НИЙГЭМ

Гол, нуурын мөсөн дээгүүр гулгахгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл аймагт цаг агаар тогтуун, дулаан байгаагаас иргэд гэр бүлээрээ салхинд гарч голын мөсөн дээгүүр гулгах тохиолдлууд их байгаа аж.

Ялангуяа Хөвсгөл нууран дээгүүр хүүхдээ чаргаар чирэх, гулгах, автомашин болон явганаар олон иргэд зорчжээ. Хүйтний улирал эхэлж гол мөрөн, нуурын ус хөлдөлт үүссэн ч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Тодруулбал Хөвсгөл нуурын хоолой Эгийн хоолой орчим мөс нимгэн хөлдөлттэй байгаа учир иргэд болзошгүй эрсдэлээс сэргийлж явган болон тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button