгджээ.

Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-нд Их Британиас Шанхай хотод ирсэн 23 настай эмэгтэйгээс B.1.1.7 хувилбарын Хятад дахь анхны халдварын тохиолдол илэрчээ. Одоо уг эмэгтэйн ойрын хавьтлуудыг олохоор ажиллаж байгаа юм байна.

Их Британи улсаас гаралтай, одоогийн коронавирусээс халдварлах чадвар нь 70 хувиар илүү гэж үзэж буй шинэ төрлийн вирус өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй улсад түгээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button